Дуучин Оюунжаргал: Сүхээгийн амраг хүүхнүүд дотор түүн шиг тэнэг хүн байхгүй
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Дуучин Оюунжаргал: Сүхээгийн амраг хүүхнүүд дотор түүн шиг тэнэг хүн байхгүй

2014.08.21

Хэнд ч нээлттэй байж дотроо бодож явдаг бүхнээ ил гаргаж чаддаг энэ бүсгүйтэй ярилцах нь тийм ч хэцүү байсангүй. Ингээд түүнтэй уулзаж уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар хэсэг зуур хөөрөлдлөө.
-Саяхан манайхан уртын дууг дэлхийн өвд бүртгэлээ гээд бөөн сүр дуулиан болоод байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тал дээр олигтой ажил хийсэнгүй гэж мэргэжлийнхэн ярих юм?
-Дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх гэхээр манай орон жижигдээд байна. Дэлхийд уртын дуу хосгүй урлаг гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн хэрнээ дэлхийн өвд бүртгээгүй удсан. Манайх Хятадтай хамтарч бүртгүүлсэн юм. Яг ч Хятад гэж бас хэлж болохгүй, манай Монголын 49 хошуу хилийн урьд гараад Өвөрмонгол болсон. Тийм учраас их гүрний нөлөөгөөр л манайхан уртын дуугаа дэлхийн өвд бүртгүүлж чадсан юм. Өвөрмонголчууд морин хуурыг бүгд сурчихсан 1000 морин хуурчин байна гээд байгаа. Тэд чинь 90 хувь нь дүр эсгэгчид шүү дээ. Хятадтай хамтраад уртын дууг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөө хийсэн. Монгол улс дэлхий нийтэд өөрийн урлагаа таниулж чадахааргүй жижигхэн улс гэдгээ харуулж л байгаа биз дээ. Ямар сайндаа л Хятадтай хамтарч уртын дуугаа хөгжүүлэх төлөвлөгөө хийх вэ дээ. Үндэснийхээ урлагийг хөгжүүлэхийн төлөө бид зүтгэж л байна. Даанч энэ зах зээлийн өрсөлдөөнт нийгэмд уран бүтээл хийх бололцоо тааруу байна. Манайхан нэг өрөөнд гэхэд 20-30 хүн байдаг. Нэг нь ханиад хүрэхээр бүгд тусчихна. Хэцүүхэн л орчинд уран бүтээл хийж байна даа. Театртай цуг байдаг ч ихэнх эрх мэдэл нь театрт байдаг болохоор бэлтгэл сургуулилт хийх гэхээр тайз ч олддоггүй. Үүнээсээ болж хэдэн найруулагч дарга нар нь хоорондоо хэрэлдэнэ. Хонь чоно шиг болчихно. Энэ байдлыг шийдье гээд төр засгаас тусад нь байр барьж өгөхөөр болсон. Гэсэн ч газар олдохгүй байна. Баян дарга нар нь баар буудал барих болохоор хотын төвд газар олддог мөртлөө ардын урлагийн байгууллагад л орох орон олдохгүй байна. Хотын захад газар санал болгосон гэсэн, тэнд хэн очиж юм үзэх юм бэ.
-Та хэдийнээс уртын дуу дуулж эхлэсэн бэ?
-1988 онд Багшийн дээдийн кино драмын ангид элсэж орж ирээд суралцсан юм. Манай ангид Өлзийхүү,Дэмидбаатар, Оюундарь, Сарантуяа гээд Монголын урьдаа барьдаг залуу жүжигчидтэй хэсэг хугацаанд цуг байсандаа бахархдаг шүү. Хоёрдугаар курсээсээ Норовбанзад багшийн шавь болон СУИС-ийн уртын дууны ангид орж дуучин болсон. Миний зорилго угаасаа л уртын дуучин болох байлаа. Гэтэл намайг анх хэтэрхий жижиг хоолойтой байна, хүнтэй сууж амьдрал үз гээд уртын дууны ангид аваагүй юм.
-Тэгээд та хэзээ нь хүнтэй суусан бэ? С.Сүхбаатар гуай та хоёрыг олон насны зөрөөтэй. Бараг таныг том хүү “Хар сарнай”-гийн Амраатай ойролцоо гэдэг?
- Удаагүй ээ. Би 20 настай С.Сүхбаатар 38 настай байхад бид хоёр нэг гэрт орсон.  Эр хүний хамгийн сайхан нас бол 40 орчим нас. Манай ангид Сүхээ бүжгийн хичээл ордог байсан. Би Сэлэнгэд ээж, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг байсан. Хоёрдугаар курсэд байхад ээж маань өөд боллоо. Ээждээ дэндүү их эрхэлж хайртай байсан болохоор өөрийгөө ээж шигээ хайрладаг хүнийг хайж эхэлдэг юм байна лээ. Миний үеийн залуучууд намайг ээж шиг минь хайрлаж чадахгүй шүү дээ. Сүхээ тэр үед миний ээжийн хайрыг орлож халамжилж байсан. Бид хоёр нэг нэгэндээ хайртай дуртай болоод суугаагүй, аажим аажмаар дасаж суусан. Тухайн үед намайг хөгшин хүнтэй суулаа гээд хүмүүс ярьдаг л байсан. Одоо би 38-тай. 20-той охидыг харахад нас бие гүйцсэн сайхан бүсгүйчүүд л харагддаг. Хайр сэтгэл хамт амьдрахад насны ялгаа тэр болгон гараад байдаггүй. Үүнийг би биеэрээ туулсан учраас сайн мэдэж байна. Амараа надаас гурван насаар дүү ч гэлээ, намайг “Маам” л гэдэг. Бидний олон насны зөрүүтэй байдал амьдрал дээр тэр бүр анзаарагдахгүй. Амараа зөв хүмүүжилтэй зөв орчинд өссөн ухаантай залуу. 80 настай эр хүн 20 настай хүүхэнтэй суучихсан л байдаг шүү дээ. Манай хаад ноёд 40 хүрээд хоёр дахь хатнаа авдаг байсан. Залуу эрч хүчтэй болдог тухай түүхэнд тэмдэглэсэн л байдаг.
-Таныг их нээлттэй, чөлөөтэй хүн гэж ярьцгаадаг. Ингэхэд өөрийгөө хэр зан чанартай гэж боддог вэ?
-Би нэг л аашаараа байх дуртай. Тийм болохоор бусдыг ч бас тийм байгаасай гэж боддог. Худлаа ярьдаг хүмүүст үнэхээр дургүй. Хэн нэгний дутагдалтай талыг шулуухан хэлж байж л санаа амардаг болохоор хүмүүс тэгж ярьдаг ч байж болох юм.
-Амьдрал итгэлцэл дээр тогтдог гээд яриад байдаг боловч хардалт байнга л байдаг. Таныг их хартай гэж сонссон?
-Амьдрал эхлээд хайр дээр тогтдог. Дараа нь янз бүрийн зүйл дээр тогтоод ирдэг. Эцсийн эцэст амьдрал үр хүүхэд дээр тогтдог. Төрүүлсэн хүүхдээ хагацал зовлон үзүүлчихгүй юмсан. Эцэг эхтэй нь бүрэн бүтэн байлгачих юмсан гэж боддогдог. Хоорондоо таарамжгүй байсан ч тэр хүмүүс үр хүүхдийнхээ төлөө хамт амьдрах ёстой. Хувиа бодсон, өөрийнхөө төлөө л амьдардаг хүмүүс салаад явчихдаг. Бас амьдрал дээр хоёр биендээ маш их хайртай хүмүүс хэзээ ч гэр бүл болдоггүй. Харин хэн нэг нь илүү хайртай байж л хамт амьдардаг гэж би боддог. Амьдралыг хайр сэтгэл биш өөр зүйл дээр тогтдог гэж итгэж тийм хэмжээгээр амьдарч байгаа болохоор сүүлийн үед гэр бүл салалт их болсон. Тэр тусмаа эрчүүд эхнэрээ анх авч суухдаа бараг л алган дээрээ бөмбөрүүлнэ энэ тэр гэдэг. Тэгсэн хэрнээ хэдэн жил өнгөрөнгүүт зодож дарамтлах, элдэв бусын хүүхэнтэй орооцолдож эхэлдэг. Эмэгтэй хүмүүс эрчүүдийг бодвол илүү хайрандаа үнэнч байдаг. Миний найз эмэгтэйчүүдийн ихэнх нь л өөрсдөө гэр бүлээ авч явдаг. Эрчүүд нь элдэв бусын хүүхнүүдтэй холбогдож, бүр тэд нартайгаа нийлээд гэр бүлээ, эхнэрээ доромжлохыг яана гээч.
-Танай хүн нэг зураач хүүхэнтэй яваад, түүнд нь таныг гар хүрчихсэн гээд шуугиад байсан? Одоо тэр эмэгтэй танайд ажиллаж  байгаа юу?
-Байж л байдаг. Хүний нөхөртэй зууралдаж болдог юм байгаа биз. Гэхдээ ар гэрт нь мэдэгдэхгүй байх хэрэгтэй биз дээ. Хүнийг хайрлаж байгаа юм бол гэр бүлийг нь ч хүртэл хайрлах ёстой. Хожуу гарч ирэх хайрыг алийг тэр гэхэв. Эрээ цээргүй ил гарчихаад л утсаар дарамталж, “Наад хүн чинь хэн нэгэнтэй холбогдчихоод л гэр бүлээсээ салаад явчихдаг, одоо миний ээлж, чи зайгаа тавьж өг” энэ тэр гээд над руу хоёр гурван удаа ярьсан.  Би маш олон удаа хамт явж байхад нь тааралдаж байсан. Тэснэ тэвчинэ яаж тэсэх вэ. Өт ч гэсэн биенд нь хүрэхээр арзганадаг гээ биз дээ. Энэ ганцхан бидэнд тохиолдоод байгаа ч зүйл биш л дээ. Өнөөдөр иймэрхүү асуудлууд нийтлэг шинжтэй болчихож. Аль ч айлын нөхрүүдэд эр хүний ноён нуруу гэдэг зүйл алга болсон. Хов зөөдөг шалчиганасан зантай хүмүүс олон болсон. Тэд насан туршийн ханиа, сайхан гэргийгээ түр зуурын зугаа цэнгэлээс болж доромжилж гомдоож байгаагаа мэддэггүй. Түүнд би гар хүрэх нь байтугай зөндөө зодсон. Би Сүхээгийн явдаг хүүхнийг уучилж байсан, тэд гэхдээ тэр зураач шиг тэнэг байгаагүй. Сүхбаатартай холбоотой байсан хүүхнүүдтэй одоо ч би найз. 
-Та ч нэлээд хартай байх нээ? Хайртай бол хартай ч гэж ярьдаг ч, зарим нь хар бол өвчин ч гэх нь бий, энэ талаар?
-Би ерөөсөө харгүй. Ажил төрөл ихтэй байдаг болохоор тэр бүр нөхрөө хардаад гүйгээд байдаггүй. Ер нь эхнэр нөхөр хоёр бие биедээ итгэж амьдрах хэрэгтэй гэж боддог. Ажил ихтэй хүмүүс шөнийн 4, 5 цагт гэртээ орох ч үе олон байдаг. Тэр болгонд хардаад байвал хэцүү л дээ. Тэгээд ч бид хоёр хамт ажилладаг, бие биеийнхээ ажлыг сайн мэддэг болохоор тэр бүр хардаад байдаггүй.
-Нэг сонин дээр та “Хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд бид хоёр хамт байна” гэсэн байсан? Хоёр биедээ хайргүй хүмүүсийн дунд хүүхэд байхад хэцүү байхдаа?
-Сүхээ бид хоёр өнчин өрөөсөн өссөн, хагацал зовлон үзчихсэн хүмүүс. Хүүхдээ тийм болгохгүйн тулд Сүхээ бид хоёрын хувьд хүүхдийнхээ төлөө хамт амьдарч байна. Гэхдээ дандаа хоорондоо зөрчилдөөд байна гэж юу байхав дээ. Ер нь дан ганц бид хоёрын амьдрал ч биш Монголын олон гэр бүл  ийм амьдралтай байгаа. Яагаад гэвэл олон жил хамт амьдраад бие биенээ мэдээд ирсэн хойноо янз бүрийн гэр бүлийн явдал гарах юм. Энэ үед өнгөрсөн хугацаанд бүтээсэн үнэт зүйлийнхээ төлөө л амьдардаг.  Тийм болохоор энэ нийгэмд элэг бүтэн биш өнчин хүүхдүүдийн тоог нэгээр нэмээд яахав гэж боддог. Хүн ер нь үр хүүхдийнхээ төлөө юу ч хийж болно. Би хүүхдийнхээ төлөө өөрийн жаргалыг золиослож яваа хүн.
-Өнөөдрийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна? Урлагийн хүмүүсийн амьдралд янз бүрийн зүйл их тохиолддог ч бусдыг бодвол сэтгэлийн хөөрөл ихтэй, тэр хэмжээгээрээ амьдралд ханддаг гэдэг шүү дээ?
- Мэдээж сэтгэл хангалуун байлгүй яах вэ. Урлагийн хүмүүс чинь өглөө гараад л шөнө дөл болсон хойно л гэртээ ордог шүү дээ. Тийм болохоор сэтгэлийн хөөрлөөр амьдралдаа хандана гэж юу байх вэ. Бусадтай л адилхан ар гэр, амьдрал ахуй, ажил төрлөө зохицуулах гээд л зүтгэж явна.
-Ажил ихтэй болохоор гэр бүлийнхэндээ халамж анхаарал тавьж амждаггүй гэсэн үг үү.
-Анх жигтэйхэн их халамжтай байсан. Харин одоо бол хэн хэн маань энэ тал дээр ажил төрөл, зарим нэг асуудлаас болоод жаахан суларсан гэж хэлж болно.
-Сүхбаатар ахын өмнөх эхнэртэй ямар харьцаатай байдаг вэ. Та хоёрыг их дотно гэж сонссон шүү?
-Цэрэндулам эгч бид эгч дүү хоёр шиг л байдаг. Тэгэхгүй гээд ч яах билээ. Бидний амьдралыг үр хүүхэд холбож байдаг шүү дээ. Миний хүү эх өөр боловч дээрээ ах эгч хоёртой.  Тэгээд ч би хүний амьдралыг үрж гэр бүл үймүүлээгүй. Намайг Сүхээтэй танилцахад тэд аль хэдийн хоёр тийшээ болчихсон  байсан. Дараагийнх нь авгай хүртэл суугаад салчихсан байсан. Миний нэг хүсэж мөрөөдөж явдаг зүйл бол Сүхбаатарын гурван хүүхдийг хооронд нь ойр байлгах юмсан гэж бодож явдаг. Нэгэнт л гурван ээж нь эд нарт дахин дүү төрүүлж өгч чадахгүй.
-Тэр дундах авгайгаас нь гарсан охин нь одоо хаана юу хийдэг юм бол?
-Би сайн мэдэхгүй ээ. Миний хүүгийн эгч, Амараагийн дүү энэ гурвыг л ойрхон ах дүү нар болгох юмсан гэж боддог.  Миний хүү Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид сурдаг.
-Өнөөгийн нийгэмд нийтлэг болоод байгаа гэр бүлийн энэ ээдрээтэй асуудлыг цэгцлэхийн тулд таны хувьд яах ёстой гэж бодож байна?
-Гэр бүлийн хуулийг чангатгаж өгөх. Гэр бүлийн нандин харьцааг баллаж, замбараагүй явдаг, гэр бүл үймүүлдэг хүмүүстэй ёс зүйн хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Гэр бүл маш их салж сарниж байгаагаас хүүхдүүд өнчирч байна. Өөрсдийн замбараагүй явдлаасаа болж тэднийг шийтгэж болохгүй шүү дээ.
-Сексийн ханамжгүй байдлаас гэр бүл салалт их байна гэдэг. Магадгүй сексийн ханамжгүй байдлаас болж хүмүүс нууц амрагтай болдог юм болов уу?
-Сүхбаатар угаасаа хүүхэнд дуртай хүн. Ер нь Монголын эрчүүд бүгд адилхан. Харин сайн нууж чадаж байна уу, үгүй юу гэдэг л байна.  Эмэгтэйчүүд нь тэвчээд үр хүүхдээ зовоочихгүй юмсан гээд зүтгэж ядаж явдаг. Яагаад гэхээр нэг хүнээс салаад нэг хүнтэй суулаа тэр мөн ялгаагүй л байгаа. Монголын нийгэмд хаана хэн дээр ч очсон адилхан. Эмэгтэй хүн сексийн ханамжгүй байсан ч гэсэн хамт амьдраад байдаг. Харин эрэгтэй хүний талаар би мэдэхгүй.   Өнөөдөр охидууд байртай машинтай санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа нэгнийх нь хүүхдийг гаргаад нууц амраг нь болчихдог. Амьдрах гээд зүтгэж хөдөлмөрлөж яваа залуучуудыг хүртэл тоохгүй байна. Тэгсэн мөртлөө нэг л их сэтгэл харсан дүр эсгэдэг болж.

Хэнд ч нээлттэй байж дотроо бодож явдаг бүхнээ ил гаргаж чаддаг энэ бүсгүйтэй я...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 110
1234567891011121314
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN