Ж.Жавзандулам: Хvvгийн маань Япон аавын бэлэглэсэн 70 мянган долларын vнэтэй цагаан vнэгэн шуба надад бий
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга яриа

Ж.Жавзандулам: Хvvгийн маань Япон аавын бэлэглэсэн 70 мянган долларын vнэтэй цагаан vнэгэн шуба надад бий

2015.04.17

 

Хvvгээ анх хvний нутагт хөл тавьснаас эхлээд 15 жилийн турш өглөө бvр нар мандахыг харж, залбирч ирсэн тэрээр “Дорно дахины зурхай авъяас билэг судлалын академи”-ийн дэд тэргvvн, “Батаанаа” компаний захирал гэх мэт олон vvрэгт ажилтай. Гэхдээ “хувьсгалын” ажлын хажуугаар “хувийн” ажлаа хялбархан амжуулдаг айл гэрийн сайн эзэгтэй аж. “Green house” хотхонд хоёр хvvгийнхтэйгээ айлсан амьдардаг хатагтай Ж.Жавзандулам өөрийгөө сайн эцэг эхийн буян дамжиж, тvшигтэй ханийн халамжинд умбаж, өтлөх насандаа сайхан хvvхдvvдийнхээ өгөөмөр сэтгэлд жаргаж яваа хvн гэж байсан.

-Кёкvшюзаны зодог тайлсны дараа  Сумогийн холбооноос Японы иргэн бол гэж шахалт vзvvлсэн гэдэг үнэн үү?
- Миний хvv их эх оронч vзэлтэй хvн. Тийм ч учраас Японд очсон цагаасаа эхлэн олон жилийн турш Японы иргэн болох хvсэлтийг хvлээж авахгvй яваад ирсэн. Анх Япон руу гурван хvvхэд хамт явж, хамгийн тvрvvнд Кёкvшюзан дээд зиндаанд гарч ирж өндөр цолыг авч байлаа. Харин хамт явсан нөгөө хоёр нь хоёулаа Японы иргэн болчихсон. Ер нь ганцхан Кёкvшюзаныг Японы иргэн болоорой гээд байсан юм биш. Батаанаагийн хувьд анхнаасаа надад Монгол орондоо очиж хийх ажил их байна гэж хэлсээр ирсэн. Тэгээд ч Монгол гэргийтэй, хоёр сайхан хvvхэдтэй. Японы иргэн болохоор дэвжээний эзэн болдог юм билээ л дээ. Олон жилийн өмнө тэр хvсэлтэнд татгалзсан хариу өгсөн гэдгээ хvv маань бидэнд хэлж байсан. Эхнэр авснаас нь хойш Японы иргэн бол гэх нь гайгvй болсон байх. Гэхдээ Японы ард тvмэн гайхамшигтай хvмvvс.

-Уул овоо цөөтэй Япончууд Кёкvшюзанд уулаа бэлэглэсэн гэсэн. Та тэр уулан дээр нь очиж vзсэн vv?
-Тийм ээ. Маш гайхамшигтай уулыг Кёкvшюзан гэж нэрлэсэн. Харамсалтай нь би одоо болтол тэр уулан дээр очиж vзээгvй. Энэ бол Японы ард тvмнээс миний хvvд vзvvлсэн агуу том хvндэтгэл. Миний хvvхдийг Японы хvндэт иргэн болгосон. Тэгснээр гэр бvлийнхэн нь бvгдээрээ Япон руу насан туршдаа визгvй зорчих эрхтэй болсон. Энэ бол Японд ховорхон тохиолдол.

-Та ч хvvгийнхээ буянаар олон орноор явж, их юм vзээ биз? Сэтгэлээс гардаггvй сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Тэгэлгvй яахав. Гэр бvлээрээ Америкийн Сайнан арал дээр очиж амарч байсан нь мартагддаггvй юм. Дэлхийн тэргvvн баячууд нисдэг тэргээр очиж амардаг тэр амралтанд хvv маань дvv нартайгаа хамт далайн дор баримтат киноны зураг авахуулж байсан. Ер нь сумогийн 15 жил Батбаярт өдөр болгон дvvрэн баяр, аз жаргал авчирч байсан гэдгийг зориуд хэлмээр байна. Миний хvv төрсөн цагаасаа надад өдөр болгон дvvрэн жаргалыг хайрлаж ирсэн. Мартын 8-наар намайг ээж болгосон хvvхэд.

-Та таван хvvхдийн ээж. Кёкvшюзан Батбаяр маань хvмvvжил сайтай хvvхэд байсан шиг харагддаг. Ер нь хvvхдvvдийнхээ хvмvvжилд яаж ханддаг байв. Бусад хvvхдvvд тань хаана амьдарч юу хийцгээж байна?
-Мэдээж Кёкvшюзаныг хvн болгон мэдэж байгаа. Батбаярын дараагийн охин Баттуяа Японд сурч байна. Гурван сард төгсөнө. Дараагийн хvv Батсайхан Японд ЭСЯ-нд ажиллаж байгаад ирсэн. Одоо манай хажуу талын байшинд амьдардаг. Кёкvшюзаных маань зvvн талын байшинд амьдардаг. Манай гурван байшин зэрэгцээд байдаг болохоор цонхоороо хоёр хvvгээ хараад л сууна шvv дээ. Харин дараагийн охин Ичинхорлоо Японд дээд сургууль төгссөн олон орны хэлээр ярьдаг охин бий. Японд ажиллаж байгаа. Хамгийн бага охиныг минь Аззаяа гэдэг. Бясалгалаар хичээллэдэг, бурханлиг сэтгэлгээтэй, сэтгэлгээ сайтай хvvхэд бий. Би хvvхдvvдээ эртхэн сургуульд оруулж, эрт төгсгөж цаг хожьё гэж боддог байлаа. Өөрөө дөрвөн хvvхэд төрvvлснийхээ дараа их сургуульд орж, төгссөн учраас хvvхдvvддээ насны багад эрдэм сур гэж хэлж захиж өсгөсөн. Хvvхдийн хvмvvжилд тоглоомын ач холбогдол өндөр болохоор хvvхдvvдээ тоглоомоор хvмvvжvvлсэн. Хvvхдvvдийнхээ бvх тоглоомд нь зориулж шvлэг бичиж байлаа. Тоглоом хvvхдийг эх оронч vзэлтэй, энэрэнгvй сэтгэлтэй аливаа зvйлд зөөлөн ханддаг, бусдыг хайрлаж чаддаг болгож хvмvvжvvлдэг. Хvvхдийн оюун ухааныг тоглоом дээд зэргээр хөгжvvлдэг. Мөн өөрөө vлгэр сонсож өссөн болохоор хvvхдvvддээ vлгэр ярьж унтуулдаг байсан. Vлгэрээр их ухаарал өгдөг. Одоо манай ач нар бvгд vлгэр яриулж унтдаг.

-Та тvрvvн “Хvv маань төрсөн цагаасаа намайг баярлуулсан” гэж байсан. Тэр дундаас хэзээ ч мартагдахааргvй баярлуулсан мөчийг дурсвал?
-Ер нь байнга мартагдахааргvй баярлуулдаг. 1992 онд анх яваад ирэхдээ баахан сэтгvvл авчирлаа. Тэгэхэд нэгэн дээр нь сvмо бөхийн том цом барьсан хvний зураг байсан юм. Тэрийг би харчихаад хэзээ нэгэн цагт миний хvv энэ гоё цомыг аваасай гэж бодож байгаад, ахиад амралтаараа ирэхэд нь тэр зургийг хайчлаад наачихсан байж. Тэгээд хvvгээ “Яагаад наасан юм бэ?” гэж асуухаар нь “Ээж нь хvvгээ энэ цомыг аваасай. Хэзээ нэгэн цагт авбал ээж нь ямар их баярлах бол гэж бодоод наасан юм” гэж хэлсэн. Хvv маань тэгэхэд “Ээж ээ энэ чинь бvр дээд зиндааны хvмvvс авдаг цом байхгvй юу даа. Хэцvv л дээ” гэсэн. Тэгээд би мартчихаж. Хvv маань ч тvрvvлээд, дээд зиндаанд гараад ирлээ. Уран барилдааны шагнал цом авлаа гэхэд нь санаанд ч орсонгvй. Тэгсэн чинь утсаар ярьж “Ээжээ таны хvсээд байсан цомыг хvv нь өнөөдөр авлаа” гэж олон жилийн дараа хэлж байгаа юм. Тэр vед хэзээ ч мартагдахааргvй баярласан. Гол нь цомыг авсанд нь биш л дээ. Тэр олон жилийн турш ээжийгээ баярлуулах гэж зvтгээд, цомоо авангуутаа ээж рvvгээ утасдсанд нь баярласан юм. Миний хvv ээжийгээ баярлуулах гэж хэчнээн мянган өглөө vvрээр босч дасгалаа хийгээ бол, хичнээн хvнд юмнуудыг өргөж нойр, хоолоо хасаа бол доо гэж бодож суусан.

-Япончууд маш их зиндаархдаг ард тvмэн. Нэр алдар, цол эрэмбээ бодсон ч Кёкvшюзан Японд хамгийн дээд зэрэглэлийн тансаг хороололд амьдардаг байх?
-Япончууд зиндаархдаг ард тvмэн. Гэхдээ зөвхөн баян тансаг хороололд бэл бэнчинтэй амьдарснаараа биш нэр алдар, дээд зэргийн хvндлэл хvлээж, тvvгээрээ зиндаархдаг. Хорь, гучин давхар байшинд амьдраад, хорь гучин машин сэлгэж унаж байгаа нь зиндаа биш. Миний хvv нэр алдар, оюун ухаан, Японы ард тvмнээс хvлээсэн хvндлэлээрээ дээдсийн зиндаанд амьдардаг. Нэг жишээ хэлэхэд бид ОУ-ын алдартнуудын гэр бvлийн концертонд оролцож 1-р байр эзлээд гэр бvлээрээ Америк явж дэлхийн шилдэг баячуудын амардаг амралтанд амрах эрхээр шагнуулж байлаа. Одоо тэр гайхамшигтай арлыг бараг зvvдлэх шахдаг юм. Бид гайхамшигтай сайхан дуулдаг авъяастай хvмvvс болохоороо тvрvvлээд, Америкт амрах эрхийн бичгээр шагнуулсан юм биш. Хамгийн гол нь хvvг минь хайрлаж хvндэтгэдэг хvмvvс өндөр зиндаанд тавьж “Эдний гэр бvл ялаасай” гэсэндээ саналаа өгсөн гэж ойлгож байгаа. Бидний дараагийн 2, 3-р байранд парламентын гишvvн, алдартай жvжигчний гэр бvл орж байсан. Эндээс л миний хvvг хичнээн өндөр хэмжээнд хvндэтгэж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр зиндаа гэдэг нь орон байр, өмссөн хувцсаар бус сэтгэл бөгөөд тухайн хvний нэр алдраар тодорхойлогддог гэж ойлгодог.

-Айл гэрийн эзэгтэйгээс гэрийн өнгө төрх тав тух шалтгаалдаг. Танайх их тохилог хаусд амьдардаг юм байна?
-Энэ байрыг хоёр хvv маань хамтарч авч өгсөн. Дотоод тохижилтоо би өөрөө хийсэн. Бид хоёр өмнө нь төр засгаас өгсөн 4 өрөө байранд амьдарч байлаа.

-Олон өрөө байртай ажил ихтэй эзэгтэйд гэрийнх нь ажилд туслах vйлчлэгч байгаа биз дээ?
-Хvн өөрийнхөө гараар хоол цайгаа хийж, сайхан энергиэ шингээж байх ёстой юм шиг санагддаг. Гэр бvлээрээ сайхан сууж байгаад хоолоо идчихье гээд ач нараа гэртээ дуудаж, цуглуулж байгаад инээж, дуу аялаж байгаад хийсэн хоолыг хvvхдvvд иь идвэл ямар байх вэ. Уучлаарай, vйлчлэгч нарыг буруутгаж байгаа юм биш шvv. Хvнийг гэртээ авчирчихаад энийг цэвэрлээдэхээ угаагаадахаа гээд юмаа өгөөд байх нь надад ёс суртахууны хувьд жаахан тиймхэн санагддаг. Хэдийгээр хөлсийг нь өгч байгаа ч гэсэн амнаас эвлэж гарч өгөхгvй эвгvй шvv. Иймээс манайх vйлчлэгчгvй.

-Таван хvvхэд төрvvлж өсгөсөн, олон ач зээтэй хvн гэхэд та их оворгvй юм. Гоо сайхандаа яаж анхаарал тавьдаг вэ?
-Гоо сайхны хувьд би нарийн нандин юм хэрэглэдэггvй. Хvvхдvvд маань 50-иас дээш насны косметикуудыг их явуулдаг юм. Ганц л гоо сайхны газар оюутан байхаасаа эхлээд орж байгаа. Өөр гоо сайханд ордог л доо. Тэгэхдээ vйлчлvvлээд дасчихсан болохоор бусад газруудад нэг л идээшиж өгдөггvй юм. Нөгөө талаар орой эрт унтаж нойр сайн авч арьсаа амраадаг болохоор оворгvй харагдаж байж болно. Ер нь наснаасаа оворгvй харагдах нь бясалгалын vр дvн. Дандаа гоё юм бодож хvмvvст сайхан сэтгэл гаргаж байх юм бол хvний арьс ч гэсэн гоё байж, бие нь эрvvл байдаг болов уу гэж боддог.

-Хvvгийнхээ нэр сvр зэрэг зиндааг илтгэж Японоос авсан хамгийн vнэтэй хувцас юу вэ? Ер нь аль фирмд “vнэнч” вэ?
-Хvvгийн маань Япон аав тэргvvн баяны бэлэглэсэн 70 мянган долларын vнэтэй цагаан vнэгэн шуба байгаа. Японд хоёрхон байдаг юм гэнэ лээ. Тэр дэлгvvрийнх нь хvмvvс надад ярихдаа дэлхийд хоёр л байдаг гэж байсан. “Нэгийг нь Индонезийн ерөнхийлөгчийн эхнэр өмсөж Японы телевизээр гарсан. 2 дахь нь та юмаа гэж хvмvvс хэлсэн шvv. Харахад тийм vнэтэй гэж харагдахгvй боловч арьс vс судлалын мэргэжилтнvvд маш өндөр vнэлж, компани нь чанарын баталгаа гаргаад өгчихсөн. Миний хувьд ихэнхдээ Versace, Gucci, Chanel, Fendi фирмийн бvтээгдэхvvнийг хэрэглэдэг. Ямар сайндаа бага охин маань “Миний ээж Fendi ээж, мяндас зөөлөн Chanel ээжий, бурууг хийвэл Versace, ээжий, буурал болсон ч Gucci ээжий” гэж дуулаад ах эгч нараасаа баахан мөнгө авч байхав.

-Таны нас бол жинхэнэ vнэт эдлэлийг шилж сонгодог нас шvv дээ. Чимэг зvvлтний сонголтондоо та яаж ханддаг вэ?
-Би алтан ээмэг зvvлтийг боловсролгvй байж зvvвэл зохисгvй гэж vздэг байсан. Тийм учраас их сургууль төгсөхдөө хонхны баяраараа оюу, сувд шигтгээтэй ээмгээ анх гаргаж зvvсэн. Уг нь тэр ээмгийг ээж маань хvнтэй суухад минь өгсөн юм. Одоо алт мөнгөнөөс гадна vнэт чулуу алмазыг зvvх дуртай. Сарын арван хэдэн мянган долларын цалинтаи хvvгийнхээ сарын цалингаар ээж нь бөгж авна аа гээд зогсож байх сэтгэлгээ надад байхгvй. Гэтэл хvvхэд маань өөрөө авч өгдөг юм. Тvvнээс гадна ивээн тэтгэгч компаниуд нь надад олон vнэт эдлэл өгсөн дөө. Бvр Кёкvшюзаны ээжид гээд надад зориулаад размераар нь тааруулж хийгээд бэлэглэдэг байсан.

-Манай Кёкvшюзаныг Японы тэргvvн баячууд ивээн тэтгэх гэж булаалддаг гэсэн. Энэ бол хvн бvрт олдохгvй боломж?
-Би ганц хоёрхон хvнийг л хэлье гэж бодож байна. Японы тэргvvн арван баяны нэг Осака хотын тэргvvн баян Осона сан гэж хvн бий. Энэ хvн манай гэр бvлийг ивээн тэтгэдэг. Осона сан Япон даяарх бvх электрон барааны эзэн. Өгдөг юмыг нь хэлэх шаардлага байхгvй гэж бодож байна. Өөр бусад зvйлсээр ивээн тэтгэдэг хvмvvс олон бий. Монголд манай гэрт ч ялгаагvй олон vйлдвэр компаниуд тусладаг. Батаанаагийн гэрт очиход бvтэн жилийнх нь хоол хvнс, будаа тариа, ундаа пивийг ивээн тэтгэгчид нь авдар авдраар нь өрчихсөн байдаг. Япончууд их өгөөмөр ард тvмэн. Заримдаа хvvг маань гэртээ байхгvй хойгуур ирээд нэрийн хуудасаа авчирсан юмтайгаа vлдээгээд явчихсан байдаг.

-Та машинаа сольсон уу? Байсхийгээд л сольчихдог санагдаж байна?
-Одоо Nissan X-Trail унаж байна. Бага хvv маань жилийн өмнө авч өгсөн. Өмнөх машинуудаа хvмvvст бэлэглэчихдэг. Миний хvvхдvvдэд ивээн тэтгэгчид эсвэл Япон аав, ээж нь машин бэлэглэдэг. Хvvхдvvд маань тэр бэлгэнд авсан машинаа бидэнд бэлэглэдэг. Бид нар тvvнийг нь бас хvмvvст бэлэглэчихдэг. Би хоёр машинаа бага хvргэндээ өгсөн. Манай өвгөн болохоор том хvргэндээ юмнуудаа бэлэглэдэг.

-Ер нь таны ярианаас vзэхэд танайхан vнэхээр л бие биеэ олж ханилсан хvмvvс юм байна. Ивээл жилтэй хvмvvсийн амьдрал аяндаа л тэгширдэг гэдэг?
-Манай ээж аав хоёр, хадам аав ээж хоёр ивээл жилтэй хvмvvс. Амьдралд ивээл жил vнэхээр нөлөөтэй. Тэрнээс гадна эцэг эхээс багад нь суурийг нь тавьсан ариун сэтгэл маш их нөлөөтэй.

-Ингэхэд Кёкvшюзан Япон аав ээжтэй. Бусад хvvхдvvдийг чинь ч бас Япон аав, ээжvvдтэй гэж дуулсан. Ээжийнх нь хувьд харам сэтгэл төрнө биз?
-Манай хvvхдvvд бvгд япон аав, ээжтэй. Миний хувьд ямар бvрмөсөн авчихаж байгаа биш дээ гээд нэг их харамлаад байдаггvй. Манай Батсайханы аав, ээж нь Токиогийн тэргvvн арван баяны нэг хvн байдаг юм. Харин Ичинхорлоогийн Япон аав нь алдартай Жvдогийн сургуулийн захирал хvн байгаа.

  Хvvгээ анх хvний нутагт хөл тавьснаас эхлээд 15 жилийн турш өглөө бvр на...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 89
123456789101112
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN