МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгоно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгоно

2016.12.09

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.12.08/ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочилж ажилтан, албан хаагчидтай уулзан санал бодлыг нь сонсож, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

МОНЦАМЭ агентлаг улс орны дотоодод болж байгаа үйл явдлын тухай мэдээ, мэдээллийг түгээх, гадаадын мэдээллийн агентлагуудын мэдээллийг хүлээн авч орчуулан хүргэх, Монгол Улсын түүх, соёл, хөгжил дэвшлийг гадаадад таниулан сурталчлах чиглэлээр ажилладаг юм.

Байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчид МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгох, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж зааснаас хойш буюу 2005 оноос МОНЦАМЭ-гийн төрийн агентлагийн статус тодорхойгүй болсон юм.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар удаа дараа яригдсаны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан ч 2013 онд хэлэлцүүлгийн эцсийн шатанд буцаан татсанаар дахиж яригдалгүй өнөөг хүрчээ.

“Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Энэ заалт Монгол Улсыг гадаадад сурталчлах үүрэг бүхий Үндэсний мэдээллийн агентлагт үл хамаарна” эсвэл “Засгийн газар Монгол Улсын тухай мэдээллийг дэлхий дахинд түгээж, сурталчилдаг мэдээллийн хэрэгсэлтэй байж болно” гэсэн агуулга бүхий өөрчлөлтийг хуульд тусгахыг МОНЦАМЭ агентлагийн хамт олон хүсч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд энэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ гэдгээ амаллаа. Тэрээр “Бид Монгол гэсэн тодотголтой бүх талын мэдээ, мэдээллээ албан ёсны эх сурвалжтайгаар, нэг цонхоор түгээж байж улсаа бусдад зөвөөр ойлгуулан, энэ хэрээр урагшаа алхаж чадна. Үүнд МОНЦАМЭ агентлаг чухал үүрэг гүйцэтгэх учиртай. МОНЦАМЭ бол хуучрахаар нь тайлаад хадгалчихдаг хувцас биш, харин ч монголчуудын хувьд өдөр тутамдаа өмсөж эдэлдэг хувцас шиг нь тийм чухал байгууллага. Статусыг нь тодорхой болгохын тулд холбогдох хуулинд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана” гэлээ.

Мөн техник, технологио шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, байгаа нөөц, бололцооныхоо хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.12.08/ Үндэсний мэдээллийн ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN