Бидний мэддэг атлаа мэддэггүй молтогчин туулай
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Бидний мэддэг атлаа мэддэггүй молтогчин туулай

2011.08.29
Нарантуул худалдааны төвийн худалдаачдын төмөр торон саван дотор бүлтэлзэн буй бяцхан бүжингүүдтэй тааралдсан хэн ч өхөөрдөн баясна. Молтогчин туулайн тэрхүү хөөрхөн үрээр бичил арилжаа хийгчдээс  "Ямар үүлдрийн молтогчингууд вэ" гэж асуухад тэдний зарим нь "Молтогчин" гэснээ чимээгүй болцгооно.  Овсгоотой нэг нь их л мэдэмхийрч "Энэ бол хээрийн зэрлэг туулайн эрлийз, чандган цагаан. Аа, эдгээр нь манайхны бабушка үүлдрийнх,, гэх зэргээр хээв нэг бурж гарна. Юмны учир мэддэг хүнд бол энд иймэрхүү хөгийн яриа хөвөрсөөр удаж байгаа бололтой. Нялх бүжинг худалдан авагчдын ихэнх нь хүүхдүүд. Тэд амьд ,,Тоглоомд” үнэн голоосой дурлах ажээ. Чухамдаа ямар амьтан авч байгаагаа тэр бүр сайтар ойлгодоггүй нь худалдаачдын дээрх ярианаас ч илүү харамсал төрүүлнэ.
Ер нь молтогчин туулайн сүрэг анх хаана үүссэн юм бэ?Балар эрт цагаас эх дэлхийн хаа сайгүй тэнүүчилж явсан эл мэрэгч амьтны дээд өвөг өдгөө Канад, Украйн зэрэг цөөн улсад бий. Европоос гаралтай гэгддэг түүнийг испаничууд манайх гэж уул алдахад францчууд ч тэдэнтэй булаалдах аятай манай орны уугуул амьтан гэх. Тэгэхээр бидний төсөөлдөг өнөөх хээрийн бор туулай яавч биш байх  нь ээ. Туулай гэдэг нэг овогт багтдаг хоёр өөр амьтан аж. Хоорондоо эвцэлдэн үр төл гаргадаггүй тул энэ хоёрын дундаас төрсөн эрлийз молтогчин гэж огт байхгүй.
Манай гаригийн тав дахь тив Австралийг бараг тэр чигээр нь цөлжүүлэх шахсан гашуун ул мөртэй молтогчин туулайн намтар маш арвин, сонирхолтой.  
1788 онд Австрали руу нүүсэн хүмүүс үслэг таван амьтан тээж очсоны нэг нь молтогчин туулай байлаа. Гэвч 70 гаруйхан жилийн дараа молтогчингуудтай дайн зарлахад хүрсэн түүхтэй. Мөн Хятад улс руу ч молтогчингийн сүрэг ,,Довтолж” эртний монголчуудын “бариулсан” алдарт цагаан хэрмээс дутахааргүй төмөр торон хашаа босгуулж амжсан байна. Онгон дагшин байгалийн өвсийг орвонгоор нь цөлмөж орхидогоороо молтогчингууд ингэж бэхлэлт хийхэд хүргэжээ.
Мөн үүнээс ч өмнө аврага том биетэй молтогчин туулай амьдарч байсан баримт бий. Австралийн цөлөөс 1953 онд Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Стиртон арслан заанаас ч олноор сүрэглэн бэлчиж байсан дипротодонт гэгч аврага молтогчин туулайн мянга гаруй араг яс олсон юм. Дипротодонт нь байгал эхийг хайр найргүй цөлмөснөөр өөрсдийгөө тийнхүү хөнөөсөн байна.
Хүмүүст олон талын ач тустай молтогчинг гаршуулж тэжээсэн анхдагчид гэвэл испани, францчуудыг нэрлэж болох юм. Харин манай хойд хөрш Орост 10, 11-р зууны үеэс зэрлэг молтогчингийн сүрэг үржиж эхэлжээ.  Анчид сайтай тул Австралид өрнөсөн “дайн” энд давтагдсангүй. Молтогчингийн гоёмсог үс, амтлаг мах орос анчдын нойрыг хулжуулж байсан болов уу. Удалгүй бараг устаж үгүй болохдоо тулж, хожим 20-р зууны эхээр Европоос аль хэдийнээ хүний гараас хооллодог болчихсон хэд хэдэн үүлдрийн молтогчин авч үржүүлж эхэлжээ. Үүнээс хойш тэд молтогчингийн шинэ шинэ үүлдрийг гаргасаар байлаа. Хятадууд ч мөчөөгөө өгөлгүй өөрийн гэсэн үүлдэр угсаатай болжээ. Энэ мэтээр олон улс оронд молтогчинг махны, мах-арьсны, ноолуурын чиглэлээр улам чанаржуулж 70 гаруй үүлдэртэй болоод байна.   
Оросууд аль эрт устаж үгүй болсон мөргөлч хулгана буюу шиншилла гэдэг мэрэгчийн нэрээр хүртэл шинэ үүлдрийн молтогчингоо бэлэгшээн нэрлэсэн нь бас сонин. Бурханы бүтээл л ийм тансаг байдаг болов уу хэмээн мухар сүсэгтнүүд тухайн үедээ шиншиллийн арьсны өмнө ёстой бөхөлзөж байсан гэдэг. Мянга таван зуугаас таван мянган метрийн өндөрт хадан хясаан дунд амьдардаг мөнгөлөг саарал зүстэй энэ өчүүхэн жижиг хулганын 300 гаруй арьсаар эртний баячууд дээл хийн гангарч, усанд ордог алтан баннаасаа илүү үнэ хүргэн худалддаг байв. Юун нөгөө минж, булга, халиу. Хажууд нь бараадах ч үгүй. Үснийх нь сор тавин хэсэгт задарч гялтганасан мөн ч чамин амьтан байжээ. Дэргэд нь алт хүртэл өнгөгүй мэт харагддаг гэвэл арай дэгэсдүүлсэн болох биз. Гэхдээ л онцгой арьс, үстэйг судлаачид нотолсон юм. Харамсалтай нь Өмнөд Америкийн Андын нурууны ян сарьдагт олноороо байсан шиншилла Испанийн далайчдын гараар Европ руу ачигдсаар нэг мэдэхэд сүйрэлтэй нүүр тулаад байлаа. Аз дайрч Боливи, Перу, Чили зэрэг улс орнууд шиншиллийн арьс экспортлоход хориг тавиагүй бол өдийд үлэг гүрвэлийн өндөг шиг хааяа газрын гүнээс ганц нэгээрээ олдож бөөн шуугиан дэгдээх байсан болов уу.  
Молтогчингийн зарим түүх ийнхүү санаанд оромгүй хулганатай холбогдох ч яахав, зөвхөн сонирхуулах төдий зүйл. Харин монголчуудын хувьд 1950-иад оны сүүлчээс Оросын шиншилла, аварга цагаан, аварга саарал зэрэг мах-арьсны чиглэлийн үүлдрийг оруулж ирэн цөөн тоогоор үржүүлж байлаа. Малыг малчдад нь өгсөн зах зээлийн харилцааны савалгаанд молтогчингууд эзэнгүйдэж, хээрийн бор туулайтай хүртэл “нийлэхээ” шахан, сүүлдээ хүүхдүүдийн амьд тоглоом наадгай төдийхөн болжээ. Уг нь молтогчин туулайн мах хүний биед 90 хувийн шингэцтэй, бүхэлдээ эмчилгээний чанартай. Тэгвэл үхрийн махны дөнгөж 60 хувь нь хүний биед шингэдэг. Молтогчингийн өөх тослог зэрлэг туулайныхаас даруй 7- 17 хувиар их, илчлэг нь 1600-2581к.калори байдгаараа онцлог. Ноолуурын гарцаараа монгол ямааныхаас бараг 50 граммаар илүү гээд молтогчингийн давуу талуудыг тоочоод байвал зөндөө л юм бий. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр Монголоос өөр молтогчин туулайн махыг хүнсэндээ хэрэглэдэггүй улс орон дэлхийд бараг байхгүй.

Нарантуул худалдааны төвийн худалдаачдын төмөр торон саван дотор бүлтэлзэн буй ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN