М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэхээр болжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэхээр болжээ

2017.01.19

Өнгөрсөн  УИХ-ын сонгуулийн өмнөхөн " Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг  гадаадын компанид заржээ” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн асан Ц.Баянсэлэнгэ хийсэн нь тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд хүргэсэн. 

Үүний араас  буюу сонгуулийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг  Эрдэнэтийн 49 хувь  зарагдсан нь үнэн гэхдээ гадаадын компани биш Монголын Худалдаа Хөгжлийн Банк худалдан авсан. Бид Монголдоо Эрдэнэт үйлдвэрээ үлдээж авч чадлаа” хэмээн мэдээлэл хийсэн нь сонгуулийн бужигнааныг далимдуулан хуйвалдаан хийлээ гэх хардлагыг төрүүлж олон нийтийн дургүйцлийг хүргэж байлаа.

Гэвч Ерөнхий сайдын хэлээд байсан Монголын гэх Худалдаа хөгжлийн банкны 98 хувь нь гадаадын хөрөнгө оруулалтай болох нь ч илэрч УИХ-ын ахмад гишүүдийн нэг Ц.Нямдорж  сүртэй  мэдэгдэл хийж би энэ асуудлыг шийднэ, Эрдэнэтийн 49 хувийг төрд авчирч 100 хувь монголынхоо талд шилжүүлэхийн төлөө явна гэж байсан ч харамсалтай нь энэ яриа замхарсаар таг болсон. Харин өчигдөр оройноос чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдож эхэллээ.

Өнгөрсөн хоёрдох өдөр болсон  МАН-ын УЗ-ийн хурал, гуравдахад хуралдсан Засгийн газрын хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцож "Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.  Энэ талаар тун удахгүй намынхан олон нийтэд мэдээлэл хийхээр зэхэж буй бололтой.

Өнгөрсөн  УИХ-ын сонгуулийн өмнөхөн " Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг &n...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN