Үс шинээр үргээлгэх буюу засуулбал уртадна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал уртадна

2017.01.06

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 8. Сугар гараг. Таван шар мэнгэтэй, шийдэм одтой, харагчин могой өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага
: Сэрэхүй
Суудал:
Шороо

Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хүсэл мөрөөдөл, эрч хүч нэмэгдэнэ. Гэхдээ ажилд анхаарал чинь төвлөрөхгүй байна. Хайртаа хүндээ шударга бус хандаж, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг гутаахаас болгоомжил. Биеэ барин болохгүй юмыг тархиа удирдан тэвчиж өнгөрүүл. Хэн нэгэн таны сэтгэл санааг үймрүүлснээс болж бүхэл өдрийн турш таагүй явахад бэлэн байгаарай. Энэ өдөр ажил хэргийн чухал уулзалтаас зайлхий . Сэтгэлээр унах бага зэргийн хүчин зүйлд бэлэн бай.


ҮХЭР (4/20-5/20)

Бэрхшээлийг даван туулах өдөр. Амьдралын сайн цаг үе ирж, таны хувьд сэтгэл санаа тогтвортой байна. Ажилдаа цагт нь сайн анхаар, сатааруулах оролдлогуудыг хараагүй мэт өнгөрөө. Хамтран ажиллагсад чинь танд сайхан хандана. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Амьдралын өөрчлөлтөес бүү ай. Энэ нь таны ирээдүйд гэрэл гэгээ авчирна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амьдрах итгэл болон уран бүтээлч чадвар өндөр өдөр. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал тань дээшлэнэ. Дотоод сэтгэлээс гарч буй эерэг сайхан энергээ бусдад түгээ. Бусдад сайхан харагдаж, атаархуу нэгний харыг төрүүл. Цэвэрч байхгүй бол өвчний нянгийн халдвар авч магадгүй байна. Уран бүтээлийн эрэл хайгуулыг өчүүхэн зүйлээс ч хай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өрсөлдөөнтэй өдөр. Таны хамтран ажиллагсад таныг доош нь хийх өчүүхэн боловч боломжийг алдалгүй байж өөрсдийнхеө давуу талыг харуулахыг оролдоно. Өөрийгөө тал бүрээр харуулж өрсөлдөгчдөө тасчин хая. Хэрүүл маргаанд хүчээ бүү зарцуул. Бусдын амжилтад хүмүүс атаархдагийг санаж, улам ухаалаг бай. Мэдэхгүй зүйлээ ч мэддэг дүр эсгэн бүү бууж өг. Амьдралын амсаагүй дадал зуршлыг таны зөн билэг орлоно.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэнэтийн шийдвэр гаргах өдөр. Танд хохирол учруулсан хүн танд тусламжын гараа сунгах нь. Энэ үйл явдал ашигтай, шинэ гэрээ тохиролцооны ирээдүйг тавина. Одоо та гомдол муу бодлоо хая. Залуу арслангууд шөнийн клубууд, мурийтай тоглоомын газраар эргэлдэх нь. Мөн хайр дурлалын хойноос хөөцөлдөнө. Залуу насныхаа баяр хөөрийг хэт бүү хөргөөрэй.


ОХИН (8/23-9/22)

Хэтэрхий идэвхтэй ажил хэрэг таныг ядраана. Та хайр сэтгэлдээ яарах, бодлогогүй зүйл хийх хэрэггүй. Танилуудын өргөн хүрээ танд итгэл найдвар өгнө. Од эрхэс танд уламжлалыг сануулж байна. Цагдаа, хуулийг төлөөлсөн шунахай амьтадтай зөрөлдөх хэрэггүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Баярын уур амьсгал удаан үргэлжилвэл сарын сүүлийн хоногуудад ажиллах чадварт сөргөөр нөлөөлөх тул наргиж, цэнгэхээ цэгцэл. Ажилдаа бүтээлч хандлагаар ханд. Олон нийтийн арга хэмжээнд албан ёсны, бага зэрэг албархуу байхад илүүдэхгүй. Хайр сэтгэлийн харилцаандаа анхаар. Анх хэрхэн хайрлаж дурлаж байснаа дурсан санахаар бэлгийг хайртай хүндээ барь.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Зарим харьцаанд таатай өдөр. Танд зарим зүйлд аз таарна. Амьдралыг үзэх үзэл бодлын чинь өөрчлөлтэй байдал хэвийн үзэгдэл болно. Итгэл, баяр хөөр, эрч хүчтанд байна. Салхинд гарч, өөөрийгөө баясгах тоглоомоор тогло. Хайр дурлал, бат итгэл үнэн байна. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ харьцвал өдрийн таатай байдал хадгалагдана. Ажилаа цагт нь амжуул.


НУМ (11/22-12/21)

Оны эхээр олон нумууд гэр бүлээ аз жаргалтай болгох, гэр орныхоо ажилыг цэгцлэх хэрэгтэй болоод байна. Ажил төрлийн хэт их ачаалал эхлэхээс өмнө, жижиг гэлтгүй гэр ахуйн асуудал, засвар үйлчилгээг анхаар. Гэр бүлийн харьцаандаа өвөрмөцөөр хандаж шинэлэг уур амьсгал оруул. Үүнд таны төрөлхийн авхаалж самбаа, оновчтой санаачлах авьяас тус болно.


МАТАР (12/22-1/19)

Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Гэнэтийн хямрал хүнд өвчлүүлэх магадлалтай боловч зөв эмчилсэнээр аажмаар эдгэнэ. Ажлын алжаалаа тайлах хэрэгтэй болсон байна. Алс хол аялал, томилолтоор явахаас татгалз. Гадуур ганцаар гарах, даарч хөрөхөөс зайлсхий. Хоол хүнсэндээ онцгой анхаар. Гэнэтийн танилын дайллагаас болгоомжил.


ХУМХ (1/20-2/18)

Ухаалаг, төлөв даруу байх өдөр. Баяр ёслолд оролцох урилга хүлээн авч магадгүй. Олноо дунд санамсаргүй хүн эсвэл таарна гэж төсөөлөөгүй нөлөө бүхий хүн байна. Аль болох асуудлыг олон талаас нь бодож, нухацтай ярилцаарай. Хамтран ажиллагсад чинь маргалдана. Хэрэв та төвийг сахисан байр суурь баримталж буулт хийж чадвал хувийн төлөвлөгөө, зорилгоо биелүүлж чадна. Танд дипломат арга барил одоо хэрэг болно. Дуугүй байх нь томоохон аюулаас зайлсхийх боломж олгож магад. Магадгүй дотны найз эсвэл итгэлт хамтрагч чинь гомдох ч хожим таны зөв төлөвлөгөөг ойлгоно.


ЗАГАС (2/19-3/20)

Ажлын амжилт дуудсан өдөр. Мэргэжлийн ажилдаа амжилт гаргахыг од эрхэс зааж байна. . Гэхдээ ганцаараа зүтгэлгүй Хамтран ажилла. Хамтрагчтайгаа ойлголцон хийх ажил амжилттай бүтнэ. Таны амжилт багаар ажиллах байдал, санхүүгийн боломж, түншүүдтэйгээ хэрхэн харьцах, ивээн тэтгэгчээ зөв ашиглах зэрэг чадваруудаас голлон шалтгаалах болохоос дан ганц од эрхэсийн таатай байдал, азанд найдаж болохгүй. Гэхдээ залбирал туслах үедээ туслах өдөр бол энэ өдөр байна.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN