Авилга авсан хэргээр эрхээ хасуулсан Б.Ганболд топ Болормааг эмчээр авч явдаг байжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Авилга авсан хэргээр эрхээ хасуулсан Б.Ганболд топ Болормааг эмчээр авч явдаг байжээ

2014.10.16

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хорооноос Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаслаа.
Учир нь 2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ганболдыг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоожээ.
Мухамед Бин Хаммам нь 2002-2011 онд Азийн хөлбөмбөгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2011 онд Блаттертэй ФИФА-гийн сонгуулиар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн юм.
Б.Ганболдын энэхүү үйлдэл нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх, бусдаас бэлэг, авлига авахгүй байх зэрэг ФИФА-гийн ёс зүйн кодыг зургаан үндэслэлээр зөрчсөн гэж үзжээ.
Б.Ганболдын эрхийг хассан энэхүү шийдвэр 2014 оны аравдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжих ажээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Б.Ганболд нэр дэвшээд байгаа.
Дээрх шийдвэр ёсоор тэрээр энэ сонгуульд оролцох боломжгүй болох нь ээ. Хөл бөмбөг гэдэг Монголчуудын хувьд шинэ тулгар спорт. Харин дэлхий нийтийн хувьд тэс өөр. Тиймээс Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж, энэ тухай мэдээлэл гадаадын нэр хүнд бүхий мэдээллийн агентлагуудын онцлох мэдээ болж байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар 1996 оноос ажиллаж эхэлсэн Б.Ганболд гэгч эрхэм 2010 онд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон өнөөг хүртэл ажиллаж буй.  Энд нэг зүйлийг онцлоход, Монголын Хөлбөмбөгийн холбоо нь ТББ гэсэн статустай ч бусад ТББ-аас ялгаатай нь Монгол Улсыг төлөөлөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүнчлэлтэй гэдгээрээ давуу эрхтэй юм. Энэ эрхийнхээ дагуу Б.Ганболд ч өдгөө Азийн хөлбөмбөгийн холбооны бодлогыг тодорхойлолцож буй.

Монгол Улсын нэрээр тус холбоонд гадаад, дотоодоос чамлахааргүй хэмжээний мөнгөн тусламж ирдэг. Харин энэ бүх тусламжийг хөлбөмбөгийн хөгжилд зарцуулахаасаа урьтал болгож хувьдаа завшсан олон баримтууд ноён Б.Ганболдод өчнөөн байдаг тухай холбооныхон нь өөр хоорондоо ярилцдаг юм билээ. Тухайлбал, Монголын хөлбөмбөгийн холбоонд хаяглагдан олон улсаас орж ирсэн төсөл хөтөлбөрүүд, мөнгөний хэмжээг тус холбоо өнгөрсөн хугацаанд нэг ч удаа мэдээлж байгаагүй нь хардлага төрүүлэх үндэс болж байгаа юм.

Манай улсад ФИФА-гаас хэрэгжүүлж байгаа гол төсөл нь “Гоол” төсөл. Уг төслийн хүрээнд л гэхэд өнгөрсөн хугацаанд Монголын хөлбөмбөгийг хөгжүүлээрэй, дэлхийн стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэнтэй болгоорой хэмээн ФИФА-аас өгсөн хэдэн зуун сая ам.доллар Б.Ганболд нарын гарын салаагаар урсаад дууссан гэхэд хилс болохгүй.

Ганц “Гоол” төслийн хөрөнгө оруулалт ч биш жил бүр Ази, Зүүн Ази, Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Герман, Өмнөд Солонгос, Японоос бэлэг дурсгал,тэтгэмж тасардаггүй бололтой.  Тухайлбал, Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Бин Хамманжилд 250 000 ам.долларыг танай оронд хөлбөмбөг хөгжүүлэхэд зориулан өгдөг гэж ногоон талбайн нээлтэнд хүрэлцэн ирэхдээ хэлж байсан нь нотлож байгаа юм.

Мөн Б.Ганболд нь гадаадад болсон хэд хэдэн олон улсын чанартай тэмцээнд Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчидтай хамт топ модель Д.Болормааг багийн эмчээр удаа дараалан авч явсан түүх байдаг юм билээ. Загвар өмсөгч хүн эмчийн үүрэг гүйцэтгэнэ гэхээр гайхал төрүүлэх нь аргагүй. Үнэн хэрэг дээрээ Б.Ганболд топ модель Д.Болормааг багийн эмчээр гадаад руу авч явсан нь хөлбөмбөгийн хөгжлийн сайн сайхны төлөө бус өөр зугаа цэнгэлийн төлөө хийсэн үйлдэл гэж буруутгах хүмүүс ч олон байна.


Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хорооноос Монголын хөлбөмбөгийн холбоо...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 95
123456789101112
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN