А.Сүхбатын ах А.Батсүх нууц амрагаасаа төрсөн хүүхдүүдэд тэтгэмж төлөхөөс татгалзжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

А.Сүхбатын ах А.Батсүх нууц амрагаасаа төрсөн хүүхдүүдэд тэтгэмж төлөхөөс татгалзжээ

2014.06.16

Монгол улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат гурван ч бүсгүйтэй амрагийн харьцаа тогтоож, залуухан бүсгүйтэй шинэ амьдрал зохиож, нийтдээ долоон хүүхэдтэй болсон гэдэг мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимэглэж байсан цаг саяхан. Тэгвэл даян аварга  А.Сүхбат аваргын төрсөн ах улсын  тод манлай уяач, Агваансамдангийн Батсүх бас л эхнэр хүүхэдтэй холбоотой таагүй асуудалд холбогдож, Баянзүрх дүүргийн шүүхэд дуудагдаж байна. А.Батсүх уг нь өнөр бүлийн тэргүүн хүн, зургаан хүүхэдтэй хүн. Гэвч тэрээр Тод манлай уяач Ононгийн дүү бүсгүйтэй одоогоос хэдэн жилийн өмнө хайр сэтгэлийн холбоотой болж, хоёр ч хүүхдийн эцэг болжээ. Г.Дүүрэнжаргал гэгч энэ бүсгүй Солонгост ажиллаж байгаад ирсэн аж. Тэрээр 2006 онд наадмын үеэр ахынхаа уяан дээр очиж, тэнд А.Батсүхтэй танилцсан гэнэ. Хэдийгээр А.Батсүх гэр бүлээ цуцлуулаагүй ч  Г.Дүүрэнжаргалтай хамтран амьдарч, хосууд  2007 онд охинтой, 2009 онд хүүтэй болжээ.  Тэд хамт амьдарахаар тохирч, даян аварга А.Сүхбат хүртэл ахынхаа эхнэр хүүхдийн амьдралыг сайн мэдэж байсан учраас гурван өрөө байр хүртэл авч өгч байсан гэнэ. Гэвч А.Батсүх уяач хүү охин хоёроо халамжлахаас татгалзаж, зугатааж эхэлжээ. Г.Дүүрэнжаргал ганцаараа ажил хийж, хоёр хүүхэд өсгөх хэцүү байсан учраас түүнээс туламж хүсэж, хүүхдийнхээ хоол хувцсанд ч гэсэн анхаарах хэрэгтэй гэж хэлснээс хойш бүх зүйл эхэлсэн гэнэ. Эцэг нь хүүхдүүдтэйгээ уулзахаас ч татгалзаж, зугатаах болсон учир Г.Дүүрэн жаргал аргаа барж, Баянзүрх дүүргийн цагдаад хүүхдийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан аж. Шүүх А.Батсүх уяачийг олон удаа дуудсн боловч тэрээр ирэхээс цааргалж, байнга өмгөөлөгчөө явуулдаг байжээ. Шүүхийн шийдвэр сарын өмнө гарсан бөгөөд Г.Дүүрэнжаргалын хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтийг хангаж өгсөн байна. Хэдийгээр хүүхдийн тэтгэвэр олгох шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн А.Батсүх мөн л  хоср хүүхэддээ тэтгэмж өгөхгүй хэмээн бултсаар байгаа сурагтай. Үүнээс гадна Г.Дүүрэнжаргал  бүсгүй орох оронгүй болж үлдэх дээрээ тулжээ. А.Батсүхийн төрсөн ах А.Төгсбат гэгч залуу гэнэт гарч ирж, өнөөх гурван өрөө байртай нь булаацалдаж эхэлжээ. Аргаа барсан бүсгүй гурван өрөө байрыг нь зарж, нэг өрөө авч, үлдсэн мөнгийг нь А.Төгсбатад өгсөн юм байх. Гэвч А.Төгсбат төрсөн ахынхаа хоёр хүүхэдтэй өнөөх байрыг нь дахиад л булаацалдаж, бүр Хан-Уул дүүргийн шүүхэд хүртэл нэхэмжлэх гаргажээ. Г.Дүүрэнжаргалын хувьд өнөөдөр тун хүнд байдалд ороод байгаа гэнэ. А.Батсүх уяачийн эхнэр байнга дарамталдаг, элдвээр доромжилдог, харин ах дүүс нь ирж, орон байрнаас нь хөөж туудаг болжээ. Тэдний энэ байдлыг мэдсэн А.Сүхбат аварга “Та нар хоорондоо муудалцсан ч гэсэн хүүхдүүдийг ийм байдалд байлгаж болохгүй” хэлж байсан ч аваргын ах дүүгийнхээ энэ зөвлөгөөг ч сонсохыг хүсэхгүй байгаа гэнэ.

Монгол улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат гурван ч бүсгүйтэй амрагийн ха...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 156
1234567891011121314151617181920
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN