Ерөнхийлөгчийн сунгааны эргэн тойронд........
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Үзэл бодол

Ерөнхийлөгчийн сунгааны эргэн тойронд........

2013.05.10
Ө.ЭНХТҮВШИНГИЙН РЕКОРД


Н.Энхбаяр гэдэг хүнд насаараа даруулж, албан тушаалын бялуунаас бүтэн хэрчээд идэх хувьгүй явсаар өдий хүрсэн Ө.Энхтүвшин нам нь ялагдаж, Намбарын хүү шоронд орсны дараа л МАН-ын толгойд гарч ирсэн. Гэвч тэрбээр энэ удаа ахиад л азгүйтлээ. Жирийн нэг гишүүнтэйгээ гурван удаа өрсөлдөөд ялагдал хүлээв. Намын дарга хүн жирийн гишүүнтэйгээ өрсөлдөөд ялагдсан тохиолдол Монголын улс төрд бүртгэгдлээ. Урьд өмнө ийм үзэгдэл байсангүй. Намынхаа гишүүнийг ялж чадахгүй дарга яаж ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ялах вэ дээ гэсэн яриа  гарч, түүний өрсөлдөгчид алгаа ташин баярлаж байна. МАН-ын олон мянган гишүүд Б.Бат-Эрдэнээс Ө.Энхтүвшинг илүү гэж хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч тэрбээр Бага хурлаасаа нэр дэвшиж чадсангүй. Түүнийг унагах ажлыг хотын фракцийнхан зохион байгуулж, харин С.Батболдын фракцийнхан Б.Бат-Эрдэнийн эсрэг ажилласан гэдэг мэдээлэл цацагдаж байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ П.ОЧИРБАТЫН УРИАГ ХУЛГАЙЛЛАА


Саяхан МАН-ынхан Бага хурлаа хийж, амралтны өдрөөр намын байрандаа МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ чимээгүйхэн зарласан. Тэгвэл АН-ынхан бяртай байна. Тус намынхан ҮЗХ-ны хурлаа хийж, маргааш нь намын V их хурлаа шууд зарлаж, Монголын хамгийн том зааланд хуралдаж, нэр дэвшигчээ сүр дуулиантайгаар зарлалаа. Хэзээнээс шүтэж ирсэн цэнхэр өнгө бүхий нүсэр том тайз, Ерөнхийлөгчөө дэмжье телевизийн цуврал шторк, 21 аймгийн иргэдийн оролцуулсан дууны клип, хуралд оролцогчдын уриа лоозон гээд бүх зүйл нь шинэлэг, бас хөрөнгөлөг, мөнгөлөг байгааг нь илтгэж өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өнгөрсөн жилүүдэд хамтарсан Засгийн газрын болоод МАН-ын Засгийн газрын үйл ажиллагаанд тун зөв шүүмжлэл, чиглэл өгч ажилласан хэмээн толгой түрүүгүй магтаж, ҮХАА-н сайд Х.Баттулга “Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялалт байгуулах юм бол дахиад л бохир түүх давтагдана. Монголчууд алдаж онож 23 жилийн турш төөрч будилсны эцэст сайн цагийн эхэнд ирээд байгаа” хэмээн хатуухан сануулав. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч түүнийг амаа олохгүй магтаж, архинд халсан уу, яриандаа халсан уу ээрч түгдрэн байж Шударга Ерөнхийлөгч хэмээн цоллож амжлаа. Баабар буюу Б.Батбаяр “Дахин сонгомоор, дахин сунгамаар. Хийсэн юмтай, хүнд харуулах бүтээн байгуулалт хөгжлийг авч ирж байгаа” хэмээн уриалав. Харин УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тавьсан илтгэлдээ “Би хэн нэгнийг, улс төрийн хүчнийг муулахгүй. Гэхдээ нэг нь монгол түмний наадмын түрүү, нөгөө нь монгол түмний төрийн тэргүүн. Хүн чаддаг чаддаг юм аа хийх цаг нь ирсэн. Хөгжлийн цагаан моринд тушаа биш ташуур хэрэгтэй, Цагаан морины уяач нь АН-аас сонгогдсон ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байх ёстой” хэмээн ил тод дайрч, давшилж эхлэх нь тэр. ҮЗХ-ны хурлаас 100 хувийн саналаар гарч ирсэн Ц.Элбэгдорж намаасаа нэр дэвших эрхээ бас л зуун хувийн саналаар авч чадав. Тэрээр тун омголон байна. Ард түмэн зорьсноо гүйцээж, үр дүнгээ үзэх ёстой. Хэрэв өнгөрсөн дөрвөн жил зарим ажлаа хийгээгүй бол өнөөдөр юу болох байсан бол. Өнөөдрийн байдлаар хоёр Дорнод, таван Архангайтай тэнцэх газар нутгийн лиценз цуцлагдлаа. Үүнийг хийгээгүй бол өнөөдөр юу болох байсан бол. Хэрвээ бид авлигатай тэмцээгүй бол онгоцны тийз болгон дээр нэмдэг таван ам.доллар илрэх байсан уу. Авлигатай тэмцсэнээр 44 цэцэрлэг барих мөнгийг, 12 сургууль, гурван эмнэлэг барих мөнгийг илрүүлээд байна. Бусдыг муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй ээ, юу хийхээ л ярина би” хэмээн Ц.Элбэгдорж мэдэгдсэн. Гэхдээ түүний  хэлсэн “Бусдыг муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй ээ, юу хийхээ л ярина би” гэдэг энэ үгийг МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байхдаа хэлж байж. Өөрөөрхэлбэл “Өөрийгөө өмөөрөхгүй, өрөөлийг муулахгүй гэсэн уриатайгаар П.Очирбат Л.Түдэвтэй өрсөлдөж байсан юм. 

БИЕЭР Ч БЭЛЧЭЭРЭЭРЭЭ Ч ЯЛГААТАЙ НЭР ДЭВШИГЧИД


МҮАН-ынхан М.Энхсайханг сойно, МАХН бас л нэр дэвшигч гаргаж ирнэ гэж хөөрцөглөж байгаа ч ирэх Ерөнхийлөгчийн сонгууль Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын дунд явагдана. Энэ хоёр нэр дэвшигч тэнгэр газар шиг ялгаатай. Биеэр ч, бэлчээрээрээ ч тэс өөр.
 МАН-аас нэр дэвшихээр болсон Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль, 1990 онд Цэргийн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн хууль эрхзүйн магистр зэрэгтэй. Тэрээр 1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч даргаар ажиллаж байгаад 1999-2001 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж, захиралаар ажиллажээ. Харин улс төрийн карьераа Б.Бат-Эрдэнэ 2004 онд УИХ-ын гишүүнээр Хэнтий аймгаас сонгогдсоноор эхэлсэн. Түүнээс хойш тэрээр гурав дахь парламентдаа ажиллаж байгаа билээ. 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан. Түүнээс өөрөөр тэрээр ямар нэг сайдын албан тушаал хашиж байгаагүй юм. Байгаль орчны асуудлыг парламентад хөндөж тавьдаг гишүүдийн нэг. Монгол Улсын гавьяат тамирчин цолоор 1989 онд шагнуулж, Монгол Улсын дархан аварга цолыг 1990 онд хүртэжээ. Ингээд 1998 онд тэрээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Барагтай зүйлд хэл ам татлаад байдаггүй, хээгүй гүдэс гэх мэтээр түүнийг рекламдах байх.
Харин Ц.Элбэгдоржийн хувьд түүнээс тэс өөр. Тэрээр  1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Украйны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан. Англи, орос хэлтэй. “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинист, Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга, “Улаан-Од” сонинд сурвалжлагч, МоАХ-ны тэрүүлэгч,  “Ардчилал” сонины эрхлэгч,   АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн,  Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн,  Монгол Улсын Их Хурлын гишүүн, МҮАН-ын дарга, УИХ дахь “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Ардчилсан Намын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд асар олон алба хашиж явсан нэгэн. Түүнийг Ардчиллын гол бэлэг тэмдэг хэмээн рекламдахаар намынхан нь аль эрт бэлтгэл ажилдаа ороод байна.  Б.Бат-Эрдэнийн хувьд хөдөө орон нутгаас санал авч, хөгшчүүдийг өөртөө татаж чадна гэсэн найдвар бий. Тэгвэл Ц.Элбэгдорж хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Нийслэлээс санал цуглуулж, залуучуудыг өөртөө татахаар бэлтгэж байна. Ц.Элбэгдоржийн хурц дайчин үг, Б.Бат-Эрдэнийн аядуу намдуу байдал, АН-ынханы хөрөнгө хүч, Ардын намынханы хуучин гишүүдийн үүрэг роль энэ сонгуулийн ялагчийг тодруулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

ИРЭЭДҮЙН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ БОЛОРМАА НЭРТЭЙ БАЙХ НЬ

Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том намаас нэр дэвшиж байгаа хоёр өрсөлдөгч тэс өөр хүмүүс. Харин тэдний нэг зүйл адилхан. Ц.Элбэгдорж ч, Б.Бат-Эрдэнэ ч Болормаа гэдэг эхнэртэй. 

ХАЖИДСҮРЭНГИЙН БОЛОРМАА


Одоогийн Ерөнхийлөгчийн гэргий, Монгол Улсын тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа  1988 онд Украйнд сургуулиа төгсөн Монголдоо ирж Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасагт минералогич инженер, тасгийн даргаар 1994 он хүртэл ажиллаж байсан. Тэрбээр дөрвөн хүү төрүүлж өсгөсөн. Үүнийхээ хажуугаар нэг охин өргөж өсгөсөн буянтай нэгэн. Түүгээр ч барахгүй өнчин өрөөсөн хүүхдүүдийг асран хамгаалах төвийн “Бамбарууш” бүлгийг даан авсан.  Эмзэг давхаргын хүүхдүүдэд туслах “Болор” сан,  “Итгэл” Хавдаргүй Монголын Үндэсний Сан төрийн бус байгууллага зэрэг нийгмийн сайн сайхан, тусын төлөөх ажилд тэрбээр бусад орны тэргүүн хатагтай нарын адил ханцуй шамлан орсон нэгэн. Увс нутгаас гаралтай Х.Болормаа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх тийм ч дуртай биш, олон нийтийн арга хэмжээнүүдэд төдийлөн оролцоод байдаггүй нэгэн.

БАНДИХҮҮГИЙН  БОЛОРМАА


Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн гэргий Б.Болормаа. Бөхийн удамтай, спортод элэгтэй нэгэн. Гурван охины ээж энэ бүсгүй өдгөө “Аварга” дээд сургуулийн захирлаар ажилладаг. Философич, багш мэргэжилтэй тэрбээр спортод элэгтэй нэгэн. Гарбөмбөгийн спортын мастер зэрэгтэй.

БӨХИЙН ЭСРЭГ БӨХИЙГ НЬ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй болно. Тэгвэл АН-ынхан хуралдаж,  Ц.Элбэгдоржийн сонгуулийн менежерээр даян аварга, “Олимп” дээд сургуулийн захирал, “Монгол нохойн холбоо”-ны тэргүүн А.Сүхбатыг ажиллуулахаар болсон гэнэ. Ямартаа ч А.Сүхбат аваргад аймаг сум болгонд аваргыг дэмжих бөхчүүдээс урвуулж ажиллах шинэ үүрэг оногджээ. Харин А.Сүхбатад туслахаар гарьд Б.Гантогтох, заан Б.Ганбат нар ажиллахаар болсон сурагтай. Монголчууд бөхдөө хайртай. Үүнийг саяхан Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтын дүн АН-ынханд батлаж өгсөн. Сонгинохайрханчууд өөрсдийнх нь төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй аварга Д.Сумьяабазарт санал өгсөн. Тиймээс АН-ынхан Б.Бат-Эрдэнийн бөхийн цол чимэгт санал алдахаас айж,  бөхийг бөхийнх нь эсрэг ажиллуулахаар шийдсэн бололтой.

Ө.ЭНХТҮВШИНГИЙН РЕКОРД Н.Энхбаяр гэдэг хүнд насаараа даруулж, албан тушаалын бя...

Уншсан: 838
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 7
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN