А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ

2017.01.23

-Монголын хамгийн том цахилгаан станц ашиглалтад орлоо- 

Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц энэ сарын 19-ны өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Д.Бассайхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат зэрэг албаны төлөөллүүд оролцож, хүндэтгэлийн туузыг хайчилсан юм.

  

А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ

 

А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ

Дарханы нарны цахилгаан станц байгуулах ажлыг Нарны эрчим хүчний чиглэлээр 30 гаруй жил дагнан ажилласан, Физик-математикийн шинжлэх ухааны доктор Н.Энэбиш, Дарханы дулааны цахилгаан станцыг 10 гаруй жил удирдсан, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Мандалбаяр тэргүүтэй эрчим хүчний салбарт олон жил ажилласан мэргэжлийн туршлагатай баг, Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанийн эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлжээ.Тус нарны станцыг дотоодын "Solar power international”, Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компани хамтран байгуулсан бөгөөд жилд 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм. 

А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ

 А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ

Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор 20.000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн "Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо. Станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны -30-40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай хэвийн ажиллаж байхаар тооцоолсон бөгөөд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж эхэллээ. 

А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ 

А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ

А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ

Нээлтийн үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд "Solar power international” ХХК-д эрчим хүч үйлдвэрлэх 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг нь гардуулж өгсөн бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Энэ тусгай зөвшөөрөл бол та бүхний тогтвортой үйл ажиллагаа явуулах, Монголын эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг тань баталгаажуулсан баталгаа юм шүү. Монголд хамгийн анхны, хамгийн том нарны станц хэр сайн ажиллахаас олон зүйл шалтгаална. Эрчим хүчний салбарт,тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадна дотны олон хөрөнгө оруулагчид та бүхнийг анхааралтай харж байгааг битгий мартаарай.

Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжлийн шинэ гарц гэж харж байна. Монгол орон ч гэсэн сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогодоо тусгаж, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталж, үнэ тарифыг нь баталгаажуулж өгсөн. Тиймээс Монгол Улсад нарны болон салхины эрчим хүч үйлдвэрлэх, хөрөнгө оруулах сонирхолтой бизнесменүүдийн тоо нэмэгдэж байна. Удахгүй нарны цахилгаан станцууд ар араасаа ашиглалтад орж, Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын нар Монголчуудыг гэрт гадаагүй тэтгэж, айл бүрийн хойморт өдөр, шөнөгүй "мандах” цаг ойрхон байна. Энэ бол асар том бүтээн байгуулалт, бас асар том ажлын эхлэл юм шүү” хэмээн онцолж байлаа.

Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүх...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN