Хамгийн том луйварчин буюу "Сахал" Эрдэнэбилэг
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга нийтлэл

Хамгийн том луйварчин буюу "Сахал" Эрдэнэбилэг

2016.11.09
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Монголын бизнесийн ертөнцөд сахал Эрдэнэбилэг гэгч нэр тодоос тод гарч ирсэн. Аливаа арга хэмжээнд оролцдоггүй, дүрээ бүү хэл нэрээ ч аливаа зүйлд хавчуулах тун дургүй сахал гэгч тодтоголоос өөр зүйлгүй энэ нууц ноёнтны нэр харамсалтай нь сайн сайхан зүйлд бус, дандаа саар муу зүйлд хавчуулагдаж явдаг.

Түүний талаарх мэдээлэл тун хомс.  Сахал Эрдэнэбилэг нь 1990 оны эхээр Женко Баттулгатай хамт ганзагын наймааанд явж байсан үй зайгүй найзынх нь нэг, Бадамжунайгийн хүргэн гэх мэдээлэл сонсогддог. Д.Эрдэнэбилэгийг  талийгаач дуучин Д.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү гэдгээр нь зарим хүн андахгүй. Талийгаач Д.Эрдэнэцэцэгийн охин нь “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнийн эхнэр Наранчимэг гэх мэдээлэл байна. Үүнээс өөр мэдээлэл хомс.  Харин будлиантай хөрөнгө мөнгөний маргаан, томоохон луйварт сахал Эрдэнэбилэг гэх нэр заавал оролцдог.Үүнийг доорх баримтууд баталж өгнө.

УЛААНБААТАР ХОТЫН БАНКНЫ ЛУЙВАР

Хотын мээр байсан Ж.Наранцацралт хамгийн анх "Улаанбаатар Сан" хэмээх санг Нийслэлийн хөгжилд хөрөнгө оруулах зорилгоор байгуулсан байдаг. Хожим 1998 оны 1-р сарын 7 нд Улаанбаатар сангийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын хөгжлийн банк” байгуулах нийслэлийн засаг даргын саналыг дэмжсэн тогтлоолыг НИТХ Тэргүүлэгчид гаргасан байдаг. 1998 оны 1 сарын 28-нд Улаанбаатар сангийн Удирдах зөвлөл хуралдаж Улаанбаатар банк байгуулах ажлын хэсгийг сонсоод “төр ба хувийг өмч оролцсон ХХК байхаас гадна Улаанбаатар банкыг байгуулах, дүрмийн сан нь 500 сая төгрөг бөгөөд 51 хувийг Улаанбаатар сан эзэмших шийдвэр гаргажээ. Сангийн хөрөнгөөр банк байгуулж, тэндээ Улаанбаатар хотын дансыг төвлөрүүлсэн юм. 1999 оны 9-р сарын 21-ны Улаанбаатар сангийн удирдах зөвлөлийн тогтоолоор банкны дүрмийн санд 500 сая төг оруулан, тодорхой 2 иргэнтэй хэлэлцээ хийж, банк байгуулах тухай гэрээ, дүрэмд гарын үсэг зурж, холбогдох арга хэмжээ авахыг сангийн тэргүүн М.Энхболд, Удирдах зөвлөлийн 3 гишүүн гарын үсгээ зурж зөвшөөрчээ.

Ингээд 2001 оны 6-р сарын 14-нд Улаанбаатар хотын банкны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гарч банкны дүрмийн санг 2 тэрбум болгох Монгол банкны шаардлагын дагуу Улаанбаатар сан 500 саяыг тодорхой 3 иргэнийг нийлээд 500 сая төг нэмж хийжээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын банкны 1-р тоот гэрчилгээгээр 2001 оны 06-р сарын 30-нд “Нийслэлийг хөгжүүлэх Улаанбаатар сан” ХХК-аас нэг тэрбум төг хүлээн авсан байна.  2003 оны 10-р сарын 15-ны өдрийн банкны хувь нийлүүлэгч хурлын тогтоолоор 4-р дүрмийн санг 5 тэрбум болгож 20 хувийг Улаанбаатар сан, үлдэгч 80 хувийг хувь нийлүүлэгч иргэдийн хөрөнгө байна гээд сангын тэргүүн нөгөө 5 иргэнтэйгээ гарын үсэг зурсан аж. Харин нэр бүхий 4 иргэн нэмэгдэж нийт 3 тэрбумыг оруулахаар болжээ.  Энэ мэтчилэн дүрмийн санг өсгөх нэрийдлээр, өөрсдийн хүмүүсээ ээлжлэн оруулсаар УБ хотын банкны ихэнхийг хувьд шилжүүлсэн байна. Уг Улаанбаатар хотын хөрөнгөөр байгуулагдсан энэ банк өнөөдөр баячуудын эзэмшил болж,  99,99 хувийг нь “сахал” хочит Эрдэнэбилэг эзэмшдэг юм байна. Бүхэл бүтэн банк шууд л нэг хүний эзэмшилд шилжсэн энэ хэргийн ард МАН-ын өндөр албан тушаалтнууд холбоотой гэдэг хардлага олон жил үргэлжилсэн. Гэвч хууль хяналтынхан энэ хэргийг сөхөж харахаас айцгаадаг.



“Капитрон” банкны наймаа

Энэ банкыг үүсгэн байгуулагчид нь талийгаач Ш.Отгонбилэгийн гэр бүлийнхэн, “Петровис”-ын Оюунгэрэл нар. Нэг хэсэг бас л “Манай банк биш” гэж мэлздэг байсан хатагтай Оюунгэрэл НИК-ын хувьчлалын өмнөхөн банкны байр, компанийнхаа байр хоёрыг нэг дор нийлүүлж,  сонин хэвлүүдтэй гэрээ байгуулан, банкаа муулуулахгүй байх бүхий л арга хэмжээг авч байлаа. Тун удалгүй энэ банкны эзэд солигдсон. Наймаа ч амжилттай болсон. Оюунгэрэл хатагтай  НИК-ийг авахдаа ” Женко”  Х.Баттулгаас мөнгө зээлжээ. Тэр өрөндөө “Капитрон”  банкаа түүнд өгсөн  гэж нийтлэлч Баабар үзсэн, мхарсан юм шиг барин тавин ярьдаг. Ямартай ч “Капитрон банк одоогоос зургаан жилийн өмнө  10 орчим сая ам доллараар үнэлэгдсэн гэдэг битүү хатуу таамаг яриа байх юм. Харин өнөөдөр энэ банкны хувьцаа “Сахал” хочит Эрдэнэбилэгийн гарт төвлөрч байгаа. Чухамхүү яагаад Х.Батулгын худалдаж авсан банк Эрдэнбилэгийн гарт очсон нь ч бас л сонирхолтой. Энд бас л төрийн өмчийг хувьдаа авсан тухай том наймааны хэрэг нуугдаж байгааг учир мэдэх хүмүүс ярьцгаадаг.

"Худалдаа хөгжлийн банк" ба Эрдэнэтийн наймаа

Хүмүүс тэнэг, бүхнийг мартдаг гэж зарим хүн боддог. Тэгвэл андуурч байна. Өнөөдөр монголыг ч бүтнээр нь залгихад бэлэн байгаа  Худалдаа хөгжлийн банк цагтаа төрийн өмч байсныг олон хүн мартаж. Тэгвэл эргэн сануулья. Одоогоос 14 жилийн өмнө буюу 2002 онд Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат “Лугано”, “Жералд Металз” хамтарсан консорциумыг өөрийн шугамаар оруулж ирсэн бөгөөд төдөлгүй тус консорциум Худалдаа хөгжлийн банкны төрийн мэдэлд байсан 76 хувийг худалдан авч, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллагуудад багахан хувиа өгч удирдлага менежментээ хариуцан хийлгүүлэхээр болж байв. “Лугано”, “Жералд Meталз” хамтарсан консорциумын хувьд гэвэл Жералд металз нь уул уурхайн бүтээгдэхүүний наймаа эрхэлдэг. Тус компани 2000 оноос хойш Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалыг Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрээс худалдан авч, гадаад зах зээлд дамжуулан, наймаалдаг болсон коммодити компани юм.

2007 оны арванхоёрдугаар capд өдөр тутмын томоохон хэвлэлүүдээр улсдаа хамгийн том арилжааны банкинд тооцогдож байсан Худалдаа хөгжлийн банкны 76 хувийг эзэмшдэг “Лугано”, “Жералд металз” компаниудын хамтарсан консорциум өөрсдийн хяналтын багцаа Улаанбаатар банкинд 70 орчим сая ам.доллараар худалдсан тухай мэдээлэл гарч билээ. Энэ наймаа нь олон нийтэд нэг их анзаарагдаагүй ч улс төрийн хүрээнд бол маш том доргилт үүсгэв. Энэ үед улс төрийн нөхцөл байдал тун тааламжгүй байлаа. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эхлээд 65 дугаар тойргийн нөхөн сонгуулиас, дараа Ерөнхий сайдаас нь мулталж өөрөө УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болсон М.Энхболд нарын хоорон гүн хагарал гарч, М.Энхболдыг огцруулах жагсаал цуглааныг Ц.Элбэгдорж гардан гүйцэтгэж байсан үе. Гэвч тэд удалгүй бизнесийн сэжмээр холбогдох болсон юм. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн М.Энхболд есдүгээр сард гэхэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью-Иоркийг зорилоо. Айлчлалын бүрэлдэхүүнд МоАХ-г өөрийн болгож амжсан Х.Баттулгын гарын хүн Улаанбаатар банкны захирал Эрдэнэбилэг оролцож, О.Чулуунбат, М.Энхболд нарыг Нью-Иорк хотноо “Жералд мөталз”-ийн Ллойд гэгч нөхөртэй уулзуулж ХХБ-ыг Улаанбаатар банкинд худалдах эцсийн тохиролцоог хийх, хариуд нь Жералд металзд Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49 хувийг авч өгөх үүрэг хүлээсэн тухай хэвлэлүүдээр тухайн үед бичигдэж байсан удаатай.

“Номуранг”-аас босгосон 70 сая ам.доллар

   Солонгосын “Номуранг” компанийн олон арван сая долларыг Монголын банкууд нийлж байгаад луйвардсан гэх мэдээллүүд хааяа нэг хэвлэлүүдээр гараад дарагддаг байлаа. Тухайн үедээ Голомт, Анод, Монгол шуудан, Тээвэр хөгжлийн банк зэрэг Ардчилсан намын гишүүдийн хяналтад байдаг дөрвөн банк нийлэн Солонгосын Дэү, Эл Жи болон Номуранг компаниудыг хошгируулж байгаад 120 сая ам.долларыг салгаж дөнгөжээ. Энэ мөнгөнөөс хамгийн ихийг нь “Женко” Х.Баттулга авч Г.Батхүү болон Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад нь Эдийн засгийн зөвлөх нь байсан Монголын хөрөнгийн биржийн захирал асан О.Энхбаяр нар дараалан хүртэж удаалсан. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкыг худалдаж авах 70 сая ам. долларыг Солонгосчуудаас манайхан луйвардсан гэж үздэг. Хэдийгээр энэ залилангийн хэрэгт Эрдэнэбилэгийн нэр шууд бусаар холбогддог ч түүний найз Х.Баттулга бүрэн оролцож, шүүхэд хүртэл дуудагдаж явсан түүхтэй.

Монголын хамгийн том луйварчин сахал Эрдэнэбилэг

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Монголын хамгийн том луйвар Эрдэнэт үйлдвэр дээр явагдлаа” гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр Монголын хамгийн том луйврыг хийсэн Эрдэнэбилэгийг хамгийн том луйварчин гэж нэрлэхээс өөр арга алга. Улаанбаатар хотыг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан Улаанбаатар банкыг хууль бусаар гартаа оруулж, Интер, Капитрон банкуудыг өөртөө нэгтгэж, Солонгосчуудыг залилсан мөнгөөрөө Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан сахал хочит Эрдэнэбилэг тэргүүтэй улс төр бизнесийн бүлэглэлийнхэн одоогоос 12 жилийн өмнө Нью-Иорк хотноо “Жералд мөталз”-ийн Ллойд гэгч нөхөртэй уулзуулж ХХБ-ыг Улаанбаатар банкинд худалдах эцсийн тохиролцоог хийх, хариуд нь Жералд металзд Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49 хувийг авч өгөх үүрэг хүлээсэн тухай хэвлэлүүд бичиж байсан. Энэ бүх мэдээлэл ор хоосон зүйл байсангүй.  Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Монголыг 30-40  жил тэжээсэн уурхайг хувьдаа авчихаад сууж байна. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн жил  284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан энэ компани Эрдэнбилэгийн мэдэлд очсноор ердөө л 20 тэрбум төгрөгийн татвар улсад төлжээ. Өнөөдөр ч нөхцөл байдал ээдрээтэй. Эрдэнэт үйлдвэрийг устгах, үнэгүйдүүлэх улаан цайм үйл ажиллагаа хийгдсээр байна. Энэ том луйварын ард “Жералд мөталз” тэргүүтэй гадны томоохон баячууд захиалагчаар сууж байна.

Бид энэ талаар дараагийн нийтлэлээрээ илүү дэлгэрэнгүй хүргэх болно.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Монголын бизнесийн ертөнцөд сахал Эрдэнэбилэг гэг...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 13
12
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN