Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Эх үрсийн баярт зориулсан "Троллууд" циркийн шоу тоглолт болно

Огноо:

,

Урлаг спорт

Баянхонгорт усан бассейн бүхий Спорт цогцолбор ашиглалтад орно

Огноо:

,

Баянхонгор  аймагт улсын төсвийн хөрөнгөөр  баригдсан  усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил 2012 онд эхэлсэн ч  2014 оноос ажил нь зогсонги байдалд орсон байдаг.  Гэвч барилгын гүйцэтгэл ажлыг  2020 оноос  эрчимтэй явуулснаар улсын комисс саяхан хүлээж аваад байгаа юм. 

Биеийн тамир, спортын улсын хорооны захиалгаар ” RMB ” ХХК -ийн гүйцэтгэсэн тус усан бассейн бүхий спорт цогцолбор нь 550 хүний суудалтай спорт заал, 170 хүний суудалтай  усан бассейнтай, 25х35м спорт заал, олон улсын стандартын таван замтай, 330 м кубын хүчин чадалтай усан бассейн, хүүхдийн мини бассейн, бялдаржуулах төв, бэлтгэлийн заал, оффис өрөө, сургалтын өрөө, эмч, багш дасгалжуулагч нарын тус тусын нийт үйл ажиллагаа явуулах 20 өрөө, 70 машины дулаан зогсоолтой юм. 

Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох Спортын ордны нээлтээ клубуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээр нээхээр төлөвлөж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нарт аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулав. 

Тус ордноо түшиглэн  Баянхонгор аймагт Монголын хүүхдийн спортын VII наадмыг зохион байгуулахаар болсны зэрэгцээ Монголын хүүхдийн спортын VII наадам анх удаа хөдөө орон нутагт усан спортын төрлөөр явагдах  бүхий л боломж нөхцөл манай аймагт бүрдэснээрээ онцлог юм.

УИХ-ын дарга  хонгор нутгийн  хүүхэд залуусынхаа  хөгжил, оролцоо, эрүүл мэндээ хамгаалах өрнүүн үйлсэд амжилт хүсэж, баяртай буйгаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Гайхамшиг үзэгдэл” баримтат киноны нээлт өнөөдөр болно

Огноо:

,

Монголчуудын “Итгэлт хамба” хэмээн нэрийдэж заншсан буриадын Дашидоржи Итигэловичъ Итигэловын тухай өгүүлэх “Гайхамшигт үзэгдэл” баримтат киноны монгол орчуулгын нээлт 2023 оны нэгдүгээр сарын 31-ний мягмар гаргийн 11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болно.

Оросын нэрт кино найруулагч А.И.Верещагин Хамба лам Итгэлийн хүрээлэнгийн захиалгаар 2019 онд бүтээсэн “Гайхамшигт үзэгдэл” баримтат киног монгол хэлнээ орчуулан анх удаа олон нийтэд үзүүлэх юм.

Итгэлт хамба бол 19 дүгээр зууны сүүл болоод 20 зууны эхэн үеийн Буриад Монголын шашин соёлын төдийгүй төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүн билээ. Уг баримтат кинонд Итгэлт хамба, түүний суудаг асан Тамчийн дацангийн намтар түүх хийгээд өдгөө Буриадын Иволгын хийдэд бунхалсан хамбын цогцост Оросын шүүх эмнэлгийн профессор эрдэмтэд шинжилгээ хийгээд гоц үзэгдэл болохыг хүлээн зөвшөөрсөн тухай өгүүлэх аж.

Түүнчлэн Японы нэрт бүжиг дэглээч Морихиро Ивата ламтны амьдралаас сэдэвлэн бүжгэн жүжиг дэглэсэн бөгөөд баримтат киноны найруулгад уг бүжгэн жүжгийн хэсгүүдийг ашиглан зохиомжилсон байна.  

Хамба лам Итгэлийн хүрээлэн нь “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” сэдэвт үзэсгэлэнг ОХУ, АНУ, Монгол Улсад зохион байгуулж байжээ гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

ЗГ: Олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 25-нд болж, Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахална.

2024 оны зуны олимп, 2026 оны өвлийн олимпод оролцох Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулж, шинэчлэн байгуулан, тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, олон улсын тэмцээн, наадамд оролцуулах, бэлтгэл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж эхлээд байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох