Могойн чуулганд оролцох гээд 16 могой зэрэгцээд явж байжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Могойн чуулганд оролцох гээд 16 могой зэрэгцээд явж байжээ

2011.09.22
Хэдэн жилийн өмнө нэгэн настан бууралтай уулзаж ярилцаж билээ. Түүний нэрийг Г.Гомбо гэнэ. Тэрбээр 40 шахам жил төрийн захиргаа болон хяналтын байгууллагад ажилласан хүн. Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Ардын хянан шалгах хорооны даргаар олон жил ажилласан бөлгөө. Түүнтэй нэгэнтээ уузан ярилцаж суухдаа: 
- Танд хамгийн их баярласан болон гомдож ч гэх юм уу, сэтгэл дундуур байдаг зүйл юу байдаг вэ? гэж асуухад:
- Би сумын захиргааны нарийн бичгийн даргаас эхлээд 30 гаруй жил удирдах ажил хийхдээ үүрэгт ажлаа шударгаар хийж гүйцэтгэж ирсэн гэж өөртөө итгэлтэйгээр хэлж чадна. Хяналтын байгууллагын 60 жилийн ой 1982 онд боллоо. Тэр ойгоор МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Жалан-Аажав Төрийн ордонд хүлээн авч “Алтан гадас" одон гардуулахад маш их баярласан. Харин төр, нийгмийн оршин тогтнолын үндсийн үндэс болсон хяналт шалгалтын бүхэл бүтэн системийг 1990 оны 10-р сард татан буулгаж олон арван шударга ажилтныг ажилгүй болгосонд одоо болтол гайхаж, гомдож явдаг гэж билээ.
- Таныг ер нь их хатуу талдаа хүн. Төрсөн дүүгээ машинд суух хугацаанаас хожимдлоо гээд алгадаж байсан гэлцдэг. Тэр хэр ортой үг вэ? гэхэд:
- Үнэн үнэн. Би 14 удаа аймагт цэрэг хүргэсэн хүн. Нэг удаагийн цэрэг татлагаар цэрэгт явах залуучуудыг нэгдлийн гуанзанд хооллоод машинд суулгатал манай дүү алга. Байгаа айлыг нь сураглаад очтол үеийнхээ хэдэн залуучуудтай шил архи тавьчихсан сууж байдаг байгаа. Ийм үед уудаг юм уу, чи! гээд дүүгээ алгадчихлаа. Тэгэхэд үг дуугүй бүгд босоцгоож билээ гэв.
- Алба хашсан хугацаанд тань тохиолдсон сонирхолтой бөгөөд сургамжтай зүйлс олон л байгаа биздээ? Гэж цааш лавшруулан асуувал:
- 1967 оны 11-р сард Хөвчийн нуруунд их цас орлоо. Бидний дөрвөн хүн 12 тэмээтэйгээр айлуудыг цаснаас гаргах ажилд томилогдон хоёр хэсэг болон ажилласан юм. Малын их эмч М.Дүгэрсүрэн /Хожим нь малын гавъяат эмч болсон/ бид хоёр О.Даваа гэдэг айлын том гэр, малыг цас нимгэнтэй Цахир энгэр гэдэг газарт буулгаад сүүлчийн гэрээ зургаан тэмээнд ачаад шөнө 03 цагийн үед хөдөллөө. Хэсэг явтал Даваа гуай байдаггүй. Шуургатай бас битүү будантай байсан тул бид хоорондоо төөрчээ. Гэтэл гэнэт тэнгэр дуугарах шиг болж, цахилгаан цахин бидэн дээр гал унах мэт болов. Тэгтэл төдхөн тэнгэр цэлмэж бид бие биентэйгээ уулзлаа. Ингэж өвөл тэнгэр дуугарч, цахилгаан цахихыг үзэж билээ. Цааш явтал шуурганы хүч улам ширүүсч, хүйтний эрч чангарлаа. Ачаатай нэг тэмээгээ цасанд унагачихаад гаргаж чадалгүй нилээд удлаа. Гэтэл Дүгэрсүрэн маань “Би одоо үхэх нь” гээд чичирч зогсов. Түүнийг осгосныг мэдээд даханд битүү хулдаж цасаар хучиж авлаа. Энэ хооронд тэмээнийхээ ачааг буулгаж байж цаснаас гаргав. Маргааш нь бага үдийн алдад нүүр гараа нилээдгүй хөлдөөчихсөн амьтад айл бараадаж амьд мэнд гарсандаа баярлачихааж билээ. Тэгэхэд осгосон хүнийг битүү хучих нь сайн гэдгийг ойлгож авсан юм.
Бас нэг сонин юм яръя. Нэг жил Уртын голд хадланчдын бригад хариуцан ажиллаж байлаа. Гэтэл нэг өдөр идэшний хэдэн ямаагаа уул өөд гаргаад алдчихлаа. Хойноос нь гүйж явтал гэнэт олон могойтой таарчих нь тэр. Эхлээд айж эгдүүцсэн. Их эвгүй юм билээ. Хэсэг тайвшраад тоолбол 16 могой нэг чиглэлд зэргэцээд явж байв. Бодвол өнөөх “Могойн чуулган” гэдэг л тэр байх. Өөрөөр хэлбэл чуулгандаа оролцох гээд явж байсан нь тэр биз гэж гэж ярьж билээ.

Д.Сэрээтэр

Хэдэн жилийн өмнө нэгэн настан бууралтай уулзаж ярилцаж билээ. Түүний нэрийг Г....

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN