Улстөр нийгэм
Найман байршилд явган хүний зам засаж, шинэчилжээ

Улаанбаатар хотын 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80,000 метр квадрат явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс найман байршилд 41000 метр квадрат явган хүний замыг засаж, шинэчлээд байна.
Хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй замуудыг сонгон засаж байгаа. Түүнчлэн эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байна гэж үзсэн. Иймээс дээрх байршлуудад явган болон дугуйн замыг тохижуулан, шинэчилж байгаа юм.
Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж буй. Явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчилж байна.
Улстөр нийгэм
Сингапур улстай нүүрс төрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2023.12.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Төсвийн байнгын хороо |
Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
2 |
Хууль зүйн байнгын хороо |
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Их засаг” |
3 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
4 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
15.30 |
334 тоот |
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийн /2023.12.06/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Бусад |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
3 |
Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/ |
· Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол |
09.00- 18.00 |
“Их Эзэн Чингис хаан”, “Үндсэн хууль” |
-
Шударга мэдээ2020/04/22
Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах зорчих хөдөлгөөнийг түр...
-
Үзэл бодол2022/04/04
“Бид киокушинкай карате, буудлагын спортоор мэргэшиж, бие болоод сэтгэл зү...
-
Цаг үе2022/06/06
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Шударга мэдээ2020/10/30
"Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл" сэ...
Сэтгэгдэл