Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо

2017.01.19

Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “АНУ-ын дараагийн засаг, захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын талаар ярилцсан тус хуралдаанаар Д.Трампын Засгийн газар ажлын эхний 100 хоногт эн тэргүүнд ямар асуудалд анхаарах, мөн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд АНУ түнш орнуудын итгэлийг хэрхэн олох, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад ирэх 4 жилд эдийн засаг болон хөрөнгө оруулалтын ямар бодлогын санаачилга хэрэгжүүлэх зэргийг хэлэлцжээ.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /1-р сарын 18/ “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцож үг хэлэв.

Тус уулзалтаар “Азийн супер сүлжээ” төсөл, бүс нутгийг хамарсан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд гарах боломж, эрсдлийн талаар  хэлэлцжээ.

 Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс дэлхийн олон орны зүгээс улс дамнасан эрчим хүчний төсөл, тэр дундаа бүхэл бүтэн бүс нутгийн хэмжээнд цахилгаан дамжуулах шугам байгуулах боломжийг судалж байна. Тиймээс энэ хэлэлцүүлгийн үеэр төр, засгийн төлөөлөгчид, барилгын болон эрчим хүчний компани, хөрөнгө оруулагчид бүс нутгийн эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийн талаар хэлэлцэж, ийм төслийг амжилттай боловсруулж, санхүүжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон бодлогын орчин, арга хэмжээний талаар судалж байгаа аж.   

Мөн өдрийн үдээс хойш “Итгэлцлийг манлайлах замаар бэхжүүлэх нь” сэдэвт уулзалтад оролцож нээлтийн үг хэллээ. Тус уулзалтаар дэлхийн дэд бүтцийн салбар дахь авилгын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож б...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN