Ганцхан удаа...
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Утга зохиол

Ганцхан удаа...

2015.07.16

Ганцхан удаа.... ганцхан удаа гээд өвдөг сөхрөн сууж гадуур хувцасны минь уртхан ханцуйнаас зууран тэр бүр ил гаргаад байдаггүй нулимс хэмээх гашуун усыг урсган суугаа өндөр чийрэг залууг харахад буруу хийгээгүй зүрхийг минь хурцхан иртэй зүүгээр сүлбээд авах шиг болож нүүрээ буруулаад төмөр хаалганы цоожыг мултлан гарч одлоо. "Жаргалтай амьдрал минь баяртай" гээд гэрээс гарахад “дахиж ирэхгүй” гэж сэтгэлдээ шивнэхийг минь мэдэх шиг ардхан талд төмөр хаалга тас хийн хаагдаж орцны бүүдгэр гэрэл бөхсөн сэтгэлийн минь гэрлийг орлон ёлтойно.

Яагаад ч юм энэ л өдөр ойрд будраагүй хөвсгөр цасан бударч тэртээд үлдсэн дурсамжын тойргоор эргэн алхуулна. Хайрын үгсийг шивнэлдэн зугаалсан хотын гудамж, биднийх мэт өмчилсөн тэр богинохон сандал одоо ингээд харахад бүх зүйл өөрийн гэсэн өнгө аясаа гээж сайн муугаар өөрчлөгджээ. Чи бидэн ч өөрчлөгдөж. Гэхдээ сайхнаар биш нь харамсалтай.

Утсанд ирэх дуудлага бүрээс залхан савхин хавтасанд байх нимгэхэн хар утасны улаан товч дээр удаан дарж унтраахдаа сэтгэлд бадамлаж байсан хайр сэтгэл хэмээх зүйлийн унтраах улаан товч дээр маш алгуурхнаар гэхдээ зүрхшээн байж даран унтраачихлаа. Хүн бүрийн л ярьж хүсдэг зарим нэг нь (энэ эгнээнд өөрийгөө багтаагаад) хайраас зугатааж, зарим нэг нь түүнийг хүсч тэмүүлж, зарим нэг нь түүнээс болж зовон зарим нь хайраараа л жаргадаг. Гэтэл тэр хайр гэгч яг юу юм бэ гэсэн асуултыг өөртөө тавиад хэтэрхий удаан алхсан ч хариулт хэмээх зүйлийг олсонгүй.

Хайр гэж юу юм бэ?

Түрүүхэн л цээж даван нүдний аяганд хураад байсан нулимсан дусал ч одоо ор мөргүй арилж зүгээр л уйтгар гуниг сэтгэлийг эзэмджээ.Өөрийн ухаангүй гөлрөн зөвхөн урагш алхалсаар хэдэн цаг ч өнгөрснийг бүү мэд. Цонхондоо хар халхавчтай машин хажууд ирэн цонх нь аажмаар онгойн хууз сахалтай ширүүн төрхтэй залуу
-Бүсгүй явах уу? гэхэд сэхээ орж
-Үгүй гэж сонстох төдий хэлээд түүнээс зугатан түргэлэн алхахдаа харанхуй шөнөөр ганцаархнаа алхахад хүргэсэн түүнийг бодон гомдлын эзэн зүрхний хаалгыг чимээгүйхэн тогшив.

Түргэн түргэн алхалсаар хаашаа очихоо шийдэж ядан зогстол "Амгалангийн өргөө" гээд ногоон гэрлээр чимэглэсэн зочид буудал байхыг харж элдвийг бодолгүй орж намуухан инээмсэглэх бүсгүйд мөнгөө тушаан түлхүүр аван заасан өрөөнд орлоо. Тэрхэн мөчид яагаад ийм шийдвэр гаргаснаа ч мэдсэнгүй. Уг нь энэ Зочид буудал хэмээх зүйлд хэзээ ч орохгүй гэж боддогсон. Ээжийндээ эсвэл найзындаа очиж болох гэтэл хаашаа ч явалгүй энд ирчихлээ. Бүр мөнгөө ч өгчихлөө. Бүх л зүйл нь ногоон өнгөтэй, эвлэгхэн тохижуулсан нэг өрөөнд орон булангийн буйдан дээр суун хамтын амьдарлын арван жилийн алдаа оноогоо эргэцүүлж эхлэхдээ өөр бусад хэний ч тухай бодохыг хүссэнгүй утсаа салгасан чигтээ хорвоогоос жаахан ч гэсэн холдохыг хүслээ.

Нэг л өглөө сэрээд хэнтэй ч ярилгүй арав хоносноо мэдэрч утсаа асаахад хэд хэдэн дуудлага, мессеж угтлаа. Утасны дэлгэцэн дээр зурайн харагдах мессеж болгоныг уншиж суусан би нэг л мэдэхэд 15 жил магадгүй түүнээс ч өмнө уйлж суусан гэмтлийн эмнэлэг хэмээх уйтгар дагуулсан байшингийн урд ирчихсэн байлаа.

Цээжинд оволзох атгахан зүрх айсандаа байж ядан тийчилж магадгүй өөрөө өөртөө уурлан сэтгэл минь давчдана. Царайнд минь тогтсон айдас бас гунигийг олж харсан юм шиг болгоомжлон байж өөдөөс ширтэх цагаан халадтай сувилагчаас Мөнх-Амгалан .... Мөнх-Амгалан хаана гэж дутуухан асуухад бүсгүй:
-Аан. Мөнх-Амгалан гуай гайгүй ээ. Би таныг хүргээд өгье гээд урд гаран алхахад хайртдаа хүрэх тэр л зам өнгөрсөн 10 жилээс ч удаан санагдана. Цагаахан хаалга алгуурхан онгойход зовиуртайхан байх хайрт минь нулимстай нүдээрээ ширтэн харцаараа уучлал хүсэхэд хажууд нь чимээгүйхэн сууж гараас нь атгаад мөрийг нь түшлээ.

-Чамайгаа ирнэ гэж мэдэж байсаан. Намайгаа... гээд үгээ дуусгаагүй байхад нь амыг нь гараараа таглаж зүгээр л нүдээрээ дохиж нулимсаараа энгэрийг нь норгоод "Ганцхан удаа" гэж хэлчихээд бөхсөн гэж бодсон итгэл минь сэргэн байхыг мэдэрлээ.

Ж.Эрхэмцэцэг

Ганцхан удаа.... ганцхан удаа гээд өвдөг сөхрөн сууж гадуур хувцасны минь уртха...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN