Улстөр нийгэм
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд өнөөдөр 77 гэрчийг дууджээ
УИХ-ын "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо"-оос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-д өнөөдөр 11 компанийн зээлд холбогдуулан 77 гэрчийг дууджээ.
Үүнд:
1. Сэлэнгийн грэйфорд ХХК 2. Изинис эйрвэйз ХХК 3. Пирамид орд ХХК 4. Сод монгол групп ХХК 5. Сонгоулд ХХК 6. Түгээмэл түмэн хишигтэн ХХК 7. Геологийн төв лаборатори ТӨҮГ 8. Монгол микрон кашмер ХХК 9. Комплант ХХК 10. Макс рөүд ХХК 11. Монполимет ХХК 12. Петролуем продакшн ХХК |
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
-
Цаг үе2022/04/20
Энэ долоо хоногт ажиллах шинижлгээний цэгүүд
-
Урлаг спорт2019/06/24
“Торгоны зам” авто ралли Монголын газар нутгаар дамжин өнгөрнө
-
Цаг үе2023/11/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
Үзэл бодол2023/01/09
Сүлжээ дэлгүүрүүд “Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-...
Сэтгэгдэл