Ж.Мөнхбат: Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Ж.Мөнхбат: Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой

2017.01.06

Аймаг,  нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцахаар семинар зохион байгуулж байна.  

Семинарыг  нээж  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлэв.

Тэрээр, Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх анхны жил эхэлж байна. Аймаг, нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүд, ажилтан албан хаагчид батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй ажлуудыг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхээс гадна, тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн зардлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах ёстой гэлээ.

Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

65-аас дээш настай ахмад настнууддаа “Насны хишиг” тэтгэмж олгох, их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл олгох зэрэг хөтөлбөрийг оны эхнээс хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвөө батлуулан шинэ оныхоо ажилд ороод байна. Эдгээр ажлын үр дүнд  бидний үйл ажиллагааны чиглэл, хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болж байна. Мөн салбарын сайд бүртэй гэрээ байгуулж байгаа нь хариуцлагын зарчмыг Засгийн газар улам чангатгаж, сахилга батаа сайжруулахын төлөө хийж байгаа алхам юм.

Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байна. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсанаас эдийн засгийн хямрал, санхүүгийн зуд нүүрлэсэн. Үүнийг цэгцэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.

 

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Аймаг,  нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ор...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN