Хотын даргын хүү 3600 айлын орон сууц барих гэж байгаагаа зарлалаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Хотын даргын хүү 3600 айлын орон сууц барих гэж байгаагаа зарлалаа

2013.12.09
Э.Бат-Үүлийн хүү Чулуудай хэмээх сэргэлэн залуу бий. Монголын хамгийн анхны хөгжмийн студийн нэг “Сонор рекордс”-ыг тэргүүлж  байсан Б.Чулуудай  аавыгаа хотын дарга болсны дараа Брокерийн үйл ажиллагаа явуулдаг “Гранд лайн” компанийг хоёр жилийн  өмнө байгуулсан бол өнөөдөр аавынхаа ажлыг харж, бизнесээ өргөжүүлэн гэнэтхэн барилга барихаар шийдсэн юм байх.   Түүний “Гранд лайн” компани  2012 оны арваннэгдүгээр сараас Баянзүрх дүүргийн XII хороо, Амгалангийн хэсгийн дахин төлөвлөлтөд оролцож 17 компаниас шалгарсан гэнэ. Дуу бичиж, хувьцааны судлагаа хийж байсан залуу нэг л өдөр барилгачин болжээ.  Үнэндээ Чулуудайгийн “Гранд лайн” компани энэ шалгаруултанд сайндаа нэг ялаагүй гэж өрсөлдөгчид нь үзэж байгаа юм. Түүний шинэ бизнест аавынх нь нөлөө хэтэрхий их байна гэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна.  Тэрээр 218 айлын газрыг чөлөөлж,  орон сууц бус, худалдааны төв байгуулах гэнэ. Хамгийн сонирхолтой нь Хотын даргын хүү  эхний ээлжинд 3600 айлын орон сууц барихаар зураг төслөө хийжээ. Тэрээр Туркын “216 Yapi” компанитай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт авахаар болсон нь бүүр ч олон хүнийг гайхшруулж байна.  Б.Чулуудай анх Монгол Хятадын хамтарсан “Зуншинь” болон “Сайранбулан” гэдэг компанитай хамтран консерциум энэхүү орон сууц барих тендерт оржээ. Гэвч тендерт ялсныхаа дараа өнөөх хамтрагч нь туркууд болон өөрчлөгдсөн нь тэднийг ийнхүү гайхшруулаад байгаа юм.

Э.Бат-Үүлийн хүү Чулуудай хэмээх сэргэлэн залуу бий. Монголын хамгийн анхны хөг...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 68
123456789
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN