Намынхаа мөрийн хөтөлбөрийг “сөрсөн” Ж.Номтойбаяр сайд
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Намынхаа мөрийн хөтөлбөрийг “сөрсөн” Ж.Номтойбаяр сайд

2017.01.10

Монголын Ардын нам 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Ардаа алагчилдаггүй төр” хэмээх бодлогыг дэвшүүлж үүндээ төрийн мэргэшсэн албан хаагчдыг халахгүй байхыг дурьдаад, “Төрийн албыг төрлийн шалгуураар биш мерит зарчмаар бүрдүүлнэ”  гэж тусгажээ.

Энд дурьдагдсан “Мерит зарчим” гэдгийг  энгий­нээр тайлбарлавал,  Төрийн мэр­гэш­сэн албаны томилгоог улс төрийн хуваарилалт, захиалгаар бус, түүнээс бүрэн ангид бөгөөд шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар төрийн албанд томилох болон зөвхөн хү­лээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших тухай тогтсон үзэл баримтлал юм. Товчхондоо бол ажилдаа хариуцлагатай хандаж, үүрэг даалгавараа хангалттай биелүүлж байгаа  албан  хаагчийг намын харьяалалгүйгээр тогтвортой дэвшүүлэн ажиллуулна гэсэн үг.

Харамсалтай нь Сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг чиглэсэн, “хэлэх нь хийхээсээ зөрүүтэй” гэдгийг илэрхийлсэн шийдвэрийг  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын нэгэн сайд гаргажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр эрхэлсэн ажилдаа  илэрхий амжилт гаргасан Ховд аймаг дах “Хөгжил” политехник коллежийн захирлыг Ардчилсан нам төрд барьж байх үед томилогдсон гэдгээр “ад үзэж”, ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Эрхэм сайд ийм тушаал  гаргахын тулд  “Ховд хөгжил” коллежийн захирлыг 2016 онд “F” буюу  муу үнэлгээтэй ажилласан гэж дүгнэн  ажлаас чөлөөлөх тушаалдаа дурьдсан байна.

Тэгвэл “F”  үнэлгээтэй ажилласан гэх “Хөгжил” политехник  коллежийн захирал Д.Баярмаагийн удирдсан  Хөгжил политехникийн коллежийн хамт олны 2016 онд гаргасан  ажлын амжилтыг танилцуулья.

  • – “Хөгжил” политехник коллежийн  хамт олон 2016 онд Сантехникийн улсын ур чадварын уралдааныг сургууль дээрээ амжилттай зохион байгуулсан
  • – Улсын ур чадварын уралдаанаас тус коллежийн оюутан Долгормаа, Жадам-Эрдэнэ, Батбуян нар  гурван мэргэжлээр улсад 1, 3 байруудыг эзэлж, олон улсын ур чадварын уралдаанд оролцох эрх авсан
  • – Мөн БИТ байгуулсан нь улсад тэргүүн туршлага болсон
  • – Улсын хэмжээний 91 сургуулиудын багш нараас тус коллежийн багш С.Батаа шилдэг залуу багш болсон
  • – “Хөгжил” политехник коллежийн  багш Ш.Батцэцэг,Б.Энхтуяа нар Бусийн илтгэлийн уралдаанд 1, 2-р байр эзэлсэн
  • – Спортоор системийн улсын аварга төрүүлсэн
  • – Коллежийн үсчний багш Мөнхцэцэг, Дэлгэрсайхан, оёдлын багш Отгонжаргал нар бүсийн мэргэжлийн уралдаанаас мөнгөн медаль хүртсэн
  • – 2016 онд хичээлийн жилд хамгийн олон суралцагч элсүүлсэн
  • – Төгсөгчдийн ажил эрхлэлт 70 хувьтай байгаа зэрэг амжилтуудыг Д.Баярмаа захиралтай Ховд аймаг дах “Хөгжил” политехник  коллежийн   хамт олон гаргасан байна.

Гэтэл дээрх амжилтууд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт огт хамаагүй бололтой.  Хүний нүдэнд харагдам, гарт баригдам тодорхой амжилтууд байсаар атал “Хөгжил” политехник  коллежийн  захирлыг ажил муу хийсэн хэмээн “F” үнэлж, түүнийг ажлаас халах тушаалдаа дурьдсан нь нь нэг бол сайд Н.Номтойбаяр “сохорсон” байна, нөгөө бол тэрээр АН-ын үед томилогдсон хэн байсан, бас ямар амжилт гаргасан байсан нь хамаагүй  ажлаас халах ёстой гэсэн зарчмаар  асуудалд хандсан байна.

МАН “Ардаа алагчилдаггүй төр “хэмээн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байтал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь ажилдаа амжилт гаргасан нэгнийг алагчлан үзэж,  АН-ын үед томилогдсон гэдгээр нь ялгаварлан “гадуурхаж” ажлаас нь чөлөөлснийг та харлаа.

Ийнхүү МАН-ын Засгийн газрын сайдууд нь дур зоргоороо аашилж,  2016 онд дэвшүүлсэн МАН-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зарчмынхаа эсрэг ажиллаж байгааг МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар анхааралдаа авахгүй бол горьгүй нь ээ.

А.Галт


 

Монголын Ардын нам 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Ардаа алагчилд...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 7
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN