Жолооны үнэмлэх ажлын 20-25 хоногт багтаж гарна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга лавлах

Жолооны үнэмлэх ажлын 20-25 хоногт багтаж гарна

2012.07.05
Жолооны үнэмлэх ажлын 20-25 хоногт багтаж гарна

Сүүлийн үед иргэдийн гээсэн жолооны үнэмлэх Замын цагдаагийн газарт бөөгнөрөх болж, жолооч нар ч үнэмлэхээ эрж сурахын оронд гээсэн хэмээн шинээр авах нь олширчээ. Тэгвэл энэ байдлыг таслан зогсоох ямар арга хэмжээ авч байгаа болон үнэмлэхээ хаяж гээсэн тохиолдолд хаана, хэрхэн хандах, бичиг баримтаа шуурхай авч болох эсэх асуудлаар Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч Б.Сүрэнжаваас хариулт авлаа.

Өнгөрсөн тавдугаар сараас лавлагаа авдаг болсон

-Би жолооны үнэмлэхээ гээчихсэн. Гэтэл ажлаар хөдөө явах боллоо. Яаралтай авах боломж бий юү. Ер нь бол хэчнээн хоногт хэвлэлтээс гардаг юм бэ?

-Өмнө нь үнэмлэхээ хаяж, гээсэн тохиолдолд ажлын арав хоногт багтаан авдаг байсан. Харин өнгөрсөн тавдугаар сараас лавлагаа авдаг болсноор энэ хугацаа уртасч, ажлын 20-25 хоногт жолооны үнэмлэх гарч байгаа. Нэг үгээр, арав гаруй хоногоор нэмэгдсэн гэсэн үг юм.

-Би жолооны үнэмлэх, бичиг баримтаа машинаасаа алдчихсан. Харин одоо хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Эн тэргүүнд Замын цагдаагийн газраас лавлагаа авна. Мөн эрүүл мэндийн хуудас авч харьяа дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг дээр очиж бөглүүлнэ. Гэхдээ иргэд шууд очоод таамгаар ч юмуу цусны бүлгээ бөглүүлдэг, Гэтэл ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртлөө гэхэд жолооны үнэмлэх дээр бичигдсэн бүлгийн цусыг өөрт нь сэлбэх болно. Тиймээс цаг хожих, эсвэл залхуурснаас болж цусны бүлгээ таамгаар бөглүүлбэл таны өөрийн тань амь насанд аюултай гэдгийг жолооч нар хатуу анхаарах шаардлагатай. Ингэсний дараа үнэмлэхийн мөнгө мөн зарлуулсан төлбөрийг тушаасан баримтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, хоёр хувь цээж зураг зэргийг бүрдүүлэхэд болно.

ЗЦГ-ын харьяа 15 хэлтсээс шүүлгэдэг учраас лавлагаа авах хугацааг 10 хоногоор сунгасан

-Лавлагаа авдаг болсон нь ямар ач холбогдолтой вэ. Олон хоногоор саатуулж байгаа нь иргэдийг чирэгдүүлж, бухимдуулж байна л даа. Жолооны үнэмлэхгүйгээр автомашин жолоодох боломжгүй учраас олон хүн ажлаа алдаж байна. Энэ бүгдийг тооцож үзсэн үү?

-Лавлагаа авах болсон хэд хэдэн шалтгаан бий. Учир нь хаясан, гээсэн бичиг баримтыг олоод, буцаан олгодог олон лавлах, төв байна. Дээр нь замын цагдаагийн хэлтсүүдэд их хэмжээний жолооны үнэмлэх бөөгнөрсөн. Мөн жолооч нар давхар үнэмлэх авах нь элбэг болсон. Дахин үнэмлэх авснаар анх авсан нь хүчингүй болдог. Үүнийг мэддэггүй юм уу, мэдсэн ч хүсдэггүй юм уу дахин дахин авсаар 2-3 үнэмлэхтэй жолооч нар олширч байна. Энэ нь жолооны үнэмлэх хурдан хугацаанд амархан гардаг байсантай холбоотой. Энэ мэт зүйлийг арилгах үүднээс лавлагаа авдаг болгосон юм. Замын цагдаагийн газрын харьяа 15 хэлтсээр үнэмлэхийг шүүлгэдэг учраас лавлагаа авах хугацааг арав хоногоор сунгасан байгаа. Үүнд цаг хэрэгтэй нь ойлгомжтой.

-Би жолооны үнэмлэхээ хулгайд алдаад хагас сар болж байна. Шинэ үнэмлэх авахаар ЗЦГ-т бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Харин лавлагаагаар миний үнэмлэх гараад ирвэл яах вэ?

-Хэрэв шүүсэн газруудын аль нэгэнд тухайн хүний үнэмлэх нь байгаа тохиолдолд тэр газраас очиж ав хэмээн зааж өгдөг. Харин бүх газраас шүүлгээд гарч ирээгүй тохиолдолд шинээр хэвлэж өгнө. Таны жолооны үнэмлэх олдсон тохиолдолд та шинээр авах хүсч гаргасан өргөдөл, бичиг баримт, тушаасан мөнгөө эргүүлэх авах боломжтой.

Хэвлэх машин саатах тохиолдол одоо гарахгүй

-Байсхийгээд л жолооны үнэмлэх хэвлэх машин зогслоо, гацлаа гэх юм. Үүнийг нэг мөр болгон шийдэж болдоггүй юм уу. Үүнээс болж шинээр үнэмлэх авах, хуучин үнэмлэхээ солиулах, ангилал ахиулах гэсэн хүмүүст үнэхээр чирэгдэлтэй байна?

-Өмнө нь хэд хэдэн удаа тийм асуудал гарсан. Харин одоо бол хэвлэх машинд эвдрэл гарсан, эсвэл бэлдэц дууссан гэх ямар нэгэн саад байхгүй байгаа. Тэгээд ч зуны урин дулаан цаг ирэхээр шинээр жолооч болж байгаа, ангилал ахиулах, хаясан гээсэн, хуучин шар үнэмлэхээ солиулах зэрэг бүх төрлийн жолооны үнэмлэхийн захиалга эрс ихэсдэг. Учир нь хүн бүрийн амралт болж, олон хүн шинээр жолооч болдогтой холбоотой. Тиймээс үнэмлэх хэвлэх тал дээр бага зэргийн ачаалал үүсч байгаа ч зохицуулж яваа гэдгийг хэлмээр байна.

Сүүлийн үед иргэдийн гээсэн жолооны үнэмлэх Замын цагдаагийн газарт бөөгнөрөх бо...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 8
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN