Тал нутгийн Нүүдэлчин Халимагууд Эх нутаг Монгол руугаа тэмүүлсэн түүх
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Таны амралтанд

Тал нутгийн Нүүдэлчин Халимагууд Эх нутаг Монгол руугаа тэмүүлсэн түүх

2011.09.06
1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх vед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав.  Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Тvвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов. Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нvvдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгvй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг тvмэн шаналан тvгшив.
Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чөлөөтэй шvтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.
Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун цөлөөс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн өөрсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.
Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мөхөх.
Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн төрөлхтөний тvvхэнд гарсан өөр нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.
Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мөрний нөгөө эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх өвөлжөө, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн тvймэр асчээ.
Энэ мөчийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. тэр өдөрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал өгчээ.
Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангvй. Нvvдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мөс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа.
Цас хөлдөж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.
Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.
Эцэс төгсгөлгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас өөр аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. Өвгөчvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мөч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй өмнө дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.
Хvvхэд, хөгшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.
Голын эрэг рvv дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй байж. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.
Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.
Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг өөр дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина өршөөх нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Дорно зvгийг зорин vтэр тvргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын өмнө хөлдөж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.
Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бvрэн бvсэлжээ. Халимаг эрчvvд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.
Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. Өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хvн живж vхэв.
Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рvv буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.
Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.

1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх vед Волга мөрний эрэг дээ...

Уншсан: 1143
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN