Н.Болормаа хатагтай нөхрөөсөө салж, нууц амрагтайгаа дэр нэгтгэжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Н.Болормаа хатагтай нөхрөөсөө салж, нууц амрагтайгаа дэр нэгтгэжээ

2015.01.20
Монголын улс төрч хүүхнүүдээс хамгийн дуулиантай нь Н.Болормаа хатагтай. Цагтаа хүүхдийн байгууллага толгойлж, бүр УИХ-ын гишүүнээр сонгогдож, Боловсролын яамыг удирдаж явсан төрийн сайд хүн. Гэвч тэрбээр Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн даргаар ажиллаж байсан Мөнхбаатар гэгчтэй амрагийн холбоотой гэдэг дуулиан тарьж байлаа. Мөнхбаатарын эхнэр тэдний энэ амрагийн холбоог мэдэж, Н.Болормаа сайдыг үсдэж, зодолдож байгаа зургаа сонин хэвлэлээр тарааж, тухайн үеийн МАХН-ын эмэгтэй лидерүүдийн нэг Н.Болормаагийн улс төрийн карьер дууссан гэхэд болно.


Н.Болормаа дарга өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүн гэдэг даруухан сэтэртэй. Төрийн сайд явсан энэ хатагтай 2010 оноос эхлэн Монголын Улаан загалмайн дэд ерөнхийлөгч, Хүүхдийн эрхийн төвийн тэргүүн,  МАН-ынхаа дэргэдэх За¬луучууд гэр бүлийн байнгын хорооны даргаар ажиллаж, аль болох олны нүднээс нууцхан байхыг хүсдэг. Хэдийгээр түүний улс төрийн амьдрал уруудаж эхэлсэн ч харин хувийн амьдрал сэргэж байгаа гэнэ. Н.Болормаа хатагтай нөхрөөсөө салж, нууц амрагтайгаа амьдрах болжээ. Олон сар түүний араас хэрүүл уруул хийж, байнга шуугиан дэгдээж байсан нууц амрагийнхаа эхнэрийг Солонгос руу явуулж



, “Хос жүрж” хотхонд шинэ амьдралаа эхлүүлээд байна. Н.Болормаа хатагтайтай хайрын явдал үүсгэж, өрх гэрийнхээ амьдралыг бусниулсан Мөнхбаатарын хоёр хүүхэд энэ асуудалд тун эмзэг хандаж, өнөөдөр хэн хэн нь   аав, ээжээсээ тусдаа амьдарч, харилцаа холбоогоо хүртэл таслаад байгаа сурагтай. Харин Н.Болормаа хатагтайн анхны нөхөр эцэг эх дээрээ нүүж очиж, тавин насны босгон дээр гав ганцаараа амьдарч эхлээд байна. Гэвч асар их хэл ам, хэрүүл шуугиан дэгдээсэн энэ харилцаа, олны анхаарлыг байнга татаж байсан янаг амрагийн явдалдаа цэг тавьж, шинэ амьдрал зохиосондоо Н.Болормаа хатагтай тун сэтгэл хангалуун байгаа сурагтай. Тэрбээр урьд нь Мөнхбаатарын талаар нууцалж, “Би тийм хүн таньдаггүй” хэмээн сэтгүүлч нарт мэлзэж байсан Н.Болормаа хатагтай  өнөөдөр хаана ч явсан Мөнхбаатартай хамтдаа байж, үргэлж гадаад дотоодод аялж, зугаалж, цагийг тун сайхан өнгөрөөж байгаа гэсэн шүү.

Монголын улс төрч хүүхнүүдээс хамгийн дуулиантай нь Н.Болормаа хатагтай. Цагтаа...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN