Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
Аргын тооллын аравдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 8. Сумъяа гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Модон хохимой өдөр.
Өдрийн наран 6 цаг 54 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамриыг сэргээх, угаал үйлдэхмал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Цаг үе
“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэллээ
Цаг үе
ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ
Баянгол дүүргийн Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Цаг үе
Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэлийг өнөөдөр E-Mongolia системээр авч эхэлнэ
2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.
Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зөвлөж байна.