"Гацуурт"-ын босс Чинбатын өв залгамжлагч Ч.Номин дэлхийн нөлөө бүхий удирдагч эмэгтэйгээр шалгарлаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

"Гацуурт"-ын босс Чинбатын өв залгамжлагч Ч.Номин дэлхийн нөлөө бүхий удирдагч эмэгтэйгээр шалгарлаа

2013.10.16
“Hollywood Reporter” сониноос дэлхийн телевизийн салбарт нөлөө бүхий удирдагч эмэгтэйчүүдийг нэрлэжээ. Мэдээллийн технологийн хамгийн хүчирхэг хэрэгсэл болох телевизийн урлагийн нөлөө бүхий удирдагчаар “Shine Limited” телевизийн захирал Элизабет Мердок, Европын хамгийн том телевиз болох “FremantleMedia”-гийн захирал Сесиль Фрот-Коутаз, Их Британийн “Endemol COO” телевизийн захирал Марта Брасс нар нэрлэгдсэн байна. Түүнчлэн дэлхийн томоохон телевизүүдийн нөлөө бүхий удирдагч бүсгүйчүүдийн дунд “Монгол HD” телевизийн захирал Чинбатын Номин Монголоос багтжээ. “Монголын телевизийн өргөн нэвтрүүлгийн стандартыг барууны орны төвшинд хүргэхээр зорьж буй түүнийг дэлхийн телевизийн салбар дахь шилдэг удирдагчдын тоонд багтах ёстой эмэгтэй” хэмээн “Hollywood Reporter” сонин онцолсон байна. Чинбатын Номин хэмээх энэ бүсгүйг Монголчууд төдийлөн мэддэггүй. Харин Монголын тэргүүн баячуудын нэг Гацуурт компанийн өв задгамжлагч гэдгээр бол сайн мэднэ.  Монголын толгой баячуудын тоонд ордог ч тэр бүр олны нүдэнд ил гардаггүй нууцлаг бизнесмэн бол Чинбат захирал.  Алтны бизнесээр гараагаа эхэлж чамгүй хөлжсөнийхөө дараа газар тариалангаар гаршсан нэгэн. Түүний газар тариалангийн талбай нь Монгол улсдаа төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа хамгийн томд нь тооцогддог юм билээ. Тиймээс Монголын газар тариалангийн хамгийн том бизнесмэн нь Л.Чинбат гэж хэлж болно. Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгийг бараг тэр аяар нь эзэмшин, тариа будаа тариалахын хажуугаар мал аж ахуйг ч давхар эрхэлдэг. Түүнчлэн байгалийн үзэсгэлэнт Тэрэлж цогцолбор газарт Монголд хамгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал ажиллуулан гадаад дотоодын жуулчид амрагчдаас зөвхөн нэг хоногт нэг өрөөний төлбөр 1000 орчим доллар авдаг ч гэх. Чухамдаа Монголын тасархай баячуудын тоонд ордог, тэр бүр элдэв дуулиан шуугианд өртдөггүй энэ эр сүүлийн үед бизнесийнхээ олон салбарыг охиндоо хариуцуулж байгаа.  Тэрээр “Гацуурт” компаниа 1993 онд үүсгэн байгуулж байжээ. “Гурван гол” ХК-ийн харьяа компани болж байгуулагдсан “Гацуурт”ХХК 1998 онд бие дааж, өрх тусгаарласан гэдэг юм билээ. Өдгөө “Гацуурт” ХХК геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль, телевиз гэсэн есөн чиглэлд 25 салбар, аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг гэнэ.  Уул уурхай, газар тариалан, хоол хүнс, зочид буудал, хэвлэл мэдээлэл гээд байхгүй юмгүй энэ эрхэм Монголын бизнесийн ертөнцөд богинохон хугацаанд цахиур хагалан гарч ирсэн шиг түүний охин, хүргэн гээд үр хүүхдүүд нь ч бас олны “танилчууд”-ын эгнээг эрчимтэй тэлж байна. “Гацуурт” компанийн ирээдүйн удирдагч гэгдэх Ч.Номин хар багаасаа үерхсэн найз залуутайгаа гэрлэж, АНУ-д хамтдаа суралцаад ирсэн гэдэг. Сургууль соёлоо төгсч, аав, ээжийнхээ дэргэд ирж суурьшаад хэдхэн жилийн нүүр үзэж байгаа ч өдгөө өөрөө “Тэрэлж” дэх тансаг харшдаа Монголын баячуудыг цуглуулдаг болж, түүний нөхөр Бат-Эрдэнэ гэгч өндөр бор залуу чөлөөт бөхийн генсекийн ажлаар спортод гэнэт хөл тавьсан юм. Монголын хамгийн тансаг, өндөр зэрэглэлийн зочид буудалд тооцогддог “Тэрэлж” таван одтой зочид буудлаа гардан удирдаж, Монгол телевизийг тэргүүлж байгаа  Ч.Номинг үеийнхэн нь байтугай аав, ээжийнх үеийн бизнесмэнүүд ирээдүйн чамгүй сайн бизнесмэнүүдийн нэг гэдэг юм билээ. “Гацуурт” компанийн ирээдүйн удирдагч гэгдэх Ч.Номин АНУ-д зочид буудлын дизайнерын чиглэлээр суралцсан бөгөөд дипломынхоо ажлаар Монголд гайхагдсан таван одтой зочид буудал барьсан гэнэ.

“Hollywood Reporter” сониноос дэлхийн телевизийн салбарт нөлөө бүхий...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 23
123
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN