Бидэнтэй нэгдэх

Цаг үе

БНЧУ-д богино хугацааны зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Огноо:

,

Бүгд Найрамдах Чех Улсад богино хугацааны зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Тус Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтныг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлалаа.

Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр саруудад зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

- Сургалтын төлбөр

- Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)

- Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй. Үүнд:

- Олон улсын тээврийн зардал

- Виз олголттой холбоотой зардлууд

- Даатгалын зардал

Тавигдах шаардлага

- Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан, 18-аас дээш настай Монгол Улсын иргэн;

- Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй байх: Ерөнхий суурь хөтөлбөрөөр чех хэлийг судалсан байх, эсвэл чех хэлний тодорхой мэдлэгтэй, хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх

Бүрдүүлэх материал

- Цахим өргөдлийн маягт /Энд дарж татаж авна уу/

- Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт

- Гадаад паспорт

- Англи хэл эсвэл Чех хэлний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо

Өргөдлийн маягтыг зөвхөн Англи эсвэл Чех хэлээр бөглөнө.

- Зуны сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дээрх материалуудын хамт 2023 ОНЫ 02 САРЫН 24-НЫ ДОТОР Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлнэ үү.

Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авах боломжтой.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Ойд төөрсөн хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “13 настай, эрэгтэй хүүхэд модруу ороод төөрсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс 20 алба хаагч, хорооны Засаг даргын Ажлын албаны ажилтнуудтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 цагийн үед төөрсөн хүүг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойн гүнд 1 километрийн зайтай байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Иргэд Та бүхэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэдэнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 06-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.


 

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

2023 оны зургаадугаар сарын 06-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнблчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ . Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 17-19 хэм дулаан байна.


2023 оны зургаадугаар сарын 07-ноос зургаадугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 8,9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 10-нд  Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох