Б.Пүрэв: Энэ хуулийн төслийг их эвдэлгүй баталчихвал 20-иос ч илүү жил хэрэгжих үндэслэлтэй
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга яриа

Б.Пүрэв: Энэ хуулийн төслийг их эвдэлгүй баталчихвал 20-иос ч илүү жил хэрэгжих үндэслэлтэй

2017.01.26
УИХ-ын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг дэмжиж харьяалах байнгын хороонд шилжүүлээд байгаа юм. Энэ үед Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа.

-Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярихын өмнө 1990 оны Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааны хуулийн тухай ярилцъя.

-1990 оны дөрөвдүгээр сард НАХЯ татан буугдаж, цагдаагийн байгууллага Засгийн газрын харьяанд шинэчлэн байгуулагдаж байх үед эрүүгийн болон нийгмийн хэв журмын байдал хүнд байлаа. Тэр үед хүнд байсан нэг асуудал бол, цагдаагийн алба хаагчдын ажлыг хийлгэдэггүй залуус олон болсон. Мөрдэсийг нь авч хаядаг, автобуснаас хөөж буулгадаг, хүн баривчлаад явж байхад нь бөөгнөрч очин тавиулдаг, нэг тийм хуурамч хувьсгалчид бий болоод байв. 1990 оны дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд тэр үеийн цагдан сэргийлэхийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхөө больсон, Улаанбаатарт дүрэмт хувцастай цагдаа харагддаггүй болоод байсан. Тэгээд Ардын их хурлын чуулган хуралдахад цагдаагийн байгууллагын ажилтны үйл ажиллагааны баталгааны тухай хуулийн төсөл оруулсан юм. Үүнийг хэлэлцэн батлах гэж байхад засан хүмүүжүүлэх гэдэг үгийг оруулъя гэдэг санал гарсныг бид дэмжиж, Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааны тухай их сайн хууль баталсан юм даа, 1990 онд. Ардчилсан засаг байгуулагдаад баталсан анхны хуулиудын нэг. Их хурал баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гарын үсэг зурж батламжилсан. Тэр их сайн хууль болсон учир өнөөдрийг хүртэл хоцрогдоогүй. 1990 оны хуульд хуулбарлагдаж орсон, саяын /Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/ хуулийн төсөлд хуулбарлаж оруулсан. Бид тэрхүү хуулиас эхлээд Цагдаагийн байгууллагын хуулиа ноороглосоор байгаад 1993 онд батлуулсан. Гадна, дотрын юм их үзсэн. Сүүлдээ энд, тэндхийн юм хараад хэрэггүй юм байна. Албандаа юу хэрэгтэй байна, тэрийгээ л бичиж хууль болгоё гэсэн онол бариад хуулиа боловсруулж хийсэн дээ.

-Хорин жил үүрэг гүйцэтгэсэн Цагдаагийн байгууллагын хуулийг шинэчлэх цаг нь болсон байсан уу, 2013 онд. Магадгүй арай эртэдсэн юм болов уу?

1993 оны хууль 20 гаруй жил үйлчилж, үүргээ сайн биелүүллээ. 2013 онд уг хуулийг шинэчилсэн. Шинэчлэх цаг нь болсон байсан уу гэвэл болсон, тодруулмаар юм байсан. Анхны хуулийг бичиж байх үед нэг их хууль боловсруулж мэдэж байсан биш, ямар нийгэм хаашаа хөгжихийг мэдсэн биш. Тийм болохоор нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөх шаардлага гарсан. Гэхдээ тодруулах, дэлгэрүүлэх юм байснаас засаж залруулах алдаа байгаагүй юм шүү, 1993 оны хуульд. 2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн заалтууд хуулийн шинжлэх ухааны эсвэл практикийг зөрчсөн юмгүй хууль шиг л хууль байсан.

-Тэгвэл батлагдан, хэрэгжээд удаагүй хуулийг ийм яаруу засах ямар шалтгаан байна вэ?

-Гагцхүү 1993 оны хуулиар зохицуулж байсан нэг хэсэг асуудлыг 2013 онд хасаж, биеэ даасан өөр хуулиар зохицуулна гээд аваад үлдсэн нь яаралтай засаж буй шалтгаан юм. Тухайлбал, хууль сахиулагчийн эрх зүйн байдлын хууль, Хууль сахиулахын хуулиар зохицуулна гээд хассан. Мөн яг санал өгмөөр өдөр тутмын амьдралд хэрэг болдог зүйлд санал оруулах гэхээр энэ асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн гишүүн шийднэ гээд нэг өгүүлбэр тавьчихсан, санал өгөх ямар ч боломж байдаггүй. Энэ хоёр шалтгаанаас болоод 2013 оны хууль түргэн засагдаж байна. Энэ удаа боловсруулсан хуулийн төслийг дэлгэрэнгүй үзсэн, сайн ажилласан. “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг дээр товч илтгэл хэлэлцүүлсэн, ер нь аятайхан хууль болж байгаа. 1993, 2013 оны хуулиас авах юмыг нь сайн авсан, заримыг үг үсэггүй хуулсан бас дэлгэрүүлж, шинэчилсэн. Цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг сайн дэлгэрүүлж өгсөн. Аливаа үйл ажиллагаа явуулах процессын гэж хэлмээр заалтыг дэлгэрүүлсэн. Түүнчлэн хүний биед үзлэг хийнэ, замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилнө гэдгийг хэн, хэрхэн хийхийг дэлгэрүүлэн зааж өгсөн. Ер нь цагдаагийн албатай холбоотой юмыг бүгдийг нэг хууль дээр бөөгнүүлсэн, аятайхан хууль болж байгаа. Их эвдэлгүй батлагдаад гарвал монголын цагдаагийн байгууллага, алба нэлээн боломжийн хуультай болно гэж би бодож байна.

-Энэхүү хуулийн төсөлд цагдаагийн алба хаагч хуулиа баримтлан ажиллахын сацуу иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг хангалттай зохицуулж чадсан уу?

-Энэ хуулийн гол онцлог нь иргэдэд тусалсандаа байгаа юм. Хуучин бол ийм шалтгаанаар иргэдийн орон байранд нэвтрэн орж болно, бичиг баримтыг шалгаж болно гээд гээд хэлчихсэн, заримд нь тийм нөхцөлд гээд үндэслэл тавьсан байдаг. Харин энэ хуульд тэр бүрийг задалж өгсөн нь иргэний эрхээ хамгаалж, цагдаагийн ажилтан зөв ажиллах, алдаа гаргахгүй байх эрхийг нээж байгаа чухал алхам юм. Иргэний эрхийн хамгаалаад, хуулиа баримтлан зөв ажиллана гэдэг цагдаагийн ажил бүтэмжтэй болох үндэс суурь байдаг байхгүй юу. Миний цагдаагийн ажилтнуудад удаа дараа хэлдэг “Хуулиа сайн баримталж ажилла, хүний эрхийг хүндэтгэж ажилла” гэсэн хоёр үгийг төрөөс та нарт тавиад, юм хийлгэх гээд байгаа шаардлага юм шиг битгий бод. Миний ажил амжилттай болох, сүүлд нь би хэл аманд орохгүйгээр ажлаа зөв хийх технологи гэдгийг ойлгож ажилла гээд дахин дахин хэлээд байгаа юм.

-Алба хаагчдын нийгмийн баталгааг таван бүлэгт оруулж нэлээн сайжруулж өгсөн гэж байна. Тухайлбал?

 -1993 оны хууль алба хаагчийн нийгмийн баталгааг хангах талаар нэлээн сайн болсон. Жишээлбэл, 1990 онд батлагдсан хуулиас авч оруулсан хоёр заалт бий. Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдвал тухайн бала хаагчин авч байсан цалинг бага хүүхдийг нь насанд хүртэл олгоно. Алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж, тэтгэвэр, тэтгэмж авахад хүрвэл түүний авч байсан цалинг нь өгнө. Хэрэв насаараа тийм байдалд байх болвол насан туршид нь олгох, энэ хугацаанд цалин нэмэгдвэл тэр хэмжээгээр бодож өгөх тухай хуульчилсан байдаг. Дэлхийн бусад орноос ч үүнээс давсан баталгаа олно гэж байхгүй болов уу. Яг энэ асуудлаар бол чинээндээ тулсан баталгаа. Гэвч 1993 оны хуульд орсон баталгааг сайжруулж болохгүй гэсэн үг биш. Энэ бол зөвхөн эдийн засгийн баталгаа. 2013 оны хуульд цөөхнийг оруулаад бусдыг өөр хуулиар зохицуулна гэж үлдээсэн байсан. Одоо энэ хуульд хууль зүйн баталгаа, эдийн засаг, нийгмийн баталгаа зэрэг таван бүлэг болгоод хийж байгаа. Нийгмийн баталгаа сайжирсан гэж бодож байна. Цагдаагийн алба хаагч юунд ч санаа зовохгүй ажлаа хийгээд байхаар цалин хангамж өгнө гэж байхгүй. Энэ боломж манай улсад байхгүй, дэлхийн бусад чинээлэг орнуудад ч байдаггүй л юм шиг байна билээ. Гэхдээ манайх байгаа түвшиндээ, улсынхаа хөгжилд тааруулаад цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг таван хэсэг болгоод нэлээн сайн гаргаж өгсөн. Төр намайг хамгаалж, миний ар талыг чадах хэмжээгээрээ дааж байгаа гэж цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүд бодож, ажлаа сайн хийхийн төлөө зүтгэх сэтгэл төрөх боломж бүрдэж байна гэсэн үг.

-Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал Монголын цагдаагийн байгууллагад үзүүлэх үр дүн, ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Энэ хууль нэг их эвдрэхгүй батлагдвал Монголын цагдаагийн байгууллага, алба боломжийн хуультай болох нь. Үүгээр барахгүй 20 гаруй жил хүчин төгөлдөр хэрэгжсэн өмнөх хуулиас дутахгүй тогтвортой үйлчлэх болов уу гэж дүгнэж байна даа, онол, практикийн талаас нь хараад. 1993 оны хуулийн Интерполын Азийн бүсийн 30-аад орны төлөөлөгчдийн бага хурлын үеэр танилцуулан санал авч байхад газар, газрын хуулиас дутахааргүй л юм шиг дуулдаж байсан. Энэ удаагийн хууль үүнээс улам сайжирч байгаа. Тиймээс нэлээн хэдэн жил цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэс болж үйлчлэх байх гэж бодож байна.  

УИХ-ын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслий...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN