Д.Пүрэвдаваагийн 1460 хоног буюу АН-ын 4 жилийн түүх
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга нийтлэл

Д.Пүрэвдаваагийн 1460 хоног буюу АН-ын 4 жилийн түүх

2016.10.11

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялсны дараа Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдаваа гэгч нөхөр томилогдсон. Түүний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тарьсан балаг, гэмт үйлдлүүдийн талаар хэвлэлүүд бишгүйдээ л бичиж, хамгийн муу Засаг даргаар тодруулаад амжсан. Эмэгтэй хүн, жирэмсэн хүн гэлтгүй Засаг даргын албан өрөөндөө зодож танхайрдаг, дарамталдаг Д.Пүрэвдаваад гэгчид төрд ажиллах наад захын ёс зүй байхгүй гэдэг юм билээ. Асуудал ихтэйгээс гадна амбиц ихтэй

Д.Пүрэвдаваа дарга өөрийг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүйд хорсож өширхөхдөө намынхаа эсрэг хүртэл ажиллаж явсан. Үр дүнд Баянзүрхт нэр дэвшсэн АН-ын баг тэр чигтээ өвдөг шороодсон. Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, Сангийн сайд гээд зургаан хүн нэр дэвшсэнээс ганц Ж.Батзандангаас бусад нь бүгд унасан. Үүнийг Д.Пүрэвдаваагийн хэт хойрго байдал, намынхандаа сэтгэл гаргаагүй байдалтай холбож, түүнийг албан тушаалаас авч хаях гэсэн боловч Ерөнхийлөгчийн ивээлд багтсанаар энэ удаагийн сонгуультай золгож байна. Түүний хувьд дээсэн дөрөөн дээр дэнчигнэж, хууль бус үйлдлүүд нь шалгагдаад ирэхийн цагт Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-ын хуралд нэр дэвших болсноор томоохон аз тохиосон юм. Ерөнхийлөгчийн хүүг ИТХ-ын сонгуульд ялуулж байж албан тушаалтайгаа үлдэх Д.Пүрэвдаваа одоо л нэг сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа гэх. Ямартай ч, зургаагийн зургаан нэр дэвшигчээс тавыг нь шавартай нь хутгасан Засаг дарга Д.Пүрэвдаваагаас өөр байхгүй байх.

 

Пүрэвдаваа гэж хэн бэ 

Түүний хувьд 2000-2003 онд “Интернэт Хаус” ХХК-д менежер, 2003-2007 онд “ Юу Би Нэт” ХХК-д гүйцэтгэх захирал, 2001-2007 онд “Гарьд Тур” ХХК –д  “Peking Express” реалити шоуны суурин продюсер, 2007-2008 онд “ Петровис”ХХК-д менежерийн ажлуудыг хийж байжээ. Харин 2012 оны 08-р сарын 10-аас эхлэн Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 12 сард нь Баянзүрх дүүргийн засаг даргаар томилогджээ. Түүнийг ажлаа авсныхаа дараа хорооны дарга нараа цуглуулж “Бид багаараа ажиллана. Та нар ажлаа өгцгөө. Чимээгүйхэн ажлаа өгвөл зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг өгнө” хэмээн далдуур айлгасан гэх мэдээлэл бий. Тэрээр нэг удаа “Дүүрэг гурван орлогчтой болсноор юу өөрчлөгдөв. Тэднийг дагаад туслах, ширээ, сандал, техник хэрэгсэл, цалин гэх мэтээр төсвийн мөнгө урсаад байгаа юм биш үү” гэсэн Зууны мэдээ сонины сурвалжлагчийн асуултанд Орлогч дарга нар маань сайн ажиллах ёстой. Болдогсон бол надад найман орлогч дарга хэрэгтэй байна. Нээрэн шүү. Тэгж байж бид энэ олон эзэнгүй ажлыг хүмүүст хариуцуулж иргэд таатай амьдарна биз дээ” хэмээн хариулж байжээ. Харамсалтай нь, найман орлогчтой болоод ч олигтой ажиллаж чадахгүй гэдгээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд харуулсан Д.Пүрэвдаваагийн үед Баянзүрх дүүргээс сайн гэхээсээ илүү саар зүйлс л сонсогдсоор өдий хүрэв. 

Дүүргийн АН-ын задрал буюу Д.Пүрэвдаваагийн балаг 

АН-ын томчууд нараасаа дутахгүй намаа задралд хөтөлж буй хүн бол Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа юм. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн эв нэгдэлтэй, эрч хүчтэй гэгдэж байсан Баянзүрх дүүргийн АН-ын хороог авсан Д.Пүрэвдаваа одоо хамгийн чадамжгүй хороо болгон хувиргажээ. Дор нь ажиллаж байсан хүмүүс нь их, багагүй авлигын хэрэгт орооцолдож, газрын наймаа хийж байсан нь хүртэл илэрсэн. Д.Пүрэвдаваа дарга ч өөрөө хэд хэдэн авлигын хэрэгт хардагддаг. Газрын бизнесээр нэлээд хөлжсөн гэх Д.Пүрэвдаваа дарга Баянзүрх дүүргийг зөвхөн мөнгө болгох хэрэгслээ болгож, албан тушаалуудыг нь мөнгөөр худалддаг болсноос ийнхүү намынх нь чадамж алдагдаж, түүний томилсон нөхдүүд авлигын хэргээр шалгагдаж байна.

 

Шүүгчдэд газар олгов

 

Байнгын хэл ам хэрүүл тэмцэлд дунд явдаг Д.Пүрэвдаваа даргад “аргалуулах” олон асуудал байдаг нь дамжиггүй. Тиймдээ ч Баянзүрх дүүргийн нэр бүхий хэд хэдэн томоохон шүүгчдэд хууль бусаар газар олгож, тэднийг “хахуульджээ”.Тухайлбал, БЗД-ийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн,  Тамгын газрын дарга Н.Батхүү тэргүүтэй хүмүүст газар олгожээ. Ингэхдээ 67 иргэний газрыг “нэр шилжүүлэн баталгаажуулсугай” гэх түүний захирамжаар шүүгч нар газар олгожээ. Ер нь мань хүн “нэр шилжүүлэх” нэрээр газар олгох хууль бус ажиллагаанд нэлээд гаршсан нэгэн гэдгийг ойрын эх сурвалжууд нь хэлдэг.

11112222

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялсны дараа Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д....

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN