"Nomadic Ballet" продакшны анхны тоглолт болно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Entertainment

"Nomadic Ballet" продакшны анхны тоглолт болно

2016.04.18

УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид “Nomadic Ballet production” байгуулснаа албан ёсоор зарлаж анхны уран бүтээлээ жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нд болдог Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан үзэгчдэдээ өргөн барих гэж байна.

Монгол Улсад балет буюу бүжгэн жүжгийн урлаг үүсч, хөгжсөн 60 жилийн хугацаанд эх орондоо төдийгүй дэлхийд нэр хүндтэй олон бүжигчид төрсөн билээ. Харин анхны мэргэжлийн балетын продакшн байгуулагдлаа хэмээн тодотгож байгаагийн учир нь театрын сонгодог уран бүтээлээсээ давж, өөрсдийгөө сорьж, илүү ихийг бүтээн туурвих зорилготой, эрч хүчтэй, авъяаслаг залуус нэгдэн балетын урлагийн Монгол улсад хөгжиж ирсэн түүхэн сонгодог замналд шинэ уур амьсгал, орчин үеийн хэмнэл нэмэхээр нэгджээ.

“Nomadic Ballet production” нь дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготой бөгөөд анхны тоглолтоо “Sentiment” буюу “Мэдрэхүй” хэмээн нэрийдсэн нь Монголын балетын түүхэнд оруулж буй шинэ салхи, шинэ өнгө төрхөө илэрхийлсэн хэрэг юм.

“Мэдрэхүй” тоглолт нь неоклассик, сонгодог болон модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд авъяаслаг залуу уран бүтээлчид маань орчин үеийн бүжгийн хэлээр үзэгчдэд юу хэлэхийг, юу ойлгуулахыг хүсэж байгааг, түүнчлэн монголын балетын бүжигчдийн чансаа ямархан зэрэгт хүрснийг Дэлхийн бүжгийн өдрөөр мэдэрч болох нь ээ.  Ингээд балетын урлагийг дэмжигч эрхэм та бүхнийг дөрөвдүгээр сарын 29-ний 19:00 цагт “Corporate And Convention Centre”-ийн концертын танхимд урьж байна.



Тасалбарыг: www.TICKET.mn
Лавлах утас: 9888 6565

УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид “Nomadic Ballet production&rdquo...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN