Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засаг дарга Д.Сумъяабазар үе үеийн НИТХ-ын төлөөлөгч, удирдлагуудад талархал илэрхийллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ.  Тэрбээр үгийнхээ эхэнд НИТХ-ын дарга болон төлөөлөгчид, оюун бодол, эрдэм мэдлэг, чадвараа нийслэлийнхээ хөгжлийн төлөө зориулж ирсэн үе үеийн нийт төлөөлөгч, хотын удирдлагуудад Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан болон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн мэндийг дэвшүүлээд хамтран зүтгэж байгаа НИТХ дахь АН, ХҮН, МАН-ын бүлгийн төлөөлөгч гишүүддээ талархал илэрхийлэв. Тэрбээр эхлээд өнгөрсөн 30 жилд нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг хэрхэн тэлснийг илтгэх тоо баримтуудыг танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийслэлийн өрхийн тоо 3.3 дахин, бүртгэлтэй ААН байгууллага 11.3 дахин өсжээ. Улаанбаатар хотын ДНБ 1996 онд 91.9 тэрбум төгрөг байсан бол 2021 оны эцэст 27.4 их наяд төгрөг болж өссөн. Нийслэлд авто замын нийт урт 5.5 дахин өссөн байна.
 

Засаг дарга Д.Сумъяабазар “...Монгол Улсад нутгийн удирдлагын байгууллагыг бие даан хөгжүүлэх, төлөвшүүлэх, хууль эрх зүй хийгээд бусад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд нэгэн зорилго нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын хөгжлийг төлөвшүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн удирдлагын байгууллагыг бэхжүүлэх, тулгамдаж буй шийдэх ёстой, хүлээлт үүсгэсэн олон чухал сэдвийг хөндөж, энэ талаар олон ажлыг санаачлан зохион байгуулан ажиллаж байна...” гэдгийг онцоллоо. 

Тухайлбал, нийслэл Улаанбаатар хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулснаар нийслэл Улаанбаатар хот нь бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хотуудаас ялгаатай тусгай хот юм гэж үзэх хуулийн үндэслэлийг бүрдүүлж, цаашдын хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийхдээ нийслэл хотын онцлогийг харгалзан, тусад нь зохицуулах боломжийг бүрдүүлснийг тодотгов.  Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Бодлого л хүрэх газарт хүргэнэ. Гагцхүү зөв бодох нь л чухал” гэсэн мэргэн үгийг санаж, нутгийн өөрөө удирдах байгууллага,  засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, түмэн олноороо нэгэн зүгт харж  Их хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг уриаллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох