"Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

"Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2017.01.09

"Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны анхны дугаарт Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Мөн Зарим хүмүүсийг шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Түүнчлэн хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Дипломат дээд цол олгох тухай, Цэргийн дээд цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж дараах нэр бүхий албан хаагчдад дипломат дээд цол олгожээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер-техник эрхэлсэн орлогч, Хил хамгаалах ерөнхий газрын захиргааны удирдлага эрхэлсэн орлогч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарт Цэргийн дээд цол олгосон байна. Эдгээр зарлигийг хууль тогтоомжийн эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ.

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд Гемодиализ эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолууд нийтлэгдсэн байна.

Засгийн газрын тогтоолоор бөөрний хурц болон архаг дутагдалтай өвчтөнийг гемодиализ эмчилгээгээр тасралтгүй хангаж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий тавигдах шаардлагыг хангасан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар уг эмчилгээг хийлгэх тухай Эрүүл мэндийн яамны саналыг дэмжин, Гемодиализ-бөөр орлуулах эмчилгээний төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг болгосон байна.

Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтын “30-50м2 хүртэлх” гэснийг “70м2 хүртэлх” гэж өөрчилж, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 360 айлын орон сууцыг хавсралтад заасны дагуу төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.  

Хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоох тухай, Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

"Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны анхны дугаа...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN