Хойд зуслангийн авто замыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Хойд зуслангийн авто замыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө

2016.06.07
Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн авто замыг ашиглалтад бүрэн хүлээлгэн өглөө. Уг замыг   “Тэгшт плант” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэл, “Төгс зам” ХХК, “Наранбулаг-Хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Офис сервис” ХХК-ийн замчид барьсан бөгөөд ийнхүү улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,  НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж, гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Зүгээр зам тавиад өнгөрөх биш дугуйн зам, явган  зам, гэрэлтүүлэгтэй ая тухтай гудамжийг бий болгосон замчиддаа иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэсэн  юм.

Хотын зуслангийн бүсийн Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35  км авто зам нь анх 1973 онд ашиглалтад орж байв. Үүнээс хойших 40 гаруй жилд уг замд  ээлжит болон их засвар  хийгээгүйн улмаас замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд орж иргэд зорчиход хүндрэл үүсээд  олон жилийн нүүр үзсэн юм. Уг замыг өргөтгөж шинэчилснээр хуучин 7м өргөн зорчих хэсэгтэй байсан авто замыг Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 9,6 км-т далангийн нийт өргөнийг 16,8м, авто замын зорчих хэсгийг 12м өргөн 4 эгнээтэй, 1м өргөн явган зам, 1.5м өргөн дугуйн замтай болгов. Мөн Шаргаморьтын уулзвараас Хандгайт хүртэлх 6.75 км-т далангийн нийт өргөнийг 12.3м, авто замын зорчих хэсгийг 7м өргөн 2 эгнээтэй, 1м өргөн явган зам, 1м өргөн ногоон байгууламж, 2м өргөн дугуйн замтайгаар өргөтгөн шинэчлэн, Сэлбэ гол дээр байрлах Шаргаморьтын 50 ум хуучин гүүрийг буулгаж, зорчих хэсэг нь 9.5м өргөн, 1.5м өргөн явган хүний зам, 2м өргөн дугуйн зам бүхий 50 ум хос төмөрбетон гүүрийг шинээр барьсан юм.

Тус авто  зам нь зам дагуу 51 цэгт автобусны буудал, 44 цэгт ус зайлуулах төмөрбетон хоолой, гадаргуугийн ус зайлуулах лоток, 2 талдаа гэрэлтүүлэг хийж инженерийн олон хос шийдлийг гаргасан зам болсныг гүйцэтгэгчид онцолж байв гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 119
123456789101112131415
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN