"Хар тас"-ын Марка онгодоо дүүгээрээ дамжуулан хүлээж авчээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Entertainment

"Хар тас"-ын Марка онгодоо дүүгээрээ дамжуулан хүлээж авчээ

2016.02.16

Монголын урлагийн ертөнцөд анх хип хоп урлагыг оруулж ирж, Жалга довны юм ярихаа бол Жасрай гуай хэмээн 1990-ээд оны эхээр Ерөнхий сайд руугаа дайрч байсан “Хар тас” хамтлаг үнэндээ нэр алдарт хүрч, тэдний дуу, бүжиг залуучуудыг байлдан дагуулдаг байсан. Тэгвэл энэ хамтлаг аль хэдийнээ таржээ. Хар тас хамтлагын ахлагч, дуучин  Марка буюу Бадмаараг сүүлийн арав гаруй жил нам гүмхэн амьдарч байна. Архинд орж, хүнд өвчин тусаж, бизнес нь шатаж, Усны гүнж хэмээн нэрлэгддэг эхнэрээсээ салж багагүй бэрхшээлийг туулсан Марка онгодоо дүүгээрээ дамжуулан хүлээж авсан гэнэ.

Тэрээр энэ тухайгаа “Ойрын 7 жил архи гэж зүйлд ам хүрсэнгүй. Анагаах ухааны хэллэгээр архины 1, 2, 3, 4-р үе гэж байдаг. Би 4, 5 дугаар үед нь орсон. Анагаах ухаанд хий юм харахыг солиорол гэдэг, тийм үү? Би тийм шатандаа очсон. Тэр бол хүний биед наалддаг ад чөтгөр. Миний амийг авах гэж байсан нөхөр бол тэр. Олон жил надаар ундаасчихсан, олон жил надаар тэтгэчихсэн, тэжээлэгчихсэн. Над шиг хүн дахиж хэзээ ч тэр албинд олдохгүй. Тийм болохоор намайг тавихгүй. Тавих юм бол амийг нь авах байсан. Маш олон бөө ч дийлэхгүй гэдгээ хэлсэн.

Энийг чамаас салгах юм бол бид үхнэ гэж шууд хэлдэг байсан. Хэн ч дийлэхгүй, би сүүлдээ эвлэрсэн. Онгод тэнгэр бууж байж дарсан.Би яг онго буулгах хүн нь мөн байсан ч манай дүү авсан. Одоо би дүүгийнхээ баруун гарыг, өвөг дээдсийнхээ баруун мөрийг түшиж суудаг. Тэгж байж миний бүх юмыг арилгасан. Над дээр өвөө буучихаад намайг эцгийн талаас авна гэж дайрсан. Хоёр зам л байсан. Өвөг дээдсээ түшиж суух, эсвэл онгоо авах. Аваад миний бие дийлэхгүй сар болоод л нөгөө ертөнц рүү явах байсан. Одоо миний бүх эрхтэн эв эрүүл. Цаашаа дахиад хөдөлмөрлөхөд 40, 50 жил, хип хоп дуулахад 10 жил байна гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Монголын урлагийн ертөнцөд анх хип хоп урлагыг оруулж ирж, Жалга довны юм яриха...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN