Мэргэн бууч Мөнхбаяр иргэншлээ сэргээх хүсэлт гаргасан ч Монголын төрөөс түдгэлзсэн хариу авчээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Мэргэн бууч Мөнхбаяр иргэншлээ сэргээх хүсэлт гаргасан ч Монголын төрөөс түдгэлзсэн хариу авчээ

2014.05.09
Одоогоос  20  гаруй жилийн тэртээ Монгол гэдгээрээ бахархан, хөгшин залуугүй омогшиход хүрч байсан нэгэн баярт үйл явдал болсон. Үсээ цэмцийтэл сүлжсэн  даруухан бүсгүй анх удаа олимпын хүрэл медалийг нутагтаа авчирч, зах зээлийн нийгэмд хөл тавих гэж сөхөрч, ядуу тарчигхан, өлөн зэлмүүхэн амьдарч байсан Монголчуудын итгэл найдварын галд цучил нэмж байсан удаатай. Энэ бол буудлагын спортын тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпын хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяр байлаа.Харамсалтай нь Монголын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан нэртэй тамирчин маань иргэншилээ сольж, Герман улсын иргэн болох хүсэлтээ гаргаж, Герман эртэй хамтран амьдрах болсноор түүний тухай мэдээлэл замхарсан. Монголд амьдарч байхдаа тэмцээн уралдаанд явах зардлаа олохын тулд гадны байгууллагуудын хаалга сахиж, бугын эвэр хүртэл түүж, хэдэн төгрөг цуглуулж байж сумныхаа мөнгийг, тэмцээнд оролцох зардлаа олдог байсан учраас түүнийг шантарч, харь улсын иргэншил авах хүсэлтээ гаргасан гэж Буудлагын холбооныхон ярьдаг юм билээ. Ямартаа ч цэрэгжилтийн хичээлийн дүнгээ тавиулах гээд буудлагын спорт руу хальтирсан энэ бүсгүй Германы шилдэг тамирчнаар шалгарч, тус улсын нэр дээр Олимпод оролцож, хүрэл медаль хүртэж,  багагүй амжилт гаргасан. Германд арав гаруй жил амьдарч байгаа тамирчин бүсгүй маань Германы армийн ахмад цолтой.Германд амьдарч байхдаа тэрээр биеийн тамирын багш, биеийн тамир эмчилгээ, мөн спорт фитнессийн менежментийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн бөгөөд Германы армийн тамирчин гэсэн бүртгэлтэй байсан аж.Түүний ах дүү нар бүгд гадаадад амьдардаг. Гэвч тэрбээр  энэ удаа Монголдоо амьдрахаар шийдэж, иргэншилээ сэргээх хүсэлтээ гаргаад байна. Гэвч 2013 оны зургаадугаар сард өгсөн түүний энэ хүсэлтийг Монголын тал хүлээж авсангүй, түдгэлзсэн хариулт өгчээ. Энэ талаар  ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж “Манай улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс Д.Мөнхбаяр Германы иргэнээс татгалзсан албан бичгээ авчрах ёстой. Харин Д.Мөнхбаяр энэ бичгээ авчрахгүй байгаа учраас бид үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Хэрэв тэр бичгээ аваад ирвэл бид гавьяатын иргэншлийг сэргээхэд бэлэн” гэж ярьж байна.Түүний хувьд Германы армид хүртэл бүртгэлтэй явсан учраас иргэншлээсээ татгалзсан гэсэн бичиг ном авах хүндрэлтэй байсан бололтой.Монголд амьдрах мөрөөдлөө биелүүлж чадаагүй мэргэн бууч бүсгүй Мозамбик улсын буудлагын багийг дасгалжуулагчаар ажиллах гэрээ байгуулж, Германаас Мозамбик рүү нүүдэлжээ. Одоогоос хэдэн сарын өмнө ГИХГ-ын дарга Б.Пүрэвдорж гэгч нөхөр Би энэ ажлыг авснаас хойш гурван зүйл дээр хүнд суртал гаргана гэж бодож байгаа. Нэг нь юу вэ гэхээр, 1990 оноос хойш Монголын эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана гэж мэдэгдэж байсан. Тэр энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

Одоогоос  20  гаруй жилийн тэртээ Монгол гэдгээрээ бахархан, хөгшин з...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 85
1234567891011
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN