Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Залайд хошуу: Будааны тариалалт, загас үржүүлгийн хосолсон хэлбэрээс өндөр ашиг хүртэж байна

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд Хянган аймгийн Залайд хошуу цагаан будаа тариалсан усандаа загас, хавч тэжээн үржүүлж “Нэг усанд хоёр үйлдвэрлэл, хос ашиг" загварыг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр нутгийн иргэд өндөр ашигтай ажиллах болжээ. Залайд хошууны Нун мөрөн шянгийн уугуул Шань Чунь-И нь цагаан будааны томоохон тариалагч юм. Тэрээр цагаан будаа-загасны хосолсон аж ахуйн загвартай танилцаж, тариалангийн талбайгаа додомдож, шалгалт өгч тэнцсэний дараа 2800 кг жараахайг үнэ төлбөргүй хүлээн авчээ.

Шань Чунь-И: "Манайхан 75 га талбайтай. Засгийн газраас нэг га-д 37.5 кг байхаар тооцож жараахайг үнэ төлбөргүйгээр өгсөн" гэв. Цагаан будааны тариалахын хамт загас үржүүлэхээс гадна хавчийг ч сүүлийн жилүүдэд үржүүлж эхэлсэн байна. 2022 онд тус хошуу нь 40 хоршоо, өрх, томоохон тариаланчдыг дэмжин 5400 га талбай бүхий цагаан будаа, загасны аж ахуйг цогцоор нь хөгжүүлж, шинэ аж ахуйн нэгжүүдийг эрчимтэй хөгжүүлсэнээр Хятад даяар алдартай Хянган цагаан будааны чанар, үр нөлөөг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ногоон үр ашгийг өсгөх, чанар стандартыг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Цагаан будаа, загасны хосолсон энэхүү аж ахуй нь үр тарианы ургацыг тогтворжуулах, загасны аж ахуйг дэмжих, үр ашгийг нь нэмэгдүүлэх, байгаль экологийн орчныг сайжруулах зэрэг чиг үүрэг бүхий орчин үеийн эко дугуй хэлбэрийн ХАА-н хөгжлийн шинэ хэлбэр юм. Мөн Залайд хошууны Үндэсний орчин үеийн ХАА-н аж үйлдвэрийн паркт уг хошууны Газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан технологийн албаны Усан технологи үйлчилгээний төвийн хамт олон орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар 300 кг хавчийг цагаан будааны үзүүлэнгийн талбайд тавьж үржүүлэн орлогожих болжээ.

Синхуа тосгоны хөдөөг сэргээн хөгжүүлэх сургалтын бааз

200 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Нунмөрөн шянгийн Синхуа тосгоны хөдөөг сэргээн хөгжүүлэх сургалтын баазыг 2021 оны аравдугаар сараас барьж эхэлсэн. Таван зуун мянган юанийн хөрөнгө оруулалтыг хийснээр 2022 оны зургадугаар сард албан ёсоор ашиглалтад оруулсан. Одоогийн байдлаар тус цех 24 ажилчинтай бөгөөд нэг хүний өдрийн дундаж орлого 60-120 юань аж. Өнөөдрийг хүртэл тус цехийн 14 ажилчин 200 гаруй жижиг гар урлалыг хийж байна.

Ядуурлаас ангижруулахад чиглэсэн жижиг цехүүд нь ажлын байрыг олноор бий болгох томоохон шатлал болжээ

Залайд хошууны Нунмөрөн суурингийн Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах цех рүү ороход оёдлын машины чимээ сонсогдож, ажилчид нь баяр хөөртэй ажиллаж байв. Жилийн хугацаатай бэлтгэл ажлын дараа буюу энэ оны 6 дугаар сард Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах энэхүү цех албан ёсоор ашиглалтад орсон. Синхуа тосгон бол хошууны захиргаа, намын хорооноос гол анхаарал хандуулж буй хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх аж үйлдвэрийн үлгэр жишээ тосгон юм.

Уг үйлдвэрлэлийг эхлүүлсэнээр тосгоны оршин суугчдын бие даасан байдал нэмэгдэж ядуурлаас ангижрин, шинэ хэлбэрийн хөдөө тосгоныг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Одоогийн байдлаар оёдол, бургас нэхэх зэрэг гар урлалын үйлдвэрлэлийн хөгжлийн хэтийн төлөв ихээхэн ирээдүйтэй харагдаж байгаа юм. Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн гар урлалын үйлдвэрлэл хөгжиж, иргэдийг ажлын байраар хангасан бөгөөд 30 хүн үр шимийг нь хүртэж, нэг хүн жилд 3000 юаниар орлогоо нэмэгдүүлэх юм. Синхуа тосгоны намын үүрийн Нарийн бичгийн дарга Дин Яньшю "Ядуурлаас ангижруулах, хөдөөг сэргэн хөгжүүлэх загварын уялдаа холбоог сайжруулахын тулд зарим хөнгөлөлттэй нөхцөлийг цаг тухайд нь Засгийн газрын бодлогын түвшинд дэвшүүлж, аж ахуйн нэгжүүдээс захиалга авч, тосгоны иргэдэд тулгамдаж буй бодит бэрхшээлийг шийдвэрлэх болно" гэв.
 


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай байжээ

Огноо:

,

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан байна.

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 66 нь гал түймэр, 26 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Огноо:

,

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 18-аас 22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүллээ.

Улмаар үерийн улмаас эвдрэл үүссэн барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварыг ажлыг яаралтай хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэн бэхжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх, мод бутыг шилжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал хийх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгасан юм. 

Түүнчлэн цахилгаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангах, иргэдийн ундны усны хангамж тасалдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

Огноо:

,

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр өчигдөр 09:00 цагийн хэмжилтээр Улаанбаатар орчмын Туул гол үерийн аюултай түвшинг 342 см буюу 82 см даван үерлэж байсан бол мөн өдрийн 18:00 цагийн байдлаар дээрх түвшин 329 см болж буурсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас Туул голын үерийн аюултай түвшинг давсан эрсдэлтэй байршлуудад ажиллалаа. 

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол хальсны улмаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид, Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид хамтран автомашин, завьтайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж 69 өрх, 3 амралт, сувиллын газраас нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргав.

Дээрх байршилд дүүргийн онцгой комисс, мэргэжлийн анги, цагдаагийн газар, эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм7 цаг 29 минут

Хан-Уул дүүргийн иргэд Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нары...

Улстөр нийгэм7 цаг 33 минут

Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид иргэд сонгогчидто...

Улстөр нийгэм7 цаг 35 минут

Чойбалсан хотынхон Ерөнхий сайдаа багаар нь сонгож, бүсийн хөгжлөө э...

Улстөр нийгэм7 цаг 37 минут

Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой Аравт” баг Ховд, Увс,...

Цаг үе7 цаг 41 минут

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай байжээ

Улстөр нийгэм7 цаг 45 минут

Хандив, зарцуулалтын явцын тайлангаа аудитын байгууллагад хүргүүлнэ

Урлаг спорт8 цаг 9 минут

Дархан хотод спорт цогцолбор ашиглалтад орлоо

Шударга мэдээ8 цаг 11 минут

Үргэлжилсэн борооны улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ...

Цаг үе8 цаг 14 минут

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Цаг үе8 цаг 17 минут

Нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

Санал болгох