Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Гар урлаачдын бүтээлийг олон улсын зах зээлд гаргана

Огноо:

,

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд нийслэл болон хөдөө орон нутгийн гар урлаачдын 2000 гаруй бүтээлийг дэлгэсэн арга хэмжээ болж байна. 

Соёлын яам, “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-тай   хамтран “Уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээг зохиож байгаа юм. Энэ хүрээнд гар урлаачдыг чадавхжуулах сургалт хэлэлцүүлэг мөн болно. Соёлын сайд Ч.Номин энэ талаар  “Энэ удаагийн цогц арга хэмжээний хүрээнд гар урлаачдынхаа бүтээлийг бүтээгдэхүүн болгох, үйлдвэржилтэд шилжихэд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт түлхүү чиглэсэн. Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн бүтээлүүдээс хөгжүүлэлт, бойжуулалт хийж олон улсын зах зээлд гаргахад анхаарч байна. Гар урлаачдын бүтээл бүтээгдэхүүн болж эдийн засгийн эргэлтэд орсноор олон улсын зах зээлд гарах боломж бүрдэх юм. Цаашлаад 2023-2024 оныг аялал жуулчлал, Монголд зочлох жил болгож байгаа. Тэгэхээр Монголыг зорих аялагч, жуулчдын тоо нэмэгдэнэ. Энэ утгаараа монгол ахуй соёлоо харуулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэмжих нь чухал” гэв.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “ Улаанбаатар хотын хэмжээнд 43 мянган ААН, 674 мянган жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг эрхэлж байна. Нийслэлийн хэмжээнд 30 мянган гар урлаач бий. Энэхүү арга хэмжээгээр олон улсын чиг баримжаатай шилдэг 100 бүтээлийг шалгаруулж, батламж гардуулна. Бид Азийн хөгжлийн банктай анхан шатны гэрээ, аман хэлэлцээр хийсэн. Мөн олон улсын зах зээлд гаргахын тулд 1-3 жилийн хугацаанд нийслэлийн ЖДҮҮ-ийг дэмжих төв гар урлаачидтай хамтран ажиллана”  хэмээн хэлсэн юм.  

ЖДҮҮ-ний  салбар Монгол улсын нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 гаруй хувийг, ДНБ-ий 18.3 хувь, нийт экспортын орлогын 2.4 хувийг бүрдүүлдэг. Энэхүү форум цогц арга хэмжээгээр ЖДҮҮ салбарын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гаргах ач холбогдолтой болж буйгаараа онцлог. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хүмүүсийн хэрэглээнд болон дэлхийн зах зээлд нэвтрэхүйц бизнесийн арга ухаан бидэнд дутмаг байсаар байна. Бид дүүргүүд дээр буй дэд төвүүдийг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төвүүд болгон хөгжүүлж байгаа. Чингэлтэй дүүргийн төв дээр байгаа бизнес төв яг энэ зарчмаар хөгжсөн” гэлээ.

Үзэсгэлэнд монгол үндэсний хувцас урлал, эсгий урлал, монголын уламжлалт арьс ширэн эдлэл, монгол зураг, уламжлалт сийлбэр, уран хатгамал, оёдол, нэхэх, сүлжмэл, наамал урлал  болон үндэсний хөгжмийн зэмсэг, мал аж ахуйн тоног хэрэгсэл, монгол дарханы уламжлалт арга ухаанаар бүтсэн олон төрлийн бүтээлүүд багтаж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох