“Малыш” Б.Энхтүвшин:Э.Бат-Үүл миний цүнхийг барьж явдаг байсан юм
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга яриа

“Малыш” Б.Энхтүвшин:Э.Бат-Үүл миний цүнхийг барьж явдаг байсан юм

2014.12.10
Монголын ардчилсан хөдөлгөөний намын тэргүүн, “малыш”  Б.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Таны  овгийг Баттогтох гэдэг байх аа,  яагаад   “Малыш” гэцгээдэг  юм бэ, аль нутгийн хүн бэ гээд л  олон асуулт тавигдаж байна?
-/инээв/ Миний  өвөө Чоймбол гэж  хүн байлаа,  Завхан аймгийн Алдархаан нэгдлийг өөрийн хөрөнгөөр анх байгуулсан. Аавын маань ах хурандаа Магванжав Ю.Цэдэнбал даргын улс төрийн  комисараар ажиллаж байсан. Ээжийн өвөө Ардын хувьсгалын партизан Пунцаг, ээжийн ах Нийгмийг аюулаас хамгаалах яамны дээд сургуулийн захирлаар насаараа ажилласан  хурандаа  Рагчаа  гэж хүн байлаа. Би яагаад ээж, аавынхаа ах нарыг энд оролцуулж ярьж байна гэхээр тэд миний амьдралд маш их  нөлөөлсөн. Сургуулиа төгсөөд би нийслэлийн IX дүгээр арван жилийн  сургуульд орос хэлний  багшаар ажилласан. Дараа нь Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Өмнөговь аймагт цэргийн алба хааж, тэндээсээ НАХЯ-ны зөвлөх генералуудын аппаратад ажилласан. Албан ёсны тушаал нь орчуулагч гэж явдаг боловч тухайн харъяалагдах ангийнхаа захирагч гэдэг орон тоон дээр, мөн тийм хэмжээний цалинтай ажиллаж  байсан юм.  Дотоод явдлын яамны академийг төгсч ирээд  НАХЯ-наас гарах өргөлдлөө өгч, МУИС-д багшилж байх үедээ өөрийнхөө өрөөнд МоАХ-г анх байгуулан  зохион байгуулалтад оруулж, тангараг өргүүлсэн. Хамгийн том үүрэг надад оногдсон нь   МоАХ-г санхүүжүүлсэн.  Аливаа хувьсгалын мөн чанарыг олохын тулд хэн хаанаас
 ямар учиртай санхүүжүүлсэн бэ гэдэг асуудал. Эндээс аливаа хувьсгалын мөн чанар гардаг. Бид октьябрийн  хувьсгалыг ойлгохын тулд хэн санхүүжүүлсэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй болно биз. Энэ хувьсгалыг  Германы Засгийн газар,  нарийндаа тагнуулын  газар нь санхүүжүүлж байсан юм. Хятадын хувьсгалын үе   Сүн Ятсиныг   аваад үзэхэд Японы Засгийн газар болон тагнуулын газар нь  санхүүжүүлсэн байдаг. Монгол Улсад өрнөсөн 921 оны хувьсгалыг  аваад үзэхэд мөн Оросын  улаан арми, Зөвлөлт засаг санхүүжүүлсэн. Тэгэхээр тэд бол  дандаа гаднаас орж ирсэн экспорт, үндэсний гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй байгаа биз. МоАХ-ны нэг гавьяа бол Монголчууд өөрсдөө,   тухайлбал миний бие санхүүжүүлсэн учраас энэ бол гарцаагйү үндэсний ардчилсан хувьсгал. Анхны гаргаж байсан өргөх  бичгийг би өөрөө гардан бичиж гаргаж байсан. Тэр зорилтдоо бид хүрсэн. Одоо бид хөгжлийнхөө шинэ үед орж байна. Энэ гараан дээр муу юмны төгсгөл, сайн юмны эхлэлтэй учирч байгаа.
-Таныг МоАХ-ын анхдагчдын нэг гэлцдэг ч зарим хүн тагнуулын албанаас шургуулсан туршуул  гэхийг сонссон юм байна?
-Хэрэв тийм бол Монголын ардчиллыг иргэд биш тагнуулын байгууллага хийсэн болж таарч байна шүү дээ /инээв/.  Тагнуулын байгууллага гэдэг чинь хуучин засаглалын нүд, чих болохоос  хувьсгал хийдэг байгууллага биш. Миний  ажиллаж байсан аппарат тагнуулын байгууллагад харъяалагдаж байсан ч  яг тагнуулын үйл ажиллагаанд оролцож байгаагүй.
-Тэр үед ямар албан тушаал хашиж байсан бэ?
-Ямар албан тушаал хашиж байгаа нь тухайн албан тушаалтны авч байгаа цалингаас, тухайлбал цалингийн цэсээс  тодорхой харагддаг. Миний  албан тушаал бол НАХЯ-ны удирдлага, цалингийн цэс дээр  ч тэгж бичсэн байдаг.  НАХЯ-ны төлөөлөгч хүн тагнуулын албаны мэдээлэгчийг хийдэггүй юм. Мэдээлэгч нар энгийн иргэд байдаг. Харин МоАХ дотор есөн мэдээлэгч байсан, анхны 13-аас шүү дээ. Ийм мэдээллийг хэн их тараадаг вэ гэвэл, Э.Бат-Үүл. Гэтэл Э.Бат-Үүл өөрөө мэдээлэгч. Тэгээд ч ардчиллын үйл хэрэгт оролцож байгаагүй хүн. Юунд орсноо мэддэггүй, ардчилалтай холбогдсоноор  ажилтай болох гэж сонгууль алгасалгүй оролцсоныгоо ажлын төлөө зүтгэж байгаа гэж ойлгодог, тийм  үзэл  бодолтой нөхөр.
-Э.Бат-Үүлийн ардчилалд  гүйцэтгэсэн үүргийг тодруулбал?
-Тэр  үед миний цүнхийг барьж  явдаг  байсан юм.
-Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж?
-Миний шадар туслах байсан. Цүнх барьж байгаа хүнийг ямар байдлаар тодорхойлох юм бэ дээ,тохирох нэр томъёо санаанд орж ирэхгүй байна.
-Ц.Элбэгдоржийг  дуудаж авчирсан эзэн хэн бэ, түүний ард ямар нууц ноёнтон байв гэдэг  одоо ч сонирхолтой санагддаг. Тэр эзэн нь таныг гэлцэхийг  дуулсан юм байна?
-Энэ бол түүхийн маш том асуудал. Энэ тухай ном, сэтгүүл бичсэн хүн одоогоор алга, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш нар гүйгээд л байгаа. Тоймтой юм хэлэх хүн алга.
-Яагаад, та байгаа юм биш үү?
-Би өөрөө удирдан зохион байгуулж байсан учраас хүнд хоёроос илүү үүрэг өгдөггүй. Олон хүн мэдчих юм бол чухал ажил нурна. Надаас авсан хоёр үүрэгт ажлаас өөр юм хэнд нь ч байхгүй. Ардчилсан хувьсгалыг гардан удирдах үүргийг түүх надад өгч, санхүүжүүлэх нөхцлийг  цаг хугацаа оноосон байна.
-Одоо Ц.Элбэгдорж та хоёр хэр ойр байдаг  вэ?
-Хувь хүний хувьд ямар нэгэн холбоо байхгүй.  Өнгөрсөн  Ерөнхийлөгчийн сонгуулиар  би Н.Энхбаярыг дэмжсэн. Тэр үеэр Ц.Элбэгдоржтой Барилгачдын талбай дээр тааралдсан.  Барилгачдын талбай орчим дахь  БСШУ-ны сайдын эзэмшлийн мөрийтэй тоглоомын газраас Баабартай хамт гарч явна лээ. Мэнд мэдэж  тэврэлдээд  л салсан. Нэг их олон юм хэлээгүй.
-Яагаад. Харин ч ярих юм ихтэй хоёр биш үү?
-Уулзалгүй  бараг 20 жил болчихож дээ.
-Үгүй байлгүй дээ. Холоос ч гэсэн бараагаа харалцсан байх?
- Лос Анжелост нэг ирж байсан юм. Тэгэхэд нэг таарсан. Гэхдээ  20-иод жилийн өмнө. Надад тэрэнтэй уулзаж албан тушаал асуух ч юм уу, ямар нэгэн байдлаар  ярилцах шаардлага байхүй. Ганц удаа тааралдсан нь  л тэр.
-МоАХ-ынхон бие биеэ  журмын нөхөр гэж дууддаг. Журмын нөхөр  гэж  хэн бэ. Ц.Элбэгдорж таны журмын нөхөр мөн үү?
-Тодорхой  хугацаанд зорилго  нэгдсэн улсуудыг тэгж хэлдэг. Ц.Элбэгдоржийг журмын нөхөр гэхгүй. Доктор Ж.Нэргүй, Бошгит гуай, Д.Баасан лам, талийгаач С.Зориг  бид харин  журмын нөхөд.
-Ардчиллын дараа та АНУ-ыг зорьж, тэнд хэсэг хугацаанд амьдарсан. Тэнд юу амжуулав?
-Ардчиллыг ялалтад хүргэж, коммунист засаглал унаснаар бидний зорилго биелсэн. Анхны сонгуулиар миний  нэр дэвшигдэж, би С.Зоригийг ерөнхий зохицуулагчаар томилсон. Түүнээс өмнө би хэлж байсан “Ардчиллыг ялалтад хүргэчихээд би АНУ явна. Ардчилсан хувьсгалын тэргүүн АНУ явчихдаг сайхан биш байх. Та нөхдөд хэлэхэд тагнуулын газар энэ үед асар их идэвхтэй оролцох учраас наадах чинь ил болно.  Хана чихтэй гэдгийг бүү март”  гэж нөхдөдөө захисан. Ингээд би АНУ руу явсан. Америкийг зорьсон Монгол Улсын анхны иргэн. Нарийндаа ярихад гадаад улс руу явсан анхны монгол иргэн. Тэр үед Монгол Улсад 30 мянган ам.доллар байсан. Би түүний арван мянгыг нь аваад явсан. Монгол Улсад өрнөсөн хувьсгалыг санхүүжүүлээд зогсохгүй, өөрөө гадаад явахдаа амьжиргаа хайх гэж яваагүй мөн чанартаа би мөнгө үрэх гэж АНУ-ыг зорьсон. Тэнд очоод арван жил болно гэсэн зорилго  тавьж, 50 хот, 25 мужаар аялж 35 иөрлийн ажлаар өөрийгөө сорьсон. Хоёр чиглэлээр сургуульд хамрагдсан. Хамгийн сайн сурсан ажил нь би хоол хийж сурсан. Долоон төрлийн ресторанд тогоочоор ажилласан. Тэнд мастер хамгаалсан маань  нэг их гайхуулах юм биш, би тэнд хоолны урлагийг ойлгосон. Аливаа улсын хөгжил хоол, цэцэг хоёрт байдаг.
-Муу юм дуусч, сайн юм эхэлж байна гэж та хэлсэн. Ямар үндэслэлээр ингэж томъёолж байна?
-Сүүлийн 20 жилийн түүхийг аваад үзэхэд хүмүүс зөвхөн намтраа баяжуулж, нэг албан тушаал дээр сандал элээж байна. Ямар ч хүмүүсийн намтрыг аваад үзэхэд, тэр  их хуралд сонгогдож байсан,  нэг байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ийм компанийн зөвлөх, ийм сайд гэх мэтээр намтар баяжиж, хугацаа элээснээс тодорхой хийж бүтээсэн зүйл алга. Монгол Улсын хөгжил үндсэндээ гадаадаас орж ирсэн 300 төслөөр амь зогоож байна. Харамсалтай нь эдгээр төсөл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөдөггүй. Тэгэхээр муу улсуудын түүх намтраар баян байлаа. Сайн үйлс  одоо эхэлж байна. Муу хүмүүсийн намтар Оюутолгойн гэрээгээр дуусна. Энэ гэрээ Монгол Улсад ашиггүй байгаа учраас одоо сайн хүмүүсийн үйлч эхэлж байгаа юм. Муу хүмүүсийн намтар, сайн улсуудын үйлсийг түүхэн талаас нь авч үзье л дээ.  Чингис хаанаар  бидэнтэй адил жижигхэн биетэй, мухар сэлэмтэй  нөхөр гарч ирээд цөөн хүн   дэлхийн  талыг эзэлчихнэ гэж байхгүй. Яагаад эзэлж вэ гэдэг логик энд бий. Тэгвэл муу улсуудын намтар эргэн тойронд нь зөндөө байсан. Тэр улсын  иргэд  Чингис хаанд  бараалхан “Манай  ноён  татвар авахаас өөрийг мэддэггүй, бүтэн сайн өдөр хэдэн цаазлахаас өөр ажил хийдэггүй. Та энэ хүнийг унагааж өгөөч. Энэ хүний муу намтар дэндүү их юм. Сайн   үйлстнүүд энэ улсад олон бий. Тэдэнтэй нэгдэх, хотод очих  замыг бид зааж өгье. Хот дотор бослого гаргаж, хотынхоо хаалгыг онгойлгож өгнө. Муу улсын намтар дэндүү олон байсан учраас сайн үйлстэн сайн үйлстэнтэйгээ ингэж нийлсэн.  Чингис хааны ялалтын логик үүнд оршиж байна. Чингис хааны хүч нь юунд байсан гэхээр онцгой чадварт байж. Онцгой чадвар гэдэг нь чадалтай хүнийг олж харахад оршиж байсан. Ингээд Чингис хааны өнөр цэргүүд, ойр дотных нь хүмүүсийн  нэг  нь ч нутгийнх нь гаралтай байгаагүй. Нутаг уг гэж явсангүй, гагцхүү хүний чадварыг чухалчилсан байна. Онцгой чадвар гэдэг бол чадвартйа хүнийг олж харах чадвар юм. Монголд одоо юу хэрэгтэй  вэ гэвэл, муу намтрын эсрэг сайн үйлстнүүд нэгдэх, онцгой чадвартай байх чухал. Үүнийг товчилбол “Чоно чонын сүргийн хүчинд, чонын сүрэг чонын хүчинд”  гэж томъёолж болно. Энэ бол монголын амьдрах ухаан.
-Сайн үйлстэн гэж хэн бэ?
-Энэ бол монгол эр хүн. Монгол эр хүн гэж хэнийг хэлэх вэ, эхнэр, ээж хоёрынхоо сэтгэлийн таашаалд нийцэж байгаа хүн. Одоо сайн үйлстэн  буюу монгол эрчүүд нэгдэх цаг ирлээ.
-Сайн үйлс яаж эхлэх вэ?
-Засгийн газар болон  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  огцрох ёстой. Энэ бол сайн үйлсийн эхлэл. Дараа нь юу  хийхээ бүх ард түмнйи санал асуулгаар явуулах учиртай, хэн нэгэн шйиддэг юм биш.  Монгол Улсыг саарал ордон гэж бодоод, саарал орлныг өөрийгөө гэж бодох юм бол улс сүйрдэг. Энэ нэлээд эртний үг л дээ. Өнөөдөр С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр  Монгол Улсыг  саарал ордон гэж бодоод, саарал орноо өөрийгөө гэж бодчихож. Тэгэхээр  бидний  хэн нь ч “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”   хэзээ хэдийг өгөх бол гэж  бодох шаардлагагүй. Харин хэзээ энэ хоёрыг унагах вэ, дараа нь бүх нйитийн санал асуулгыг ямар хэлбэрээр яаж явуулах вэ, нийгмийн хүрээний салбарт мөнгйиг нь ямар хэмжээтэй оруулах  гэж бодох ёстой. Иргэний нийгмийн хэлбэрээр хуваарилалт хийх учиртай.
-Нийгэм хоёр намд хуваагдаагүй гэж түрүүн хэлсэн. Ингэж хэлэх үндэслэл юу вэ?
-Нийгэм эхлээд хоёр намд хуваагдаж байсан. Эхлээд нэг талдаа иргэний  дайны хэмжээнд байлаа. Тэр цаг өнгөрлөө. Дараа нь нийгэм ашиг сонирхлын группэд хуваагдлаа. Энэ нь мөнгөн дээр тогтож байсан. Өнөөдөр нйигэм хоёр талд байна. Ядуу хүнд эх орон гэж байхгүй, 876 мянган өрх айлтай, түүний 200 мянга нь нэн ядуу. Тэр хүмүүст  эх орон байхгүй  учраас сонгуульд дэвшиж мөнгө  өгсөн хүмүүсийнтөлөө явсаар байгаад муу засаглал тогтсон. Ямар ард түмэн тийм засаглал тогтдог нь мөн чанартаа 200 мянган ядуу өрх айлаас улбаатай юм. Тэднийг   тархины тураалд орсон гэж болно. Тархины тураалд орсон хүмүүст эх орон байхгүй.
Тархины тураал  гэж хэлж байгаа маань Оюутолгойгоос улбаатай. Оюутолгой гэдэг нэр өөрөө учиртай. Оюунлаг толгойтнууд энэ баялгийг эзэмдээрэй. Таван толгойтой байж энэ баялгийг эзэмдээрэй. Түүнээс бус тархины тураалтай бол  тийшээ  битгий ойрт гэсэн үг.  нэг үгээр хэлбэл, тархины тураалтай хүмүүс гэдэг нь оюунлаг бус, олноор сэдэж чадахгүй биш сэтгэлгүй улсыг хэлж байгаа юм. Ийм хүмүүс  энэ гэрээнд оролцсон учраас  муу хүмүүсийн намтарт цэг тавьж,  сайн үйлсийн эхлэл болсон.
-Оюутолгойн гэрээн дотор толгой эргүүлсэн олон тоо байгааг эрдэмтэн судлаачид  шүүмжилдэг бол жирийн иргэд ойлгохгүй байна. Энэ талаар байр, суурийг сонирхъё?
-Оюутолгойн гэрээг монголчууд 100 хувь авч болох байсан уу,  болох байлаа. Дэлхийд долоон “Прайм” банк бий. Өөрөөр хэлбэл, ерөнхий банк  долоо байна. Энэ нь ямар банк вэ гэвэл,  аливаа улс оронд зээл өгөхдөө тухайн улсын Засгийн газраас баталгаа авахгүйгээр зээл өгдөг байгууллага. Монгол Улс энэ банкнаас зээл авах бүрэн бололцоотой байлаа, Оюутолгой, Тавантолгой бусад ордуудыг ашиглахад. Энгийнээр хэлбэл, энэ нь барьцаа болох юм. Оюутолгой ордод ашиглах техник хэрэгслийг  дэлхийн аль ч улс орноос авч болно,  гэхдээ мөнгө нь байвал. Тэр техник хэрэгсэл зөвхөн уул уурхайд зориулдагсан,  борлуулалтаа олохгүй бол тухайн  үйлдвэр нь сөнөнө.Тиймээс бидэнд үнээ буулгаж өгч таарна. Дараагийн асуудал бол ийм ордод ажилладаг инженер дэлхийд  цөөхөн. Оюутолгойд л  ирж ажиллахгүй бол  тэд ажилгүй. Тэгэхээр Оюутолгойн орд  тэдний  ажлын байр, техник хэрэгсэл нь борлуулалтын талбар. Ийм ойлгомжтой зүйл дээр тархины тураалтай энэ хүмүүс их олон гай гамшиг  мэтээр ярилаа.  Бидэнд мөнгө алга, боловсон хүчин алга, техник хэрэгсэл  ч байхгүй гээд л. Тэгэхээр мөнгө нь  байсан,  хүн нь ч байсан. Тэднийг сургаад явбал болно. Зааж сургаад өгөхөд хүн юмыг сурахгүй биш сурдаг. Хамгийн гол нь бид чаддаггүй биш чаддаг. Яг ийм үйлдвэр Эрдэнэтэд байна. Бор-Өндөрт ч бий. Тоотой холбоотой өөр нэг асуудал бол 34, 51 гэх тоо.
34-ийн оролцоотой Засгийн газар орж байгаа. Энэ нь бид зээл авч орж байгаа учраас мөнгө гаргахгүй гэсэн үг. Үүн шиг эндүүрэл  байхгүй. Яаж ч бодсон 34 хувиас цааш арван хувийг гүйлгээд үзэхэд бид арван хувийн орлоготой байж чадаж байна уу, үгүй юү гэдэг  асуудал бий. Их энгийнээр ярьж байна шүү дээ, би. Гэхдээ маш тодорхой бөгөөд чин үнэнийг хэлж байна. Туйлын үнэн гэж байдаггүй, чин үнэн гэж байдаг. Бас их ялгаатай. Ц.Элбэгдорж туйлын үнэн гэж ярьдаг, би чин үнэн гэж ярьж байгаа юм. Тэр сонгуульд дэвшээд  гарахдаа  “Цувдай шийрийг надад өглөө. Гулууз махыг нь аваад явчихдаг, тийм хөрөнгө оруулагч байдаггүй юм” гэж хэлсэн.  Энэ хүн өнөөдөр гүзээтэйгээ, дээр нь шйир толгойтой л үлдлээ шүү дээ. Бусдыг нь гадаадынханд өгчихөөд, хармаандаа битүү мөнгөтэй  үлдсэн байх. 
Оюутолгойн ордоос  53 хувийн орлоготой гэцгээж байгаа нь сайхан сонсогдож байгаа. Бид Оюутолгойг саран дээр байгуулаагүй. Үхэл, татвар хоёр гарцаагүй зүйл. Ямар ч улсад татвар байдаг. Аливаа орж ирж байгаа оногдох зүйл дээр татварыг оруулж, ингэж оногдлоо чамд ийм ашигтай хийлээ гэж хаач хэлдэггүй юм. Орлогоо яриад би улсад тэрийг оруулсан та нар зарчихлаа шүү дээ  гэж хэн ч  хувийн бизнес ярьдаггүй биз дээ, түүнтэй   адил. Монгол Улс асар оюунлаг болсон. Долоон хэл дээр сургалт явагдаж, тэр бүү хэл унаган хэлбэрээр нь сурч байна. 200 гаруй мянган хүн гадаадад амьдарч байна. Энд хоёр уршиг бий. гэрээнд орсон муу улс удмаараа үзэн ядагдах зүйлээ хийлээ. Нөгөө талаар Монгол Улсын түүхэнд удмаараа   хар толбо болж үлдлээ.
-Монгол  улсын хөгжилд уул уурхайгаас өөр гарц байна уу?
-Аливаа улс орны 90 хувь нь бүжиглэж, архидаж, дурлалынхаа сэтгэлийг илчлээд явж байдаг. Арван хувь нь тухайн  улс орныг авч явдаг, нэг хувь нь чимж явдаг. Ийм учир  сонгууль явагддаг, тухайлбал, тэр арван хувиа авахын тулд. Сонгуулийн мөн чанар тийм юм.
Монгол Улсын хөгжлийн гарц  уул уурхайгүйгээр явна. Намайг Америкт байхад асар зузаан номууд номын сан болгонд  байдаг. Уншаад үзэхэд сансраас авсан олон зураг байх. Тэр зургуудыг тайлж унших гэж би их хичээсэн. Ямар түлхүүрээр үүнийг тайлж унших билээ гэж бодож байтал дэлхийгээс гуравхан газарт  пуужин нисдэг нь санаанд орсон.  Гэтэл энэ өнгө Монголд байна уу, байна. Өөрөөр хэлбэл, монголоос сансрын  пуужин нисгэх газар зүйн найрлага бий. Монгол Улс  пуужин нисгэх юм бол бид  сансрын холбооны хиймэл дагуултай болно. Өнөөдөр Вьетнам хиймэл дагуултай 83 дахь орон боллоо. Монгол Улс хиймэл дагуултай болох юм бол холбооны хэрэгслийн технологи хөгжсөнөөр утсаар ярих үнэ зардал багасна. Үн зардал багсахаас эхлэн  хажууд байгаа хоёр хөршийн иргэд монголын сансрын холбоонд холбогдох болно. Ингэснээр дор хаяж гурван сая хүн утсаар ярьсан төлбөрөө Монголын төсөвт тушааж байна гэсэн үг.  Энэ бол нэг гарц. Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог. Орос улс  эдийн засгйинхаа хүчин чадлаар дэлхийд долоод,  Хятад улс гуравт ордог.   Энэ хоёр улсыг соронзон төмөр замаар холбосон гүүрэн хэлбэрийн төмөр замтай болсон цагт Монгол Улс өөрөө далай болж хувирч байгаа юм. Хоёр том гүрний барааны эргэлтээс үлэмж  их  орлого олно. Зөвхөн монголын агаар дээгүүр нисэн өнгөрч байгаа  онгоц  жилд нэг сая ам.долларын орлого оруулдаг. Энэ  хоёр дахь гарц байгаа юм. Гурав дахь нь Монгол Улсын  нэргүй том гамшиг бол   малын хулгай. Энэ гамшгийг хэрхэн зогсоох вэ. Доороо том дуран байрлуулсан нисдэг тэрэгтэй байж асуудлыг шийднэ. Нисдэг тэрэг  1917 онд анх  бий болсон.  Өнөөдөр хэдэн он билээ. Манай улс нисдэг тэрэг  угсардаг байх бүрэн бололцоотой. Энд том ухаан хэрэггүй, ганцхан оюунлаг хүн байх хэрэгтэй. Тэр оюунлаг хүн Монголд бий.  Тэрийг  хүн биш  байгууллага  гэж авч үзье.  Энэ байгууллага бол үйлдвэрлэлийн тагнуул. Үйлдвэрлэлийн тагнуулыг байгуулснаар бид нисдэг тэрэгтэй болж чадна. Нисдэг тэрэгтэй болсноор модны болон малын хулгай багасна. Хот хоорондын эмнэлэгийн үйлчилгээнээс эхлээд шуудан, гамшгийн үйлчилгээ сайжирна. Иргэдийн өөрсдийнх нь  тээврийн үйлчилгээнд ахиц гарна. Суманд, малчдын гар дээр очих  бараа, бүтээгдэхүүн  бөөний үнээр очно. Бидэнд олон зам хэрэггүй.   Нэг аймгийн нутаг нь  Европын нэг улстай дүйцэх газар бидэнд зам ч хэрэггүй, тэрийг бид барьж чадах ч үгүй. Тэр техник ч хэрэггүй, тэр нь дэндүү үнэтэй. Машин ч хэрэггүй, тэрийг бид үйлдвэрлэдэггүй, тиймээс бензин ч  бас хэрэггүй юм.Тэгэхээр монголын онцлогийг  байнга олж харж байх л чухал. Энэ мэт олон гарц  бий. Дараагийнхийг нь би нэгээр л төгсгөе. Пак  машиныг аравхан орон үйлдвэрлэж, 200 гаруй орон худалдаж авдаг. Монгол Улс юу үйлдвэрлэбэл, бусад улс худалдаж авах вэ. Вакцины үйлдвэр байгуулах хэрэгтэй. Ийм үйлдвэртэй болсноор НҮБ худалдаж авах болно. Өнөөдөр вакцины  87 хувийг  тэд хуваарилж чадаж байна.  Бид гуравхан хувийг хуваарилахад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс зургаа дахин илүү орлоготой олно. Дорж, Долгор хоёр наймаа хийгээд бие биедээ шахахад  асар том ухаан бий. Шахааны хамгийн том байгууллага бол төмөр зам, батлан хамгаалах салбар. Тэгвэл өнөөдөр бид НҮБ-д шахаж чадах тийм л ухаантай байх ёстой.
-Монгол Улсын хөгжилд юу чөдөр тушаа болсон гэж та үзэж байна?
-Өнөөдөр засгийн эрхэнд  тархины тураалтай хүмүүс байгаа  учраас Монгол Улс хөгжихгүй байна. Оюунлаг бай, таван толгойтой бай, Тавантолгой гэдэг нь юу вэ гэхээр хүн хэдий чинээ хэл мэднэ төдий чинээ  хүн байна. Та нэгдүгээрт, монгол хүн болоодох. Монгол хүн гэдгийг би дахиж  хэллээ шүү дээ. Та авгай, ээж хоёрынхоо сэтгэлийг олж чадах юм бол Монгол хүн. Дараа нь англи хэл эзэмш, та хоёр хүн болно. Хятад хэлийг эзэмш гурван хүн болж байна. Орос хэлийг эзэмш дөрвөн хүн болно. Дахиад нэг хэл сурахад таван хүн болно. Чухамхүү хөтөлгөө гурван морьтой явж байж, монгол хүн өөрийнхөө зорилгод хүрнэ. Өнөөдрийн  монгол эр хүн таван хэл эзэмшиж байж таван толгойтой болж байна. Өнөөдөр Японоос Турк хүртэл  20 гаруй Зайсан уул байдаг. Энэ  их учиртай.  Өөрөөр хэлбэл, хөгжлийн гарц уул уурхайгүйгээр хөгжих бүрэн боломж  Монголд бий. Гацхүү  онцгой чадвар дутагдаад байна, чадвартай хүнийг олж харах чадвар. Өнөөдөр Монголчууд Ц.Элбэгдоржийн ярьж байгаачлан ядуучуудаа тоолох бус  онцчуудаа тоолоод явах юм бол  огт өөр хөгжлийн гарцан дээр зогсч  байна.
-Чоно чонын сүргийн хүчинд, чонын сүрэг чонын хүчинд гэдэг томъёоллыг та ямар  үндэслэлээр гаргаж тавьж байна?
-Нэгдүгээрт, нийтээрээ олж чадах, хоёрдугаарт хамтдаа бай, багаар ажиллаж сур гэсэн үг.

Монголын ардчилсан хөдөлгөөний намын тэргүүн, “Малыш”  Б.Энхтүв...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 85
1234567891011
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN