Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 50 км авто зам шинээр барина

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /2023.02.28/ Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт “Дэлхийн банк нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай хөгжлийн олон бүтээн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж явдаг. Тэр дундаа зам, тээврийн дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ.

Энэ удаагийн Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” нь зам, тээврийн салбарт Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг. Хэлэлцээрийг УИХ-аар батлуулахад удаашралтай байгаа ч миний бие төслийг цаг алдалгүй эхлүүлж, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлүүлэхэд бололцоотой бүхий л арга хэмжээг авна гэсэн байр суурьтай  байгаа” хэмээн хэллээ.

Төслийн хүрээнд улсын чанартай нийт 311 км авто зам болон таван байршилд төмөрбетон гүүрийн их засвар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 15 км авто зам, Архангай аймгийн Булган сум хүртэлх 35 км авто замын ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Дэлхийн банкны төлөөлөгчдийн зүгээс төслийг шуурхай хэрэгжүүлэхэд холбогдох яам, төрийн байгууллагууд нэгдсэн ойлголттой байх, Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх хугацаа богино тул төсөл хэрэгжүүлэх нэгж, удирдлага, багийг томилох, дадлагажуулах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Хоёр тал цаашид хамтран төслийн нэмэлт судалгааны ажил хийх, байршлыг тодорхой болгох, холбоотой заавар, зөвлөмжийг боловсруулахаар тогтлоо. Мөн хуурай боомт байгуулахад шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулах, туршлага судлуулахад Дэлхийн банкнаас техникийн болон бусад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·      “Эрдэнэс-Тавантолгой Хувьцаат Компанийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”-ийн талаарх Үндэсний аудитын газрын гүйцэтгэсэн аудитын тайлан

·      Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонсох

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

·      Бусад

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Хууль зүйн байнгын хороо

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

·      Бусад

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох