Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Оддын амьдрал

Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ

2015.11.05

Харсан хүн бүрийг инээлгэдэг алдарт жүжигчин Робин Уилльямсын амьдрал тоглосон кино шигээ, эсвэл олны төсөөлж боддогчлон сайхан биш байсныг түүнийг харамсалтайгаар нас барсны дараа дэлхий даяараа мэдсэн билээ.

Амиа хорлож энэ хорвоог өөрийн хүслээр орхисон алдарт жүжигчинд амьдралаа дуусгах шалтгаан байсан гэдгийг бэлэвсэрч үлдсэн эхнэр нь “Good Morning America” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө анх удаа дэлгэжээ.

Нөхрөө нас барснаас хойш анх удаа телевизэд ярилцлага өгсөн Сюзан Шнайдерын ярьснаар Робин Уилльямсын амьдралын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ.

2014 оны наймдугаар сарын 11-нд Робин Уилльямс гэртээ өөрийгөө дүүжилж амиа егүүтгэжээ гэсэн мэдээ тарж, дэлхий даяар түүний шүтэн бишрэгчид цочирдон хүлээн авсан. Энэ хүртэл түүний амьдралд чухам юу тохиолдсоныг олон нийт мэдээгүй юм. Тэгвэл тэр өдрөөс гурван сарын өмнө Робин Уилльямс Паркинсоны өвчтэй гэдэг нь оношлогдоод байжээ.

Бүр 2013 оны арваннэгдүгээр сараас Паркинсоны өвчний анхан шатны шинж тэмдэг илэрсэн бөгөөд  2014 оны тавдугаар сард эмч нар албан ёсоор тогтоосон байна. Гэвч энэ бол түүнд тохиолдсон ганц бэрхшээл биш байжээ. Алдарт жүжигчин деменция хэмээх сэтгэцийн өөр нэг хавсарсан өвчинд нэрвэгдсэн байж. Гэхдээ оюун ухаан муудах, солиорлын хэлбэрийн энэ өвчнөөр өвдсөнийг амиа алдсаных нь дараа задлан шинжилгээ хийх хүртэл оношлоогүй байсан юм. Түүнийг эмчилж байсан эмч нар өвчний шинж тэмдэг илэрч буйг мэдээд нарийн шинжилгээнд оруулъя хэмээн амиа хорлохоос нь хэдхэн хоногийн өмнө хэлсэн байж. Харин шинжилгээнд орохоос өмнө амиа егүүтгэсэн нь Робин Уилльямс өдөр ирэх тусам хүндэрч буй өвчнөөсөө залхаж, бас оношийг нь сонсохоос айсных гэж бодож буйгаа эхнэр нь ярьжээ…

Үргжлэлийн ЭНД дарж уншина уу

Харсан хүн бүрийг инээлгэдэг алдарт жүжигчин Робин Уилльямсын амьдрал тоглосон ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN