“Харийн хүргэнээ угтан ав” Монголчуудаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга нийтлэл

“Харийн хүргэнээ угтан ав” Монголчуудаа

2016.10.25

Говийн нутагт амар амгалан суух Монгол айл. Үлгэр жишээ залуусын амьдралыг харуулсан дүр зураг. Энэ бол 1990-н он хүртлэх амьдрал. Ардчилалтай давхцан архинд донтох, уул уурхайн бизнес хийх, амьдрахын эрхээр гэр бүлээсээ хол байх болсон нь эзэнгүйрч үлдсэн эхнэр, хүүхдэд аавын, гэрийн эзний орон зай хоосорсон. Амьдралд төрийн бодлогоор элбэг хангалуун байсан бол тэд гэр бүлээ салган /золиослож/ хүний нутгийг зорихгүй, нутагтаа сайхан амьдрах л байсан.

Нийгэм тэр чигээрээ ядуу байсан, одоо ч ядуу байгаа энэ үед ажиллаж хөдөлмөрлөхийн эрхээр эхнэр хүүхдээ уулын мухарт үлдээгээд явах нь энүүхэнд. Зарим нь бор дарсанд автаад гэртээ үл үзэгдэгч болсон нь ч бий. Харин гэрийн ноён эзгүйд харийн эрхэм хараа булаах Монгол бүсгүйтэй ханилан сууж байгаа нь эмзэглэмээр. Угаас гэрийн ажилдаа, “эрийн ажил”-даа хүч дутан байгаа эмэгтэйн ажилд туслах, малыг нь маллах, хүүхдийг нь асрах гэх мэтээр амьдралд нь ойртсоор нэг л мэдэхнээ хойморын орон дээр “хоол захиалан суух” эрхэм болох вий. Манай оронд угаас гэр бүлийн салалт хэрээс хэтэрч, өнчирч үлдсэн хүүхдүүдийн тоо олширч байгаа. Харин үүн дээр харийн  хүргэдүүд “тоглолт хийж байна”. Хүргэнээ хүлээн ав Монголчуудаа.

Салхи шуурганд өв уламжлалаа даган амьдарч байгаа говийн хүүхнүүдийг буруутгах гэсэнгүй. Тэдний өмнө хариуцлага хүлээж чадахгүй, өөрийн биеийн амрыг бодон суух Монгол залуусыг буруутгаж байна. Ингээд л элэг бүтэн эхнэр хүүхдээ, эд хөрөнгөө, эрх мэдлээ ажилчин ангиар ирсэн харийн залууд алдаж байгаа нь энэ. Болоогүй таны удам судар болсон хүүхдийг тань эрээн чамин бүхнээр хуурч өсгөнө. Магадгүй дорнын боловсрол олгож, “Монгол” гэдэг уг гаралаас хөндийрүүлж, эрлийзжүүлж хувиргана. Алсаас дүгнэхэд бодлогын чанартай ч юм шиг. Үүнийг л бодлого, үүнийг л төлөвлөгөө, үүнийг л ирээдүйг харсан онч мэргэн шийдвэр гэхгүй юм бол өөр  юу хэлэх вэ ч гэж бодогдох шиг. Тэд өнгөрсөн жил ирээд энэ жил эзэн сууж байгаа хэрэг биш л дээ.

images

Энэ процесс үргэлжилсээр…

Малаас нь маллаж, хүүхдүүдэд нь хань болсон харийн эрчүүд одоо хойморийн орон дээр “аавын дуугаар” дуугарч байна. Жинхэнэ Монгол аав хайчив. Архи уугаад алга болсон, уурхай дагаад ирээгүй, хот бараадан хялбар амьдрал эрэлхийлээд ирээгүй, хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэх гэж яваад мөн л ирээгүй … гэх мэтийн шалтгаанаар эзэнгүй болоод удаж байгаа газар урд хөршийн бодлогоор шинэ аав, шинэ амьдрал “хүрэлцэн” ирнэ.

Ямар ч цаг үед даруулга хэрэгтэй гэдэг нь Хятад Монголын харилцаанаас харагдаж байсан түүхтэй. Хүнсний хорийн зодоон үндсэндээ Хятадуудыг хөөж гаргахаас эхлэлтэй. Энэ мэт Хятадуудыг даврааж, толгой дээрээ гаргаж байхаар түүхийг дахин давтаж эмс охидоо хамгаалж, эх орондоо хараат бусаар амьдрах нөхцлийг бүрдүүлмээр байна.

Барилга, уул уурхай, чөлөөт худалдаа нэрээр олон мянган Хятадуудыг эх орондоо дураар алхах боломжийг олгомооргүй байна. Тэдэнд цензурь хэрэгтэй.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Говийн нутагт амар амгалан суух Монгол айл. Үлгэр жишээ залуусын амьдралыг хару...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 7
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN