“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкнаас иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкнаас иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ

2016.06.10
Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан.

Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк,  Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн орон сууцны корпораци, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-тэй хамтран “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөгийг зургаадугаар сарын 08-ны өдөр Чингисийн талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан нар оролцон, үг хэлж, тус хөтөлбөрийн зээлийн шаардлага хангасан, зорилтод бүсэд хамаарах  8 иргэн, 2 иргэдийн бүлэгт “Сайн хашаа” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах Батламж гардуулан өглөө.

Мөн өдөрлөгийн үеэр Төрийн банкны зээлийн мэргэжилтнүүд болон харилцааны менежерүүд “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд олгож буй жилийн “5%”-ийн хүүтэй хөнгөлөлтэй зээлд хэрхэн хамрагдах  талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ харилцагч Төрийн банкны явуулын салбараас иж бүрэн үйлчилгээ авах боломжтой байлаа.     "САЙН ХАШАА" хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, өөрийн өмчлөлийн газрын нэгж талбарын дугаараар хайлт хийж "САЙН ХАШАА" хөтөлбөрийн зорилтот бүсэд хамаарах эсэхээ шалгах бол www.statebank.mn сайтанд хандана уу.

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон с...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 258
123456789101112131415161718192021222324252627282930313233
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN