Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол кино урлагийг дэмжинэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол кино урлагийг дэмжинэ

2011.12.08

\Монголын кино урлагийн өчигдөр, өнөөдөр\
Монголын кино урлаг наян жилийн түүхтэй. Бид бүгдээрээ киногоор хүмүүжсэний тод илрэл нь кинонд хэлэгддэг үг хэллэг өнөөдөр ч хэлц үг болж хувираад амь бөхтэй оршсоор  байна. Үер киноны  “гол гаргах” гэдэг үг хуурах, молигодох гэсэн утгыг илтгэнэ. Энэ үгийг Үер киног үзээгүй хүн ойлгоход бэрх.  Архинд зарагдаж гүйхийг “ Дарьбазардах” гэдэг бол  “ Ахаа намайг бодоорой”  “ Амь, амиа бодоорой” гэх зэргээр ярилцах нь хэвийн үзэгдэл. Түүгээр ч үл барам Дүлзэн гэдэг дүр бүр амьд хүн мэтээр төсөөлөгдөж Дүлзэн шиг амьтан хэмээн ярилцах нь бий. Бид багадаа Дүлзэн Дүлзэн гэж бие биенээ шоолж өсчээ. Хэрвээ үнэхээр Дүлзэн нэртэй нэгэн байдаг бол тэр хүнийг шууд л урвагч хэмээн ойлгож амьдрал нь хэцүүдэж ч мэднэ. Хуучин цагт киног төрөөс шууд дэмжиж санхүүжүүлж хийлгэдэг байсан болоод сайн кино төрдөг байсан болохоос алтан үеийнхэн агуу сайн байсан болоод л тэдний бүтээл урт настай байна гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Миний сайн таних Дожоодорж гуйн тэр үеийн олон киноны зохиолыг бичсэн байдаг. Тэрээр нэг удаа надад ярихдаа ”Аман хуур” киноны зохиолыг бичих даалгаварыг хотын захиргаанаас надад өгсөн.  Би  шагналд нь хотын төвд гурван өрөө байр авчсан гэж ярьж байж билээ. Тэднийх одоо ч тэр байрандаа амьдарч байгаа байх. Ингэж тэр үед киног дэмждэг байсан болоод чанартай бүтээлүүд гарч байжээ.  Хэрвээ өнөөдөр гурван өрөө байр өгнө гээд кино зохиолын уралдаан зарлавал сайн кино гарах нь дамжиггүй юм.  

Гэтэл өнөөдөр кино бол бизнэс зах зээл өөрөө зохицуулдаг юм гээд хөсөр орхижээ. Үүний хар гайгаар одоо зөвхөн инээдмийн кино л хийдэг болж. Инээдмийн киног муу гэж хэлэх гээгүй байна. Чарли Чаплин ч яг ийм жишгээр гарч ирсэн байдаг. Ядуу хэцүү амьдралаа мартах гэсэн ажилчин ангийнхан түүнийг нь үздэг байсан бөгөөд Чарли Чаплин өөрөө ч ядуу байсан болоод хямд төсрийг нь бодож богинохон кино хийдэг байсан юм билээ. Бид ийм замаар явж байгаа нь үнэн. Хэрвээ төрөөс ямар ч дэмжлэг үзүүлэхгүй бол хэн ч хүүхдийн кино, түүхэн бас хар тамхи ,архины эсрэг киног хийхгүй. Өнөөдөр кинонд хөрөнгө оруулж байгаа газруудын тэргүүнд архи пивоны үйлдвэрүүд жагсаж байдаг. Та бүхэн нэг кино үзээд гарахдаа  пивоны, архины реклам заавал үзээд гардаг. Тэгвэл Холивууд хүртэл төрийн зохицуулалтаар явдаг ажээ. Америк кинонд америкын төрийн далбааг таван удаа оруулах ёстой гэх мэтээр зааж өгдөг байна. Санаатай санаандгүй байдлаар төрийн далбааг тэд оруулдаг байна. Үүнийхээ шанд тэд төрөөс зохих шан авдаг ажээ. Ингээд харахаар бүх юмыг зах зээл өөрөө шийддэг гэж өөрөөсөө зайлуулдаг залхуу хүний үг худлаа болж таарч байна. Орос улсыг аваад үзэе. “Мосфильм” кино үйлдвэр саяхан яг манайх шиг дампуурсан байсан. Гэтэл өнөөдөр сэв хийтэл босоод иржээ. “Адмирал”, “Брестын цайз” гэх мэт маш олон киног төрөөс санхүүжүүлж хийлгэжээ. В.Путины ивээл дор “ Кино урлагийг дэмжих сан “ байдаг нь  киног ивээлдээ авч бодлогоор дэмжиж байна.   Ленин киногоор хувьсгал хийсэн гэхэд хилсдэхгүй, Адолф Гитлер ч киног анхаарлынхаа төвд авсан байсан. Энэ олон түүхийг гуйвуулсан кинонуудаа Орос орон засаад эхэлчихлээ. Түүхэн кинонд Путин хөрөнгө мөнгө хайрлахгүй үй олон кино хийлгэжээ.  Тэгвэл өнөөдөр манай улс төрчид бид телевизээр л гараад байвал болоо. Тэр кино яахав гэж бодоод өдөр бүр шахуу шинэ телевиз гаргаж ирээд л сууж байна.

Энэ олон телевизын ард нэг нэг улс төрч эсвэл улс төрийн хүчин байдаг.  Сүүлийн хорин жилд нэг ч хүүхдийн кино хийгдээгүй гэхэд болно.  Уг нь хоёр ч бил үү дээ хүүхдийн кино хийж үзсэн боловч ашиг олохгүй болохоор тэгэсгээд зогссон.  Улс төрчид цөмөөрөө хүүхэдтэй . Тэгээд тэд дэлгүүрээс Харри Поттерийн хулхи дв ди л авч өгч хүүхдийнхээ амыг нь хаадаг байх. Хаана байна өнөө хүүхдийн төлөө “ За “ гэж хэлцгээе гээд байсан.  Асар их өртөгтэй түүхэн кинонд төрөөс тусламж үзүүлэхгүй  л байна. “Үхэж үл болно” кинонд л засгаас  хоёр зуун сая төгрөг өгсөнийг эс тооцвол шүү дээ. Чингис хааныхаа тухай кино хийх гээд зүдэрч яваа уран бүтээлчид олон байна. Гэтэл япон, орос гээд гадныхан Холивуудын жүжигчдыг хүртэл тоглуулаад их хааны тухай кино хийсээр байна. Манай “Нууц товчоо”-г гол болгосон Хятадын олон ангит “ Чингис хаан “ киногоор бид түүхээ ойлгож мэдэж өвөр монголын нэг жүжигчинг бараг л жинхэнэ Чингис мэтээр харж хүмүүжиж байна. Нууц товчоогоо хүн бүр унш айл бүр гэртээ зал гэж зарлиг хүртэл гаргаад хэрэгжээгүй байхад Хятадын хийсэн киноны ачаад жоохон хүүхэд ч нууц товчоогоо мэддэг болсон. Би Би Си ,Эн эйч кэй телевизын хамтран бүтээсэн баримтат киноноос өөрсдийнхөө түүхийг сурч сууна. Хэрвээ энэ ходоодонд тараагаад байгаа хорин нэгэн мянган төгрөгийг толгойд зарцуулсан бол хэдэн зуун сайхан кино гарах байсныг та нар бодож үзсэн үү? Гишүүн бүр тэрбум төгрөг авсан мөртлөө хэн нь  кино урлагт цөөн хэдэн цаас өгсөн юм бэ? Зах зээл бүхнийг шийднэ гээд өөрөөсөө түлхэж залхуурч суугаа юм биш үү? Өнөөдөр сая хүнтэй хотод гуравхан кино театр байна. Тэгвэл социализмын үед дүүрэг болгон театртай байсан.  Энэ театрууд Христын сүм, Хөрөнгийн бирж, баар сав болж хувирсаныг бүгдээрээ харж байгаа шүү дээ.Театр бол бизнэс, америкт хэдэн зуун мянган кино теарт бий. Ядаж кинонд мөнгө оруулах дургүй юм бол театр бариач ээ. Тал мөнгийг нь зүгээр л хураагаад авчихдаг бизнэс шүү дээ. Харин ч  Солонгосууд энэ бизнэст анхлан хөрөнгө оруулсаны ачаар өнөөдөр бид дэлхийн жишиг кино театртай болжээ. 

Хэрвээ би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн оронд байсан бол давын түрүүн кино урлагийг дэмжих байсан. Гаднаас кино наадмаас шагнал хүртсэн хэдхэн хүн бий. Үүний дотор энэ илтгэлийг тавьж байгаа би ч багтана. Найруулагч С.Бямбасүрэн Герман улсын ивээлд орж шагналаа ч авч киногоо ч хийж сайн нэртэй явна.  Би  дэлхийн наадмуудаас 23 шагнал эх орондоо авч ирээд муу нэртэй л болсон нэгэн. Сая л нэг сайн продюсертэй таарч “ Бодлын хулгайч” нэртэй кино хийлцлээ.  “Нохойн орон” кинонд ажиллаж байсан С. Бямбаа өнөөдөр “Хүсэл шунал” киногоороо мөн л гаднаас шагнал хүртсэн ч энэ төр засаг огт тоогоогүй.  Уг нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий сайд байхдаа 1998 онд гаргасан засгийн газрын 197 тоот тогтоол гэж бий. Энэ тогтоолоор шагнал хүртсэн нэг ч киноныхон байхгүй. Надад өгөхгүй байж болноо. Оскарт хүртэл нэр дэвшсэн С.Бямбасүрэнд яагаад өгч болдоггүй юм бэ? Энэ бол дээдэс кино урлагт яаж хүйтэн цэвдэг ханддагийн хамгийн тод жишээ юм. Надтай хамт “Нохой оронг” хийсэн Бельгийн найруулагч Петер Бросэнс дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэнийхээ төлөө төр засгаасаа Хүндэт легионы одонгийн дайтай “ Фонске” хэмээх шагналыг хүртсэн билээ.      “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино ” гэсэн үг байдаг. Үнэхээр ч тийм болоод өнөөдөр дэлхий дахин киногоор амьдарч байна. Огт дэмжлэггүй байхад бид гадны наадмаас шагнал хүртэж чадаж байна.  Хэрвээ дэмжээд өгвөл монголчууд Дэлхийг шуугиулсан кино хийж чадна гэдгийг нотолчихсон юм биш үү. “Таван толгой” ,”Оюу толгой”-гоос илүү толгой монголуудад бий. 

Гэтэл булчин шөрмөсөөрөө амжилт гаргасан тамирчидаа дэмждэг хирнээ толгой тархиараа дэлхийд амжилт гаргасан хэдхэн хүнээ огт тоодоггүй ийм орон дэлхийд ганцхан байдаг. Энэ бол манай орон юм. Албан тушаал эрх мэдэл хэдхэн жилийн настай, авъяас билэг алдар хүртсэн  кино урт настай байдаг билээ? Манай кино урлаг төдийгүй дэлхийн тавцанд гарсан хүмүүсийн ард манай төр засаг биш гадаадынхан байдаг нь их хачин. Сумочидын ард япончууд боксчдын ард англи , солонгосууд байдагчлан “Ингэн нулимс”-ын ард Германчууд,  “Нохой орон”-ы  ард Бельгичүүд  зууны манлай “ Цогт тайж”,  “ Дайсны цэргүүдээ сонсцгоо”, “ Төгсгөл” гээд олон киноны ард оросууд “ Мандухай цэцэн”-ий ард япончууд байсныг бид бүгд мэднэ. Монгол киног яагаад монголын төр дэмждэггүйг би ерөөсөө ойлгодоггүй. Хүний хөгжил сан гэж байгуулаад мөнгө тарааж болоод байгаа хирнээ жинхэнээсээ хүнийг хөгжүүлдэг кино урлагийг яагаад дэмждэггүйг би бас ойлгохгүй байна. Урлагийг гуравхан төрөлд хуваадаг уран зохиол, уран зураг, хөгжим гэж энэ гурван төрөлийг бүгдийг нь багтаасан урлагыг кино урлаг гэдэг юм.  “Сайн ану миний багш муу ану бас миний багш ” гэсэн хуучны үг бий хуучин цагт кино урлагыг дэмжиж байсан нь сайн багшын үлгэр одоо цагт огт дэмжихээ больсон нь муу багшын үлгэр билээ.  Чи өөрөө кино үзэх дуртай л юм бол чи түүнд ямар нэгэн тус хүргэх хэрэгтэй.  Бүх урлагийн дотроос хамгын чухал д кино боловч хамгын үнэтэй бүтдэг нь кино юм.  Тийм болоод өнөөдөр киночид бид яаж хямдхан кино хийх вэ гэж бодож явсаар зохиогчын кино л хийж байна. Өөрөө хийж чадахгүй бол өрөөлийг хийхэд тусал. Тэгвэл чи үзэж баясах кинотой болно. Монгол улсынхаа далбааг  ч дэлхийн тавцанд өргөх болно. Уг нь хөөрхий бас хэдэн цаас төсөвлөдөг гэж сонссон.  

Гэтэл тэр мөнгөөр нь кино хийсэн хүн энэ дунд сууж байгаа гэж би бодохгүй байна. Хэнд өгөөд хэн нь дундаас нь цавчаад юу гардаг юм бэ бүү мэд.  Бид  энэ жил тусгаар тогтнолынхоо зуун жилийн ойг тэмдэглэх гэж байгаа хирнээ түүнийг нь гардан удирдсан Богд хаанаа эсэргүү яр тэмбүүтэй нэгэн гэж үзүүлсэн киноогоо саяхан болсон улс тунхагласныхаа баяраар ч үзээд л сууж байна. Манай улс коммунист үзэл суртлаас хорин жилийн өмнө салсан гэж яридаг хирнээ коммунист киноогоор бүхэл бүтэн үеээ хүмүүжүүлсээр л байлаа. Би өөрөө сэтгэл гаргаад саяхан төрийн шагнал хүртсэн О.Батчулууны удирдлаган дор “ Богд хааны үр сад “ баримтат кино хийсэн.  Иймэрхүү л байдлаар бид тусгаар тогтнолынхоо зуун жилийг тэмдэглэх гэж байна. Монголын кино урлагийг монгол төр дэмжих цаг хэдийнээ болжээ. Үүнийг хэрэгжүүлэх ерөөсөө хэцүү биш юм. Архи пиво, спиртын үйлдвэрүүд заавал жилдээ хоёр киног санхүүжүүлэх ёстой гээд хуульчилчихад л өөрөө яваад өгнө. Кино урлагийг дэмжих сан гэж байгуулаад түүндээ төрийн оролцоотой хөрөнгө татаад  жил бүр заавал хийх киноны сэдэв заагаад киночдын дунд ил тод тендэр зарлахад л энэ өөрөө яваад өгнө. “Хүний хөгжил” сан гэж бий хүнийг ходоодоор нь хөгжүүлдэг юм уу зүрх сэтгэл , тархи толгойгоор нь хөгжүүлдэг юм уу? Энэ тараагаад байгаа хорин нэг мянгаасаа таван мянгыг нь л кинонд оруулъя гэхэд Монгол хүн бүр за л гэнэ.  Ингэхэд л арван гурван тэрбум таван зуун сая төгрөг гараад ирж байгаа биздээ.  Бидэнд мөнгө босгох үй олон аргууд бий тийм ч болоод өнөөдөр бид яаж ийгээд кино хийгээд л байгаа биз дээ. Гагцхүү төрийн зүгээс сэтгэл л дутаад байна.  Энэ улсын зөвөлгөөнөөр бид ийм шийдэлд хүрэх хэрэгтэй.  Ингэж чадвал манай монголын кино урлаг дэлхийд гарахад бэлэн болсон байна.
Кино зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх Киночдын улсын зөвлөлгөөнд таьсан илтгэл

Монголын кино урлаг наян жилийн түүхтэй. Бид бүгдээрээ киногоор хүмүүжсэний тод...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN