О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла” шүлэг германчуудыг уйлуулж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла” шүлэг германчуудыг уйлуулж байна

2017.01.10

Нэрт яруу найрагч О.Дашбалбарын шүлгүүдийг мэдэхгүй монгол хүн ховор билээ. Тэгвэл түүний “Амьддаа Бие биенээ хайрла хүмүүс ээ”, “Охин үрээ хайрла” зэрэг шүлгийг герман хэлнээ хөрвүүлэн “ALIVE” нэртэйгээр аудио цомог гарчээ. 

Түүний шүлгүүдийг германчууд ихээр сонирхож байгаа бөгөөд утга агуулгыг нь сонссон тэд нулимас ч унагах тохиолдол гарч байгаа аж. Нэрт яруу найрагчийн шүлгийг албан ёсны эрхтэйгээр герман хэл рүү хөрвүүлсэн бөгөөд герман хэлнээ гарч буй анхны монгол шүлгийн аудио СД болсноороо онцлог юм.

АМЬД нэртэй Хамгийн Анхны Герман- Монгол хэл дээрх шүлгийг Н.Солонго гэх бүсгүй орчуулан герман хэлэнд орчуулан буулгаж 2014 онд уг аудио СД-ний нээлтээ Берлин хотод хийжээ.

Солонгын хувьд тэрбээр 2015 оны 3 дугаар сараас Германы ЦСҮ намаас Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдон намын  Залуучууд ба Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөл, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны ТУЗ- ын гишүүнээр тус тус ажиллаж байгаа билээ. Тэрээр Дайн болж буй орноос ирдэг дөрвөгчдөд ажлын хажуугаар үнэ төлбөргүй Герман хэлний хичээл заадаг ба Эх орондоо оруулсан түүний ажлыг үнэлэн Монголын Залуучуудын Холбооноос 2015 оны 6 сард Шилдэг Удирдагч Одонгоор шагнажээ. Тэрээр 2015 оны 11 сараас Герман улсын Бундестагт ажиллаж байна.

Герман Монгол хоёр хэл дээр бүтээсэн энэхүү сд нийт 5 шүлгээс бүрдэнэ. Бүх хөгжмийг үндэсний язгуур урлагийн ЖОНОН хамтлаг тоглож, 20- 30 насны нийт 10 залуус хамтран нэг баг болон ажилласан. Бидний Зорилго: Дэлхийд төдийгүй Европын улс орнуудад Нүүдэлчин ард түмний ахуй соёлыг яруу найрагаар дамжуулан ойлгуулах, Монголчууд хойч үедээ ёс заншилаа хэрхэн өвлүүлдэг, шүлэг, ардын аман зохиол, яруу найргаар хүмүүжүүлдэг, сургадаг гэх мэт олон талаас хичээнгүйлэн бодож тунгаан энэхүү бүтээлийг гаргасан билээ. Нөгөөтэйгүүр Монгол эх орноосоо хол гадаад улсад ажиллаж амьдран эх орноо сэтгэлийн гүнд санан суугаа элэг нэгт ахан дүүстээ зориулж, гадаад найз нөхөддөө таниулан эх орноороо бүр илүү бахархаасай, цаашлаад Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ туслаасай хэмээн зорисон.

Энэхүү сд ний орлогыг Монголынхоо Хөгжлийн Бэрxшээлтэй хүүхдүүдэд зориулж байгаа билээ. Үүнд Монгол хүн бүрийн мэддэг сайхан шүлгүүдийг бид багтаахыг хичээсэн.

Хэрэв та бүхэн энэхүү шүлгийн цомгийг худалдан авахыг хүсвэл www.mongoleishop.de сайтаас худалдан авах боломжтой юм.

 

1. О.Дашбалбар Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ
Шүлэг: О. Дашбалбар
Ая: Хан Хөхий- Жонон
Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

2. Солонго Трэмл Хэрвээ би эх хүн байсан бол
Шүлэг: Солонго Трэмл
Ая: Жонон
Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

3. Б.Энхтуяа Охин үрээ хайрла
Шүлэг: Б.Энхтуяа
Ая: Үлэмж тансаг- Жонон
Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

4. Э.Баасансүрэн Зүгээр л чамайгаа хайрлая
Шүлэг: Э. Баасансүрэн
Ая: Зөн- Жонон
Уншсан: Х.Оюнунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

5. О.Дашбалбар Тэнгэр шиг бай
Шүлэг: О. Дашбалбар
Ая: З.Хангал Тань руу нүүж явна – Жонон
Уншсан: Б.Баярсайхан (Монгол хэлээр, КУДС)

Герман хэлээр уншсан: Солонго Трэмл
График: Б.Соёл
Калиграф: Н.Найдандорж
Гүйцэтгэл: Н.Отгонбат
Бүх шүлгийг орчуулсан: Солонго Трэмл
Ивээн тэтгэсэн: Э.Сүлд- Эрдэнэ
Продюссер, санаачлагч :Солонго Трэмл

Монгол хүн Монголоо хөгжүүлнэ. Сайн үйлс бүхэн дэлгэрч сайхан сэтгэлтэй Монгол Залуус бүр олон болох болтугай.

Нэрт яруу найрагч О.Дашбалбарын шүлгүүдийг мэдэхгүй монгол хүн ховор билээ. Тэг...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN