Баярын өдрүүдэд 10 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Баярын өдрүүдэд 10 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2017.01.03

2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний  амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 508 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 416 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 өртсөн. Зам тээврийн осолд 10 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

СХД-ийн нутаг Ханын материалын зам, Тоосгоны 24 б тоотын хашаа гэрийг H.Avante XD  маркийн авто машины жолооч М нь мөргөж гэрт байсан 04 настай эмэгтэй Э, Е1 настай эмэгтэй М нарыг гэмтээсэн.

Орон нутагт:Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын  төвөөс 276 км-т төвийн шороон замд Уаз-22069 маркийн авто машины жолооч Э нь улсын дугааргүй Мустанг маркийн П жолоочтой мотоцикльтой мөргөлдөж  мотоциклийн жолооч 22 настай эрэгтэй  П-ийн амь нас хохирсон.

Өнгөрсөн жил буюу 2015 оны 12 сарын 31, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 498 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч бүртгэгдсэн.  Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаж байсан юм гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний  амралтын ө...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN