Урлаг спорт
Репийн эцэг дошиндоо

Эзэнт гүрний эзэн бол 1996 онд монголын хамгийн анхны баар болох “Non stop”-ыг ажиллуулж явсан “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах юм. “Non stop” баар зүүн дөрвөн замд байсныг хүн бүхэн мэднэ. 20-хон настай “бацаан” зах зээлийн эхэн үеийн мангасуудтай өрсөлдөж явсан гэхээр Амараагийн бизнес ухаан эртнийх билээ.
Репийн эцэг 1993 онд ХБК төгсөнгүүтээ Монголын циркчидтэй хамт жил хагасын хугацаанд европ тивийг тойрсон аялан тоглолт хийсэн түүхтэй. Ингэхдээ хоёр чингэлэг бараа тээвэрлэн ирсэн гэдэг.



Урлаг спорт
Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна.
Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцов.
Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд “Соёлын сэргэлт аяны хүрээнд Багахангай дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн гар урлаачид өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн дэлгээд байна. Мөн дүүргийн зүгээс соёл, урлагийг дэмжсэн хэд хэдэн томоохон ажлыг өрнүүлж буй. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багахангай дүүрэгт 500 хүний суудалтай шинэ Соёлын ордон барьж байна. Мөн өнгөрсөн жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын ордны 19 төрлийн 63 тоног төхөөрөмжийг шинэчилсэн” хэмээлээ.
Энэ үеэр иргэдэд зориулан лекц, илтгэл хэлэлцүүлснээс гадна соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулав.
“Соёлын сэргэлт-2023” аяныг нийслэлийн дөрвөн дүүрэг (Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай)-т зохион байгуулсан бөгөөд ирэх намраас бусад таван дүүрэгт зохион байгуулах юм.
Урлаг спорт
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно
Нүүдлийн соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Nomadic education” зуны хөтөлбөртэй зусланг хүүхэд багачууддаа зориулан Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгийн таван байршилд албан ёсоор нээж байна.
Тус зусланд 21 улсын 60 гаруй сургуулийн сурагчид хамрагдаж, язгуур соёлоо таньж анд найзууд болох юм.
"Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөрийн нээлт 2023 оны тавдугаар сарын 26-28-нд, нэгдсэн арга хэмжээ 2023 оны зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд болно.
Урлаг спорт
ДАШТ-ээс медаль хүртсэн бокс, жүдогийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
Олимпын угтвар жилийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцсоор байгаа. Тухайлбал, жүдо бөхийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтнууд болсон.
Түүнчлэн боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Чинзориг мөнгө, Б.Мишээлт хүрэл медальтай ирсэн юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдөж, медальтны эгнээнд багтсан тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзан, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, боксын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар байлцав.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийгээс медаль хүртсэн тамирчдад баяр хүргээд, Парисын олимпын мөчлөгт тамирчдаа бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Боксын тамирчид зургадугаар сард Германд хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа бол жүдочид ирэх зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотноо зохиогдох Их дуулга тэмцээний бэлтгэлдээ ороод байна.
Сэтгэгдэл