Ц.Оюунгэрэл сайдын Америк нөхөр хадам аавтайгаа чацуу
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сайд хожуу гэрлэж, өөрөөсөө олон ах америк эрийн эхнэр болсон гэдгийг олон хүн мэднэ. Тэр Стэнфордын их сургуульд сурч байхдаа нөхөртэйгээ танилцжээ. Түүний нөхөр аараас нь олон ах, хадам ааваасаа хэдхэн дүү юм гэнэлээ.
Хүний эрхийн төлөө тэмцэгч гадаад нөхрөө өмгөөлж байна

Хүний эрхийн хуульч хэмээн нэрлэгддэг М.Ичинноров гадаад нөхөр, хөөрхөн хүүтэй. Гэвч сүүлийн үед түүний гэр бүлтэй холбоотой элдэв асуудал сөхөгдөж түүнийг байнга бухимдуулах болжээ. Тэрээр "Намайг яаж доромжлох чинь яах вэ. Энэ байтугайг тэсээд гараад ирдэг хүн би. Харин үр хүүхэд, нандин сайха
н гэр бүлийг минь, энэ хорвоо дээр надтай учирч, үрийн минь эцэг болсон тэнгэрлэг сайхан эр хүнийг элдэв муухайгаар бичиж суух эрх танд байхгүй. Алтанхүүгийн хэрэг бидний хүссэнээр шийдэгдээгүй ч энэ хэргийг олон нийтийн өмнө ил гаргасны ачаар гэр бүлийн хүчирхийлэл, шүүх эмнэлгийн асуудал гээд олон асуудалд дэвшил авчирсан. Тиймээс би өөрийгөө энд хараалган буруутгуулахыг зөвшөөрөхгүй. Анх удаагаа өөрийгөө өмгөөлөн дуугарч байна хэмээн мэдэгдээд байгаа.
Топ О.Оюунтуяа Герман нөхөртэйгээ Германд хамт амьдарч байна
Мистер Баянхvvтэй амьдарч, хувийн амьдрал нь байнга л олны хэл аманд өртөж явсан топ модель Оюунтуяа Германы нэртэй загварын агентлагийн захирал өөрөөсөө олон насаар ах герман эрхэмтэй гэрлээд багагүй хугацааг элээж байна. Нутагтаа тэр бүр ирээд байдаггүй мисс бүсгүй маань Германы нэгэн жижигхэн хотод нөхрийнхөө хамт өөрийн гэсэн эдлэн газартай, жиижг амины сууцанд амьдардаг гэнэ.
Мисс Б.Түмэнхүслэн хадмын хаяа барааджээ
Гитарчин Өөжгийтэй амьдрал холбож явсан мисс Түмэнхүслэн мөн л Герман руу сурахаар олон жилийн өмнө аяны жолоо залсан. Нэг хэсэг Германд загвар өмсөж, хэлний бэлтгэлд сууж байсан ч гэсэн тэрбээр сүүлийн үед хувийн амьдралдаа л түлхүү анхаарч байна. Миссийн тэмцээнд хоёр удаа оролцож, сүүлийн тэмцээнээсээ “Монголын сайхан бүсгүй” гэдэг титмийг зүүж чадсан энэ зоригтой бүсгүй бас л заяаныхаа ханира Герман эрийг сонгожээ.
Мисс Ц.Сансармаа Герман нөхөртэйгээ АНУ-д амьдарч байна

Фото мисс Ц.Сансармаа. Жижигхэн биетэй ч тун эвлэгхэн, царайлаг энэ бүсгүй Японд олон жил амьдарч, түүний эротик зурагнууд интернет ертөнцөд цацагдаж байсан цаг саяхан. Гэвч байнга дуулиан шугиан дагуулдаг байсан фото мисс бүсгүй маань сүүлийн таван жил АНУ-д нам гүмхэн амьдарч байна. Тэрбээр Герман улсын элчин сайдаар Монголд сууж байсан Томас Ширертэй гэрлэж, ээж болсон гэнэ.
Топ модель Ч.Уранбилэг "Саусгоби сэндс" компанийн ерөнхий захирал Александр Молино гэх австрали эртэй сүй тавьжээ
Гоёл-2009" наадмын топ модель Ч.Уранбилэгийг үзэгчид МУГЖ Т.Ариунаагийн "Харамсал, харуусал" гэх дууны клипэнд тоглож байснаар нь сайн мэднэ. “Монгол модель” агентлагаас төрж гарсан акулуудын нэг болох түүнийг тус клипэнд хамт тоглож байсан залуутайгаа хайр сэтгэлийн холбоотой байсныг загварынхан нь ярьдаг. Харин түүнээс өөр эр хүнтэй төдийлөн нэр холбогдож яваагүй “цэвэр” топ маань сүүлийн үед нэгэн сонирхолтой хайрын түүх эхлүүлээд байгаа бололтой. Учир нь түүнтэй нэр холбогдоод буй залуу нь "Саусгоби сэндс" компанийн ерөнхий захирал Александр Молино гэх австрали эр гэнэ. Топ бүсгүй хэдийгээр энэ тухайгаа нууцлахыг хүсч байгаа ч тэдний романтик болзоог мэдсэн, харсан хүмүүс цөөнгүй ажээ. Мөн саяхан ноён Александр Молино топ бүсгүйд гэрлэх санал тавьсан тухай ойрын эх сурвалжууд нь ярих болжээ.
Хийлч Дээгий Марк Бейли нар гэрлэлтээ батлуулав
Сонгодог урлагийн сонгодог жишээ гэгдэх хийлч Дээгий дахин гадаад эрийн цайг чанахаар боллоо. Гэхдээ энэ удаад албан ёсоор. Өөрөөр хэлбэл өмнөх нөхөртэйгөө албан ёсоор хуримлаагүй ч нэг гэрт орж, үрийн зулай үнэрлэснийг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Харамсалтай нь насны зөрүү, үндэс угсаа өөр болохоор хосуудын хамтын амьдрал нэг их удаан үргэлжлээгүй гэж дотны нөхөд нь ярьдаг юм билээ. Нөхрөөсөө өрх тусгаарлаад удаагүй ч тэрбээр дараагийнхаа амьдралыг эхлүүлсэн байна. Энэ удаад хийлч бүсгүй “Leighton” компанийн Монгол дахь гүйцэтгэх захирал Марк Байли гэгчтэй гэрлэлтээ батлуулав.
Жүжигчин О.Энхтуул Герман соёлд суралцаж байна
Монголын сайхан хүүхнүүдийн нэг жүжигчин О.Энхтуулыгг анх Герман хүнтэй суухад их л олон хүн тааламжгүй хүлээж авч байсан цаг саяхан мэт санагдавч үүнээс хойш олон жил өнгөрч. Клаус хэмээх Герман эртэй ханилж, үр хүүхэдтэй болж, сайхан амьдарч байгаа О.Энхтуул Германд ажиллаж амьдраад дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. “Хүүхдүүд маань Монгол ээжтэй хэдий ч Герман эцэгтэй. Тийм болохоор Герман хэлийг төгс эзэмшиж, үндэстэний соёлыг сурах судлах шаардлагатай” гэж ярьдаг жүжигчин бүсгүй маань өөрөө ч гэсэн сургуульд сурч байгаа гэсэн шүү. Тэрбээр хоёр багыгаа Их сургуульд орж мэргэжлээ сонготол Германд амьдрахаар төлөвлөөд байгаа аж.
Дуучин Э.Саран Монголд ирж Америк сэтгүүлч залуутайгаа хуримаа хийжээ
Монголын дуучин дуурийн эх орон Италид алдарт “Эрвээхэй хатагтай”-г амилуулсан Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Саран гэгч сайхан бүсгүй бий. Тэрбээр АНУ-д сурахын хажуугаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд алдарт “Карнеги Холл”-д бие даасан тоглолт хийсэн анхны монгол дуучин болсон. Тэрбээр Америк хүнтэй гэрлэсэн. Нөхөр нь сэтгүүлч гэнэ. Монголд ирж хуримаа дуучин бүсгүй АНУ-д нэг хэсэгтээ ажиллаж, амьдрахаар суурьшаад байна.