Хакухо Даваажаргалыг толгой бөхийлгөн уучлалт гуйхыг шаардаж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

Хакухо Даваажаргалыг толгой бөхийлгөн уучлалт гуйхыг шаардаж байна

2015.02.06
Японы сүмод түүхэн амжилт хакухо Даваажаргал “Сэтгэл гонсойлгосон ганцхан зүйл байна. Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаад ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэн дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав? Дүрс бичлэгээр нягталсан мөртлөө ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгч нар бүгд л урьд нь барилдаж явсан улсууд байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд ижилхэн япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн билээ.
Гэвч энэ үг япончуудын хувьд хүнд туссан. Тэр тусмаа домогт аваргынхаа амжилтыг гадаад бөхөд эвдүүлчихээд уруу царайтай сууж байсан ояката нар доромжлол хэмээн хүлээж авчээ. Хэвлэл мэдээлэл ч үүнийг дор нь өлгөн авч, “Хакүхо өөрийгөө арьс өнгөөр ялгаварлагдлаа гэж хэллээ”, “Хакүхо  ояката нарыг шүүмжиллээ” хэмээн бичиж эхлэн ояката нар Хакүхог “Аварга хүний буурь суурьгүй байна”, “Үндэсний спортыг юу гэж бодоод байна” хэмээн Хакүхог албан ёсоор уучлал гуйх ёстой гэж хэлсэн байна. Хакүхогийн багш Миягино ояката Холбооны ерөнхийлөгч, холбооны шүүлт хариуцсан ояката нартай уулзан, уучлал гуйсан билээ. Хакүхо ч телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо уучлал гуйсан. Гэвч Наран орон түүнээс улам ихийг албан ёсоор хэвлэлийн бага хурал хийлгэн, толгой бөхийлгөн уучлал гуйн, хүлцэл өчихийг хүсэж байгаа юм. Одоо Хакүхогийн гэр, дэвжээг тойрон сэтгүүлчид камер барин жижүүрлэж байгаа нь эгээ л их аварга Асашёорюү хөл бөмбөг тоглосон хэргээр гэрийн хорионд орохоор шийтгүүлсэн үетэй ижил байгаа юм байна

Японы сүмод түүхэн амжилт хакухо Даваажаргал “Сэтгэл гонсойлгосон ганцхан...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 86
1234567891011
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN