Монгол Улс гар утас хэрэглэгчдийнхээ хувиар дэлхийд тэргvvлдэг гэдгийг гадаадын болон дотоодын хэд хэдэн судалгаа тогтоожээ. 2002 онд манай оронд 235 мянган хvн гар утас хэрэглэдэг байсан бол өдгөө энэ тоо 2.5 саяд хvрчээ. Энэ нь хvн амын 90.3 хувь гэсэн vг. 2.7 сая гаруй хvн амтай манай орны хувьд дээрх vзvvлэлт өндөр тоо юм. Нэг хvнд оногдох газар нутаг, таван хошуу малаар тэргvvлдэг манай орон бас нэг зvйлээр дэлхийд тэргvvлэх болов. Гар утасны хэрэглээ Монгол төдийгvй гадаадын орнуудад өдрөөс өдөрт нэмэгдэж, дэлхийн 6.9 тэрбум хvний таван тэрбум нь өдгөө гар утас барьж байна. Харин гар утас хэрэглэгчдийнхээ тоогоор Монголын дараа Тайвань, Люксенбург, Хонконг зэрэг улс жагсдаг аж.
