Ах дүү нараа ажилтай болгож чадаагүй ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүдээ ажил хайж интернэтээр зар өгчээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Ах дүү нараа ажилтай болгож чадаагүй ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүдээ ажил хайж интернэтээр зар өгчээ

2013.05.10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Оргил өнгөрсөн хоёрдугаар сард “G портейн болон GRP55 молекулын хосолмол дахь гурван талт бүтцийн судлал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. АНУ-ын Виржиниагийн их сургуулийн Эм зүйн сургуульд Эмийн хими судлалын докторантурт суралцаж буй 27 настай хүүгийнхээ доктор болсон талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өглөө сайхан мэдээ сонслоо. Хүү маань докторын зэрэг хамгаалжээ. Эмийн хими судалж байна л гээд байсан...” хэмээн жиргэж байсан. Тэр ч байтугай “Хүү маань тун удахгүй эх орондоо ирнэ. Эмийн химийн докторыг ажиллуулах газар байвал хэлээрэй” хэмээн зар түгээсэн. Ямартай ч түүний зарыг “Монос” групп хүлээж авч, Ерөнхийлөгчийн хүүг ажилтай болгохоор шийдсэн гэнэ. Харин Ерөнхийлөгчийн ах дүү нар тун гомдолтой байна. Түүний төрсөн ах Ц.Арсландорж “Бид ах дүү наймуулаа. Би тав дахь нь. Манай Элбэгээ бид хоёрын дунд хоёр ч дүү бий. Би бага дүүгээсээ олон ах. Одоо жар хүрч яваа хүн шүү дээ. Дүүгээсээ аль эрт ажил амьдралдаа хүрчихсэн явсан хүн. Би дүүгээ хойно сургууль төгсч ирчихээд жагсаал цуглаан гээд яваад байхад нь санаа зовсондоо хамт явдаг байлаа. Хувьсгал хийх гэж яваад баригдахвий, өлсгөлөн зарлаж яваад өвдөх вий гэж, гэр бүл, үр хүүхдүүдэд нь дэм болъё гэж явж ирсэн. Сайд нарын зөвлөлийн Содном даргатай уулзах болоод төрийн ордонд өмсч орох костюм алга гээд ирэхэд нь хадгаламжийн дэвтрээ шавхаж байгаад шинэ костюм авч өгөөд л сууж байсан. Ардчилсан хөдөлгөөний эхний өдрөөс л жагсаал цуглаанд нь дүүгээ дагаж явж, АН-ын гишүүн болж байлаа. Ах нар маань хөдөө голдуу мал маллаж байсан хүмүүс. Одоо бүгд өндөр насны тэтгэвэртээ гарчихсан байгаа. Хамгийн том ах маань 72 настай хөгшин бий. Нэг ах маань бурхан болсон. Дараагийн ах маань Шар хаданд хоёр үнээтэй, үнээгээ эргүүлээд  л гэр зуур байдаг. Түүний дараагийн ах маань Балдорж гээд Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэгээд би. Миний доод талын хоёр дүү маань Эрдэнэтэд хувиараа ажил хийдэг. Нэг нь гэхэд Улаантолгойд төмөр зам руу орсон малыг тууж, тор татдаг ажил хийж байх жишээтэй. Бид ингэж л ажиллаж амьдарч ирсэн. Надад уул уурхайн лиценз байхгүй, тендер авч байсангүй. Энгийн дундаж амьдралтай хүн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл надад энэ ажлыг хийгээч, хамтарч ажиллаач гэсэн санал тавихад дүүгийн минь нэрээр ажил өгч байна гэж би бодоогүй ээ. Харин миний энэ салбарт мэдэх туршлага, мэдлэгийг маань хэрэглэхээр санал тавьж байна гэж бодсон. Надад ч тэгж хэлсэн. Миний ажил амьдралын ихэнх нь нийслэлийн хот тохижилттой холбоотой өрнөж, үргэлжилж ирсэн хүн. БЗД-ийн тохижилт үйлчилгээний газарт гэхэд хорь гаруй жил ажилласан. Байцаагчаас нь эхлүүлээд дүүрэгтээ газрынхаа даргын албыг хашиж ирсэн.  Амьдралынхаа олон жилийг хотыг цэвэр цэмцгэр байлгахад зориулж ирсэн гэж болно. Миний туршлага мэдлэг энэ салбарт хэрэгтэй юм байна, тэрийгээ ч хоёргүй сэтгэлээр гаргаж ажиллана гэж бодож байсан. Харамсалтай нь удаан ажиллаж чадсангүй. Гэхдээ би ажилласан нэг сарын хугацаандаа 1.5 тэрбумын өртэй компанийнхаа нэг тэрбумын өрийг дарж, сарын 250 мянган төгрөгийн цалинтай ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмүүлж чадсандаа сэтгэл дүүрэн явдаг юм. Бас Шархаднаас Улаанхуаран руу явдаг нэг км замыг нэг сарын дотор тавьж чадсан шүү. Манай хамт олон шөнө оройгүй зогсч байж тэр замаа тавьж байлаа. Миний хувьд дүүргээс нь эхлээд ажиллаж ирсэн хүний хувьд нийслэл хотоо өнгөтэй өөдтэй болгох их ажилд гар бие оролцох л хүсэлтэй байсан. Гэвч болсонгүй.”хэмээн тун их гомдолтойгоор ярьж явна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Оргил өнгөрсөн хоёрдугаар сард &l...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 22
123
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN