Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсны хүү М.Эрдэнэбаатар:Аав маань ээжээс салчихаад гурван хүүхэдтэй солонгос эмэгтэйтэй ханилсан
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсны хүү М.Эрдэнэбаатар:Аав маань ээжээс салчихаад гурван хүүхэдтэй солонгос эмэгтэйтэй ханилсан

2010.03.28
-“Төрийн дуулал”-ыг зохиосон хүний хүү үргэлж л бахархаж омогшиж явдаг биз дээ?
-Аав минь “Монголын ард түмэн миний дуугаар сэрж, миний дуугаар унтдаг” гэж хэлдэг байсан. Ийм том хүний хүү нь болж төрсөн юм чинь ёстой л жинхэнэ цээж дэлдэж омогшилгүй яахав. Хаа очиж би хий дэмий том юм ярьж бусад шиг эцгийнхээ нэрэнд сэв хийгээгүй. Миний аавын надад багаас минь алганы амт үзүүлж, тархи оюун санаанд минь суулгасан ухамсар юм даа. Би чинь Монголын хоёр том хүний дундаас төрсөн хүн шүү дээ. Миний ээж МУГЖ О.Цэрэндулам. Циркийн хүндийг өргөлтийн ганц эмэгтэй тамирчин хүн. Ээж шиг минь хүн одоо ч циркт байхгүй. Аав циркт хөгжмийн удирдаачаар ажиллаж байхдаа ээжтэй ханилж  байсан. Намайг төрөөд удаагүй байхад аав минь хойшоо Орос руу сургуульд явсан юм билээ. Хөдөө тал минь малаар дүүрэн. Хөвчийн ой минь ангаар дүүрэн... гэдэг дууны гайхамшигт аялгууг зохиож 20 насандаа төрийн шагнал авч байлаа 1950-аад оны үед Төрийн сүлд дууллыг зохиож Төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн хүн дээ.
-Төрийн дууллын аяыг нэлээд олон хөгжмийн зохиолчдоос шалгаруулж авсан гэдэг?
-Төрийн сүлд дууллын хөгжмийг сонгоход Монголын нэртэй л гэсэн бүх хөгжимчид оролцож байсан гэдэг. Тэдний зохиосон аяыг маршал Чойбалсан сонсоод аавын аяыг сонгосон юм гэнэлээ. Тэр үед зохиосон хүнийх нь нэрийг маршалд хэлэхгүйгээр шүүлгэж байсан. Үнэхээр шударга сонголт явуулахын тулд оролцож байгаа бүх уран бүтээлчдэд хоч өгчихсөн, нэрийг нь нууцалчихсан байсан гэдэг.
-Маршал Чойбалсан гуайтай их ойр дотно байсан гэж ярьдаг?
-1950 оны дунд үед аав маань олон ч сайн уран бүтээл хийчихсэн нэр хүндээ олоод авчихсан, түүнийг томчууд ч хүндэлдэг, аавтай нөхөрлөдөг байсан. Аав маршалд зориулаад хөгжим зохиосон. Түүнээс гадна Төрийн сүлд дууллыг зохиож, хэд хэдэн марш хөгжим бичсэн байсан болохоор Чойбалсан гуай их сайн байсан. Бүр “Мөрдорж бол миний хөгжимчин” гэдэг байсан юм билээ. Аав Орос руу сургуульд явахаар шалгалт өгөөд хэл бичиг, тооны шалгалтанд тэнцээгүй. Тэгээд шалгалтын комиссынхон “Энэ Мөрдорж чинь тоо, хэл бичиг хоёртоо уначихлаа. Одоо хойш явах нь өнгөрлөө” гэсэн чинь маршал “Битгий дэмий юм донгосоод бай. Наад хүн чинь хөгжмөө л сайн мэдэж байвал болоо. Тоо, хэл бичиг ямар хамаатай юм” гэж хэлээд аавыг хойшоо сургуульд сургасан. Аавыг Москвад сурч байхад багш нар нь  гайхдаг “Онолын л жаахан мэдлэг өг, байгалиас заяагдмал сонсгол сайтай хүүхэд” гэж их л хүндэтгэдэг байсан гэдэг. Дараа нь Лувсаншарав гуайгаас аваад олон томчууд тэр сургуульд сурсан.
-Л.Мөрдорж гуай О.Цэрэндулам гуайгаас салаад солонгос хүнтэй нэлээд олон жил амьдарсан гэдэг. Яагаад салах болсон юм бол?
-Аав ээж хоёр 1975 онд салсан юм. Чухам яагаад, ямар учраас салсан гэдгийг нь би мэдэхгүй. Ээжээс салсныхаа дараа өвөрмонгол хүнтэй суугаад Монголд орж ирсэн, гурван дагавар хүүхэдтэй солонгос хүнтэй аав минь суусан юм. Аавын маань хувь тавилан тийм юм байлгүй дээ. Би уг нь эхээс хоёулаа байлаа. Харамсалтай нь  дүү минь багадаа өөд болсон.
-Солонгос эмэгтэйтэй суугаад хүүхэд гарсан уу, одоо байдаг юм болов уу?
-Хүүхэд гараагүй. Аав ганц л хүүхэдтэй хүн. Тэр нь би. Тэр солонгос эмэгтэйг би сайн мэдэхгүй. Хүүхдүүдийг нь ч мэдэхгүй. Сүүлд нь муу аавын минь юмнуудыг зарж үрсэн л гэж сонсогддог. Гэхдээ энэ талаар нэг их яримааргүй байна.
-Насаараа уран бүтээлээ тоглож байсан төгөлдөр хуураа зарна гээд радиод зар өгч байсан. Нилээд ядруухан амьдарч байгаад өөд болсон гэж ярьцгаадаг юм билээ?
-Аав минь тэгж ядарч туйлдаагүй. Тухайн үед тиймэрхүү цуу яриа л гарч байсан. Аав хөгжмөө өөрийн хайртай шавь төрийн шагналт Чинзоригт өгсөн.
-Маш олон киноны хөгжмийг бичсэн хүн гадаадад тэмцээн уралдаанд их орж байсан тухай ч та мэдэж байгаа юм чинь хуучлаач?
-“Морьтой ч болоосой”, “Ардын элч”, “Алтан өргөө” гээд олон киноны хөгжмийг зохиосон. 1960 оны эхэн үед Германд хөгжмийн зохиолчдын тэмцээн болж гэнэ. Аав минь нэг онгод нь ороод ирэхээрээ хэдэн өдөр шөнө ч хамаагүй суучихдаг хүн байлаа. Тэгээд тэр тэмцээн гурван сарын дараа шалгаруулалт явуулж, эцсийн дүн гарна гэж байхад аав долоо хоногийн дотор хөгжмөө зохиочихсон, хоёр сар гаруй Германд зочид буудалд пиво ууж найрласан гэсэн. Тэмцээн ч дөхлөө, Германы найруулагч нь хүрч ирлээ. Аав ч ууж дуулаад л  байж гэнэ. Гэтэл энэ ер нь хөгжмөө хэзээ хийх хүн бэ, байнга л ууж дуулж суух. Одоо баларсан, энэ юм хийж чадахгүй нь гэсэн, аав “Би бүх юмаа хийчихсэн шүү” гээд Германы оркестрт үзүүлсэн чинь нөгөө том улсууд чинь бараг монгол хүн хөгжим зохионо гэж юу байдаг юм гэж яриад л хөхрөлдөөд байсан гэнэ. Тэгээд нөгөөдүүл чинь аавын зохиосон хөгжмийг тоглох болж л дээ.. Аав “Та нар миний аяыг арван минут ч хамаагүй сургуулилт хийж байж тогло” гэсэн чинь “Бид бүгд академи төгссөн хүмүүс, сургуулилт хийх шаардлагагүй” гэсэн юм гэнэлээ. Яг тоглох болсон чинь чаддаггүй. Аргаа бараад сургуулилт хийгээд дахиад тоглосон чинь танхимд байгаа бүх хүмүүс алга ташаад босоод ирсэн гэдэг. Тэгж манай аав дэлхийд гайхуулж явсан хүн дээ.
-Танайхаар нэр алдартай олон хүмүүс орж найрладаг байсан байлгүй?
-Зохиолч Ванган, хөгжмийг зохиолч Дарамзагд, Чойдог зэрэг олон найзууд нь орж ирж, олон удаа найрлацгаасан. Уран бүтээлийн олон сайхан найзууд монголчуудын хүндэтгэлийг хүлээсэн нэр алдартай хүмүүс байсан. Аав заримдаа найрлаад алга болохоор олон хоног явна. “Ардын элч” киног хийчихээд 6000 төгрөг аваад Гэндэн, Гайтав гуай, Ч.Чимэд гуай нартай ууж идээд сар гаран алга болчихно. Тэр үеийн 6000 төгрөг их мөнгө шүү дээ. Хэдэн хөгжимчдийг аваад тэр хэд Зайсангийн урд аманд очиж найрласан гэдэг. Явж явж олон хоносны дараа гэртээ ирдэг. Ээжид их загнуулдаг байсан даа хөөрхий. Амьхандаа ээжийг их аргадна. Нэг удаа гарч гүйгээд угаалгын машин, бүрэн мебель тавилга ачааны машин дээр аччихсан “Хөөе Цэрэндулам. Одоо чи намайг загнахгүй биз дээ” гээд  хүртэл ирж байсан.  Тэр үед хүмүүс мотоцикль их унадаг байлаа.  Аав мотоциклиа хаана ч хамаагүй хаячихаад ирнэ. Мотоциклио яасан гэхээр дөрвөн зам дээр байгаа. Энд тэнд албан байгууллагын үүдэнд орхисон гэнэ. Тийм хүнд муу санадаггүй, эд хөрөнгөнд шунадаггүй хүн байсан юмдаа. Өглөө болгон намайг хөгжим дээрээ суулгадаг. Бараг л суран бүс барьж байгаад хөгжмийг сайн эзэмших хэрэгтэй гэдэг байсан. Би чинь багадаа их дүрсгүй хүүхэд байсан болохоор аавын алганы амтаар их томоожсон доо.
-Танай аавыг Богдын өргөмөл хүү байсан гэж ярьцгаадаг. Аль нутгийн хүн байсан юм бэ?
-Өөрөө бол Төв аймгийн Сэргэлэн гэж ярьдаг. Өөрийнхөө аав ээжийг мэдэхгүй, Лувсан маарамба гэж эгчтэй нь сууж байсан хүн. 1930 он хүртэл дагаж явсан гэдэг. Аав 1923, 1924 оны үед Богдын дэргэд суудаг байсан. Богд хааны өргөмөл хүү нь байсан гэж ярьдаг  юм.  Одоо архивт зураг нь байдаг. Богд хаан, Дондогдулам хоёрын дэргэд суугаа байдалтай. Үүнийг киног хийсэн Дашдаваа сайн мэдэж байгаа. Аав ламын ном уншихаараа бусдаас илүү. Зузаан судрыг чинь цээжээрээ уншдаг байлаа. Тийм болохоор Богд өргөж авсан гэдэг. Үүнийг нэг их олон хүн мэдэхгүй. Яагаад гэхээр До Яам, МАХН хоёроос байнга нууцлах шаардлага тавьсан болохоор хүнд ерөөс ярьдаггүй. Чойбалсангийн хэлсэн үг зүрхэнд орсон гэж өөрөө хэлдэг. 1990 он гараад лам нар эрх чөлөөтэй болоход тэднийг энд тэнд аав байнга шалгадаг байсан. Өөрөө бол сайн ч мэднэ, сайн ч уншина.
-Хөгширсөн ч гэсэн байнга л дасгал хийдэг, гүйдэг хүн байсан гэсэн?
-Өглөө бүхэн гүйдэг. Спортоор их хичээллэдэг хүн байсан. 1976 оны Олимпоос Ж.Мөнхбат аварга зэрэг бөхчүүд медаль авчихаад дөнгөж үүр цайж байхад эх орондоо ирж Улаанбаатар зочид буудлын гадаа бууж. Амжилттай сайн яваад ирсэн тамирчид чинь тэсэхгүй л Улаанбаатар зочид буудлын урд саадан дотор ороод архи цохиж байсан чинь нэг өвгөн урдуур хойгуур нь гүйгээд л байж гэнэ. Гэтэл нөгөө хэд дуудаж авчраад ганц татуулчихъя гээд хийгээд өгч гэнэ. Нөгөө өвгөн ч татчихаж. Тэгсэн чинь нэг нь “За өвгөн та биднийг таньж байгаа биз дээ. Харин та залуудаа хаана юу хийж явсан юм. Ажил төрөл энд тэнд юу хийж байв” гэж. Өвгөн “Манай бөхчүүд байна.ах нь мэдэлгүй яахав. Ах нь энд тэнд олон ажил хийж явсан” гэж. Тэгтэл Ж.Мөнхбат аварга, бид чинь том улсууд шүү, Олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулчихаад ирсэн. Өвөө хаана юу хийж явснаа хэлээд дахиад ганц татчих” гээд сүрхий том дуугарчээ. Нөгөө өвгөн манай бөхчүүд том том улсууд. Би та бүхний тэр гадаадад эгшиглүүлж байгаа төрийн дууллыг чинь зохиосон хүн гэж даруухан танилцуулчихаад гүйгээд яваад өгчихсөн гэдэг . Сүүлд алдарт хоёр Мөөеөгийн онигоо гээд энэ явдлыг хүн бүхэн ярьдаг болчихсон байсан.
-1990 оноос хойш нэлээд ядруухан амьдарч байсан гэдэг?
- 1990-1996 онд би Бээжинд ажиллаж байсан болохоор Монголд  хааяа л нэг ирнэ. Ирэхээрээ аавд мөнгө төгрөг, биеийн тамирын хувцас авч өгнө. Аав минь сүүлдээ их ядруухан амьдарсан. Урьд нь 120 мянгатын байранд байж байгаад түүнийгээ зарсан. Улсаас өгсөн байрыг хүртэл зарсан гэдэг. Нэлээд олон юмаа зарж үрсэн байх. Амьдрал нь хэцүү л байсан биз дээ. Эцгийн амьдралыг хүү нь шүүдэггүй юм. Тийм ч учраас би аавдаа олон долоон үг хэлж байгаагүй. 1996 оны хавар намайг ирэхэд “Одоо аавынх нь бие их муу болсон. Аавыгаа дахиж харах болов уу даа” гэж байсан. Тэр хавраа хэдэн сар эмнэлэгт хэвтэж байгаад зуны эхээр нас барсан. Бие нь муу байхад би ирж уулзсан. Өөд болоход нь оршуулгыг  хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай зохион байгуулсан. Драмаас хөдөөлүүлэхэд Монголд хөгжим тоглодог л гэсэн хүн бүхэн бараг ирсэн байх. Үнэхээр нүсэр болсон. Яахав ээ, миний аав өвчнөөр биш насны эрхээр л нутаг буцсан. Одоо ямар нэгэн өөрт хамааралтай хүмүүсийн оршуулганд явахдаа аавын шарил дээр байнга очдог. Миний аав шиг хүн зуунд л ганц удаа төрөх байх. Аав минь сайхан амьдарч насны эцэст зай нь дуусаад л зогссон доо.


 

-“Төрийн дуулал”-ыг зохиосон хүний хүү үргэлж л бахархаж омогшиж явд...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN